1 SPEAKERS OF MONGOLIA, VIETNAM HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      2 MONGOLIA AGREES TO PURCHASE 10,000 TONS OF GASOLINE AND 4,000 TONS OF JET FUEL FROM CHINA IN SEPTEMBER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/10      3 ADB SUPPORTS MONGOLIA'S FIRST GREEN-CERTIFIED RESIDENTIAL COMPLEX BUILT BY THE PRIVATE SECTOR WWW.ADB.ORG PUBLISHED:2026/09/09      4 MONGOLIA FINISHES FOURTH WITH 26 MEDALS AT WORLD NOMAD GAMES WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/09/09      5 NEW FLIGHT ROUTES EXPLORED WITH HOKKAIDO AIRPORTS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/09      6 GOVERNMENT CUTS STAFFING AT STATE-OWNED ENTERPRISES BY 30% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/09      7 VIETNAMESE NATIONAL ASSEMBLY CHAIRMAN ARRIVES IN MONGOLIA FOR OFFICIAL VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/09      8 1% OF MONGOLIA'S POPULATION ARE FOREIGN NATIONALS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/09      9 MONGOLIAN NATIONAL AUDIT OFFICE LAUNCHES AUDIT OF COP17 FUNDING AND EXPENDITURE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/09      10 UK-MONGOLIA B2B NETWORKING RECEPTION IN UB WITH THE BRITISH AMBASSADOR AND JOHN GROGAN MBCC WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/09/08      ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ УРТ ХУГАЦААНД ТОГТВОРЖУУЛЖ, ГАЗРЫН ТОС, НҮҮРС-ХИМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     ГОЛОМТ БАНК ХАРИЛЦАГЧДЫНХАА ХУДАЛДАА, ТӨЛБӨР ТООЦООГ ДЭМЖИХЭЭР BANK OF CHINA-ТАЙ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     АНЭУ-ТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     МАХ, БЕНЗИНИЙ ҮНИЙН НӨЛӨӨГӨӨР ИНФЛЯЦ 12.5 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     МОНГОЛД ИРЖ БУЙ РИО ТИНТО ГРУППИЙН CEO САЙМОН ТРОТТ ГЭЖ ХЭН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     Ц.БАТБААТАР: ХАТУУ ЗОХИЦУУЛАЛТТАЙ 38 УЛСААС ОРЖ ИРЖ БАЙГАА ЭМҮҮДИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ЖАГСААЛТАД ХАМРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     Н.УЧРАЛ: МИНИЙ ГЭР БҮЛ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     СЭЛБЭ УХААЛАГ ХОТОД УНДНЫ УСНЫ ЗЭС ХООЛОЙ ШУГАМ УГСАРЧ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     НАЙМДУГААР САРД ХҮНСНИЙ БҮЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 21.5 ХУВЬ НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ НЭМЭХГҮЙН ТУЛД ТӨСӨВТ 200 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТААС ТУСГАЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ц.Батбаатар: Хатуу зохицуулалттай 38 улсаас орж ирж байгаа эмүүдийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад хамруулна www.itoim.mn

ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатартай ярилцлаа. Тэрээр ЭМДС-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.
-ЭМДЕГ эмнэлгүүдэд өртэй гэх асуудал яригдсан. Таныг ажлаа авснаас хойш нөхцөл байдал яг ямар болсон бэ. Одоогийн байдлаар хэдий хэмжээний өр төлбөрийг барагдуулсан бэ?
-ЭМДЕГ өнгөрсөн 2025 онд намайг ажлаа авч байх үед эмнэлгүүдийн давсан гүйцэтгэлтэй холбоотой нийт 538 орчим тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан. Бид энэ өр төлбөрийг 2025 онд 198.4 тэрбум төгрөг болгон бууруулсан. Өнгөрсөн онд үүссэн өр төлбөрийг энэ оны эхний зургаан сарын байдлаар 100 хувь барагдуулсан. Мөн энэ онд эмнэлгүүдийн давсан гүйцэтгэлийн санхүүжилтийг бүрэн олгосон. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлсэн тусламж, үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн өр төлбөр байхгүй, санхүүжилт хэвийн явж байна.
Мөн өнгөрсөн хугацаанд 124 байгууллагатай холбоотой 14 мянга гаруй зөрчлийн мэдээллийг шалгаж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн хамтран ажиллаж байна. Үүнээс гадна иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 5-нд ЭМДС-аар авсан тусламж, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжид хэр сэтгэл ханамжтай байгаа талаар асуумж авч байгаа. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн байгууллагуудын түвшинд хяналт тавихаас гадна иргэдтэйгээ хамтарч хяналт тавьж ажиллаж байна.
Харин ЭМДС-ийн Капитал банкинд байсан 136.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн тухайд тухайн банк өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээгээр барагдуулсан. Үүнийг мөнгөн хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгөөр барагдуулсан байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар Капитал банкнаас 74.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг авч чадаагүй асуудал хэвээр байна. 
-Хувийн эмнэлгүүдэд даатгалаар үйлчилснээр улсын эмнэлгүүд орхигдоод байна, хувийн эмнэлгүүдийг танана гэх асуудал яригдаж байсан?
-ЭМДС гэдэг бол иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй газарт нь чанартай үзүүлэх чадамжтай эрүүл мэндийн байгууллагыг сонгож, гэрээ байгуулдаг байгууллага. Тиймээс цаашид өмчийн хэлбэрийг нь үл харгалзан тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэх чадамжтай эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийдэг тогтолцоо байх хэрэгтэй гэж үзэж байгаа.
Нэгдсэн сонгон шалгаруулалтын хугацаа 2025 оны арванхоёрдугаар сард дууссан. Үүнээс хойш шинээр гэрээ байгуулаагүй, мөн зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа зогссон нөхцөл байдал байгаа. Харин одоо дахин нэгдсэн сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Энэ сонгон шалгаруулалтад хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд ч нээлттэйгээр оролцож, шаардлага хангасан тохиолдолд ЭМДС-тай гэрээ байгуулах боломжтой.
-Эрүүл мэндийн даатгуулагчаас төлж байгаа мөнгө маш бага байна гэдэг. Төлбөрийг нь нэмэгдүүлэхгүй бол болохгүй нь гэж ярьдаг. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэг талдаа зөвхөн зарлагаа ярихаас илүү орлогоо ч мөн ярих хэрэгтэй байх. Орлогын бүтцийг нь аваад үзвэл үндсэндээ дөрвөн төрлийн орлогоос бүрдэж байгаа. Үүнд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн шимтгэл, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн шимтгэлийн орлого, мөн төрөөс хариуцдаг иргэдийн шимтгэл зэрэг орж байна.
Төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэдийн хувьд нийт 3.5 сая иргэний 2.2 сая иргэнийг төр хариуцдаг. Сар бүр нэг хүн 15,800 төгрөгийг ЭМДС-д шилжүүлдэг. Энэ нь нийт сангийн орлогын бүтцийн 24 орчим хувийг эзэлдэг. Нөгөө талдаа эдгээр 2.2 сая иргэний авч байгаа тусламж, үйлчилгээг аваад үзэхээр сангийн нийт зардлын 70 гаруй хувь нь энэ бүлгийн иргэдэд зарцуулагддаг.
-Хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгдэх үү, ахмадуудад зүрх судас болон даралтны эмийг үнэгүй олгохоор болж байна?
-2022 онд хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг баталсан байдаг. Одоогоор энэ жагсаалтад 669 нэр төрлийн эм багтдаг. Эдгээр эмийн зах зээлийн үнэ, бөөний үнэ хоёрын хооронд зөрүүтэй, зарим тохиолдолд зах зээлийн үнээс өндөр үнээр тогтоосон байна гэсэн асуудал яригддаг.
Тиймээс бид хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд гааль болон татварын байгууллагуудаас холбогдох мэдээллийг авч, тухайн эм гаалиар ямар үнээр орж ирж байгаа, иргэнд хүрэхдээ и-баримтаар хэдэн төгрөгөөр борлуулагдаж байгаа, мөн энэ хооронд эм ханган нийлүүлэгч болон эмийн сангууд ямар хэмжээгээр нэмэгдэл хийж байгааг судалсан.
Хөнгөлөлттэй эмийн нийт зардлыг авч үзэхэд ойролцоогоор 40 хувийг нь иргэд өөрсдөө халааснаасаа төлдөг. Жилд 900 мянга орчим иргэн хөнгөлөлттэй эм авдаг бөгөөд эдгээр иргэдийн 10 хүн тутмын долоо нь эмийн зардлаас шалтгаалсан санхүүгийн эрсдэлд орохоор байгаа юм.
Эмийн жагсаалтад шинэчлэл хийснээр тодорхой хэмжээний хэмнэлт мөн бий болж байгаа. Цаашид ДЭМБ-ын хатуу зохицуулалттай 38 улсаас орж ирж байгаа эмүүдийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад хамруулах чиглэлээр ажиллаж, мөн эмийн чанарт лабораторийн шинжилгээ хийнэ.
Нөгөө талдаа 2027 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд явж байна. Эмийн хөнгөлөлтийн бодлоготой холбоотойгоор даатгалын санд 50 орчим тэрбум төгрөгийг нэмэлтээр тусгахаар оруулсан. Хөнгөлөлттэй эмийн дийлэнх хувийг зүрх судас, даралтны эм эзэлдэг. Нийт хэрэглэж байгаа эмийн судалгааг аваад үзэхээр эдгээр эмийг ахмад настнууд түлхүү хэрэглэдэг. Ойролцоогоор 420 мянган иргэн энэ төрлийн эм хэрэглэж байна. Эдгээр эмийн зардалд ЭМДС-аас хамтран төлж байгаа төлбөрийг тооцож үзэхэд иргэд өөрсдөө ойролцоогоор 53 тэрбум төгрөгийг халааснаасаа төлж байгаа гэсэн тооцоо гарсан.
-Ярилцсанд баярлалаа.

Сандэлгэр ЗОЛЗАЯА

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-09-10