1 PETRO MATAD HALTS MONGOLIAN OIL PRODUCTION AMID ONGOING DISPUTE WITH PETROCHINA WWW.PLUANG.COM PUBLISHED:2026/09/23      2 RUSSIA LIMITS DIESEL EXPORTS AS MONGOLIA DETAILS ITS CONFIRMED ORDERS WWW.ENERGYNEWS.PRO PUBLISHED:2026/09/23      3 MONGOLIAN, AUSTRALIAN SPEAKERS HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/23      4 CONSTRUCTION BEGINS ON POWER PLANT, WASTEWATER TREATMENT FACILITY AT EMEELT ECO INDUSTRIAL PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/22      5 B.NAIDALAA: THERMAL ENERGY SHORTAGE EXPECTED THIS WINTER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/22      6 MONGOLIA'S INTERNATIONAL BOND MARKET: A STRONG 2026, BUT THE NEXT TEST LIES AHEAD WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/22      7 STATE ENTERPRISE LISTINGS PITCHED TO 150 INVESTORS IN LONDON WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/22      8 MONGOLIAN STOCK MARKET MAIN INDICES SHOW POSITIVE MOVEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/22      9 ARVAIKHEER THERMAL POWER PLANT FUNDING TO BE INCLUDED IN 2027 BUDGET WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/22      10 PRESIDENT U.KHURELSUKH TO MEET WITH MONGOLIANS IN CHICAGO WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/22      МОНГОЛ УЛС НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН БАЙНГЫН БУС ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ШИНЭ БОДЛОГО МОНГОЛД ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛЖ МАГАДГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     МОНГОЛ УЛСАД НЭГ САЯ ГАРУЙ АЙЛ ӨРХ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     СУРВАЛЖЛАГА: НИЙСЛЭЛИЙН ШИНЭ ЭХ ҮҮСВЭР ТЭЦ-5-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 20 ХУВЬД ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     Г.ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     БОХИР УСНЫ ШУГАМ ХООЛОЙГ ШУУДУУ УХАЛГҮЙГЭЭР ДОТОРЛОХ, ШИНЭЧЛЭХ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     САМАР ТҮҮВЭЛ 5.4-27 САЯАР ТОРГОХ, 1-5 ЖИЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     "СЭЛБЭ УХААЛАГ ХОТ”-ЫН БАРИЛГУУД ЭНЭ ОНД ХАЛААЛТАА АВНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА МОНГОЛД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22     НҮҮРС ТЭЭВРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд нэрээ дэвшүүлэв www.eagle.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлэв.

Ерөнхийлөгч НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гаргах, олон улсын харилцааг олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын хөгжил зэрэгт улам илүү анхаарах шаардлагатайг үгэндээ онцоллоо. 

Мөн Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг зарлав. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн өндөр түвшинд хүрсэн хэдий ч энэ цаг үед манай гараг дээр 90 гаруй зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаагийн 30 гаруй нь олон улсын шинжтэй болсон нь дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал тогтворгүй, геополитик, геостратегийн өрсөлдөөн улам хурцдаж байгааг илтгэж байна.

Улмаар дэлхийн эдийн засгийн нийлүүлэлтийн сүлжээ доголдож, эрчим хүч, түлш шатахуун, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, улс орнуудын эдийн засаг хүндрэл, бэрхшээлтэй тулгарлаа. 

Энэ нь олон улсын харилцаанд Дэлхийн II дайнаас хойш тогтсон дэг журмыг сулруулж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг өөрчлөн, олон талт харилцаа, хамтын ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулж байна.

Монгол Улс “НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл байх ёстой” гэж үздэг тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, үйл ажиллагааг нь илүү нээлттэй, ил тод болгох гэсэн зарчмын байр суурийг баримталдаг.

Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг юм.

Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилт бэрхшээлд хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.

Иймээс Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна" гэв. 

Мөн Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн халуун цэгүүдэд 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчаа илгээн, НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд идэвхтэй оролцуулж, дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэргийг бодитоор дэмжиж ирсэнийг тэмдэглэн хэлэв.



Нийтэлсэн огноо2026-09-23