Төрийн үйлчилгээний салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмнэ www.news.mn
Төсвийн тодотголоор төрийн үйлчилгээний зарим салбарын ажилтнуудын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, салбар хоорондын цалингийн зөрүүг арилгаж, арваннэгдүгээр сарын 1-нээс цалингийн өсөлтийг 50 хувьд хүргэнэ. Үүнд эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын цалинг 20 хувь, соёл, спорт, цаг уур зэрэг төрийн үйлчилгээний бусад салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр болов.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тэтгэвэр арваннэгдүгээр сарын 1-нээс одоо 26 хувиар нэмэгдэнэ.
Тодруулбал, сард 600 мянган төгрөг болно. Асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмэгдүүлж 370 мянган төгрөг болгожээ. Эдгээр нэмэгдэлд давхардсан тоогоор 170 гаруй мянган иргэн хамрагдана.
Нийтэлсэн огноо2026-10-18





