1 MONGOLIA’S FUEL CRISIS: WHEN THIRD-NEIGHBOR DIPLOMACY MEETS SUPPLY-CHAIN REALITY WWW.INDRASTRA.COM PUBLISHED:2026/10/03      2 MONGOLIA’S STRENGTH IS ITS REMARKABLE BALANCE WWW.JUDOINSIDE.COM PUBLISHED:2026/10/03      3 MONGOLIA INTRODUCES NEW GOVERNANCE FRAMEWORK FOR STATE-OWNED COMPANIES WWW.MCUSERCONTENT.COM PUBLISHED:2026/10/03      4 MONGOLIA SIGNS ADB LOAN AGREEMENTS FOR EDUCATION AND HEALTH PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/03      5 MONGOLIA WELCOMES 841,506 TOURISTS IN FIRST NINE MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/03      6 MONGOLIA, UK DISCUSS EXPANDING STUDY OPPORTUNITIES FOR MONGOLIAN STUDENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/03      7 PM UCHRAL HIGHLIGHTS GOVERNMENT FOCUS ON INVESTMENT ENVIRONMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/01      8 FUEL SHORTAGE SPARKS PROTESTS IN MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2026/10/01      9 BROWN BEARS KILL 162 HEAD OF LIVESTOCK IN NORTHERN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/01      10 INDIA'S SAIL FLIES IN MONGOLIAN COKING COAL AS IT SEEKS NEW SUPPLIES, SOURCES SAY WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/10/01      Г.ДАМДИННЯМ: ДОТООДДОО ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ ШААРДЛАГЫГ БҮРЭН ХҮЛЭЭЖ АВНА. ХАРИН ГАДААД ШОКИЙГ БИ ШИЙДЭХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/03     Б.ПҮРЭВДАГВА: ХОТЫН ТӨВД ДАХИН ШӨНИЙН МАРАФОНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/03     ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАЙРЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/03     БИЗНЕС АЯЛАЛ & ХӨТӨЛБӨР ЛОНДОН ХОТ, ИХ БРИТАНИ УЛС (2026 ОНЫ 12 САРЫН 13-18) WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/10/01     ТЦА: БАРУУН ТАЛДАА ТАВАН ШАР, ЗҮҮН ТАЛДАА ЧУЛУУН ОВОО ХҮРТЭЛ ХӨДӨЛГӨӨН ТЭГ ЗОГСЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/01     ШҮҮХЭЭС “ХЕРО ЭНТЕРТАЙНМЕНТ”-ИЙН ЗАХИРАЛ Б.БААТАРТ ТАВЬСАН ХИЛИЙН ХОРИГИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/01     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 82 ХУВЬТАЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/01     ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/01     ОЛОН УЛС БОЛОН ГАДААДЫН ТББ-ЫН САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН 74 ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/01     АНУ: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛ ‘ИТГЭЛ ЮМ ШҮҮ ДЭЭ’ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа www.montsame.mn

Ахмад настанд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэргээн засах тусламж, сургалт, судалгааг уялдуулан хөгжүүлэх, урт хугацааны тусламж үйлчилгээ болон танин мэдэхүйн сэргээн засах тусламжийг өргөжүүлэх зорилготой Геронтологийн үндэсний төвийн шинэ байрны нээлт боллоо.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Ахмад настны эрүүл мэндийг хамгаална гэдэг нь зөвхөн өвчнийг эмчлэх бус, өдөр тутмын амьдралдаа бие дааж, гэр бүл, нийгэмдээ идэвхтэй оролцох боломжийг нь дэмжих хэрэгтэй. Ахмадуудын тусламж үйлчилгээнд хөдөлгөөн, ой санамж, хараа, сонсгол, хоол тэжээл, сэтгэл зүйн хэрэгцээг цогцоор нь анхаарч, өрх, сумын эрүүл мэндийн төвөөс эхлэн эрүүл мэндийн өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчилгээ, сэргээн засах тусламжид цаг тухайд нь хамруулах шаардлагатай. Мөн эмнэлгээс гарсны дараа ахмад настнууд гэртээ болон амьдарч буй орчиндоо шаардлагатай дэмжлэгээ үргэлжлүүлэн авах тогтолцоог бий болгох нь чухал байна” гэв.

Геронтологийн үндэсний төвд ахмад настны бие бялдрын сэргээн засахаас гадна сэтгэл зүй, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих сэтгэл засал, хөдөлмөр засал, дижитал ур чадварын лаборатори зэрэг шинэ үйлчилгээг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Шинэ байр нь эмчилгээ, сэргээн засах тусламж, сургалт, судалгааг нэг дор уялдуулахын зэрэгцээ ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээ болон танин мэдэхүйн сэргээн засах тусламжийг хөгжүүлэх орчин бүрдүүлэхэд чиглэсэн байна.

Геронтологийн төв өнөөг хүртэл 10 мянга гаруй ахмад настанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд олон улсын 15 байгууллагатай хамтран ажиллаж, 50 гаруй эмч, эмнэлгийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч тус төв 2005 оноос хойш 1956 онд ашиглалтад орсон, хуучин сүрьеэгийн диспансерийн 513 ам дөрвөлжин метр талбай бүхий 16 өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байжээ. Иймээс ахмад настанд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн үзүүлэх, сургалт, судалгаа, дадлагын орчныг өргөжүүлэх зорилгоор шинэ барилга байгууламжийг бий болгох асуудал олон жил ярьж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр шинэ барилга барих асуудал эхлэн, долоон жилийн өмнө барилга угсралтын ажлыг эхлүүлэнэ 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж дуусгасан байна.

Монгол Улсад ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх анхны санаачилга 1966 оноос эхэлж, гериатрийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, ахмад настанд зориулсан төрөлжсөн тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх эхлэлийг тавьсан байна. 1977 онд Улаанбаатар хотын Нэгдсэн III эмнэлгийг түшиглэн “Өндөр настны кабинет”-ыг байгуулсан нь  ахмад настанд чиглэсэн төрөлжсөн тусламж үйлчилгээний анхны бүтэц болсон бөгөөд улмаар өндөр настны амбулатори, нөхөн сэргээх тусламжийн үйл ажиллагаа өргөжин хөгжжээ. 1999 онд Геронтологи сэргээн засалтын төвийг байгуулснаар ахмад настны эрүүл мэндийн чиглэлээр сургалт, судалгаа, арга зүйн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулах шинэ үе эхэлсэн байна. Улмаар 2012 онд Геронтологийн үндэсний төв болон өргөжиж, өнөөдөр Монгол Улсын хэмжээнд геронтологи, гериатрийн чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, судалгаа хийх, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндэсний лавлагаа төвийн үүргийг хэрэгжүүлж байгаа аж. 



Нийтэлсэн огноо2026-10-03