1 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER SURGES NEARLY 37 PCT IN FIRST 8 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/09/10      2 MONGOLIA SIGNS MOU WITH BLACKROCK FMA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      3 MONGOLIA, UAE SIGN ENERGY COOPERATION MOU WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      4 SPEAKERS OF MONGOLIA, VIETNAM HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      5 MONGOLIA AGREES TO PURCHASE 10,000 TONS OF GASOLINE AND 4,000 TONS OF JET FUEL FROM CHINA IN SEPTEMBER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/10      6 ADB SUPPORTS MONGOLIA'S FIRST GREEN-CERTIFIED RESIDENTIAL COMPLEX BUILT BY THE PRIVATE SECTOR WWW.ADB.ORG PUBLISHED:2026/09/09      7 MONGOLIA FINISHES FOURTH WITH 26 MEDALS AT WORLD NOMAD GAMES WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/09/09      8 NEW FLIGHT ROUTES EXPLORED WITH HOKKAIDO AIRPORTS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/09      9 GOVERNMENT CUTS STAFFING AT STATE-OWNED ENTERPRISES BY 30% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/09      10 VIETNAMESE NATIONAL ASSEMBLY CHAIRMAN ARRIVES IN MONGOLIA FOR OFFICIAL VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/09      ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ УРТ ХУГАЦААНД ТОГТВОРЖУУЛЖ, ГАЗРЫН ТОС, НҮҮРС-ХИМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     ГОЛОМТ БАНК ХАРИЛЦАГЧДЫНХАА ХУДАЛДАА, ТӨЛБӨР ТООЦООГ ДЭМЖИХЭЭР BANK OF CHINA-ТАЙ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     АНЭУ-ТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     МАХ, БЕНЗИНИЙ ҮНИЙН НӨЛӨӨГӨӨР ИНФЛЯЦ 12.5 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     МОНГОЛД ИРЖ БУЙ РИО ТИНТО ГРУППИЙН CEO САЙМОН ТРОТТ ГЭЖ ХЭН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     Ц.БАТБААТАР: ХАТУУ ЗОХИЦУУЛАЛТТАЙ 38 УЛСААС ОРЖ ИРЖ БАЙГАА ЭМҮҮДИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ЖАГСААЛТАД ХАМРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     Н.УЧРАЛ: МИНИЙ ГЭР БҮЛ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     СЭЛБЭ УХААЛАГ ХОТОД УНДНЫ УСНЫ ЗЭС ХООЛОЙ ШУГАМ УГСАРЧ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     НАЙМДУГААР САРД ХҮНСНИЙ БҮЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 21.5 ХУВЬ НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ НЭМЭХГҮЙН ТУЛД ТӨСӨВТ 200 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТААС ТУСГАЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Мах, бензиний үнийн нөлөөгөөр инфляц 12.5 хувьд хүрлээ www.itoim.mn

Улсын хэмжээнд наймдугаар сард инфляц 12.5 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 0.5 нэгж хувиар буурсан үзүүлэлт. Гэхдээ инфляц буурсан ч үнийн өсөлт иргэдийн өдөр тутмын амьдралд хүчтэй мэдрэгдсээр байна. Ялангуяа хүнсний барааны үнэ өндөр өсөлттэй хэвээр байгаа нь асуудал болж буй юм.
Хүнсний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өсөхөд мах, махан бүтээгдэхүүний үнэ 50 орчим хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, үхрийн махны үнэ 51.6 хувь, хонь, ямааны махны үнэ 58.2 хувиар өссөн байна. Нийслэлд үхрийн цул махны нэг кг дундаж үнэ наймдугаар сард 36,521 төгрөг болж, өмнөх сарынхаас 1,772 төгрөгөөр буурсан ч жилийн өмнөхөөс 50.7 хувиар өндөр хэвээр байна. Үүний зэрэгцээ гурил, гоймон зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ мөн өсжээ. Мөн АИ-92 бензиний нэг литрийн дундаж үнэ 2,958 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өссөн байна.
Ийнхүү иргэдийн өдөр тутмын хэрэглээнд шууд нөлөөлөх хүнс, шатахууны үнэ өссөөр байгаа энэ үед инфляцыг бууруулахад Монголбанк, Засгийн газрын бодлого чухал байна. Монголбанк инфляц долдугаар сард сүүлийн гурван жил хагасын дээд түвшинд хүрсний дараа бодлогын хүүгээ 12.5 хувьд хүргэж өсгөсөн. Цаашид бодлогын хүүг чангаруулах эсэхийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөж буйгаа Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар өчигдөр төсвийн тодотголыг хэлэлцэж байх үеэрээ хэлэв. 
Харин Засгийн газрын хувьд 2026 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт зарлагыг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 34 их наяд төгрөгт хүргэхээр хэлэлцэж байна. Инфляц өндөр үед Засгийн газар төсвийн зарлагаа бууруулах ёстой байхад цалин, тэтгэврийг нэмэх зэрэг шийдвэр гаргаж байгаа нь үнийн дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж эдийн засагчид үзэж байна. Улмаар инфляц одоогийн түвшнээс 5-8 нэгж хувиар өсөж, оны эцэст 18-20 хувьд хүрэх эрсдэлтэйг анхааруулсаар байна. 

Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ

Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-09-10