1 MONGOLIA ON TRACK TO MEET TOURIST ARRIVAL TARGET THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/01      2 ON-SITE INSPECTION UNDERWAY FOLLOWING ROCKFALL ACCIDENT AT OYU TOLGOI UNDERGROUND MINE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      3 PRIME MINISTER REVIEWS POWER PLANT UPGRADES AHEAD OF 2026–2027 WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      4 FINAL CONTINGENT OF MONGOLIAN PEACEKEEPERS RETURNS HOME FROM SOUTH SUDAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      5 PM CALLS FOR COORDINATED NATIONAL APPROACH TO WATER SECTOR INVESTMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      6 PRIME MINISTER OF MONGOLIA HOLDS PHONE TALKS WITH PRIME MINISTER OF JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      7 MONGOLIAN MINING COMPANY SAYS COPPER EXPORTS HAVE DROPPED DUE TO CHINA BORDER RESTRICTIONS WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/10/29      8 NEW REPORT FINDS TRUMP JR.’S MONGOLIA TRIP WENT FAR BEYOND HUNTING WWW.MS.NOW PUBLISHED:2026/10/29      9 MONGOLIA SUSPENDS ROAD TRANSPORT ON KEY COAL CORRIDOR TO CHINA WWW.MYSTEEL.NET PUBLISHED:2026/10/29      10 E-MART OPENS 7TH STORE IN MONGOLIA, WITH 8TH SET FOR NOVEMBER WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/10/29      МОНГОЛ, СОЛОНГОСЫН ИРГЭД ХАРИЛЦАН ЗОРЧИХОД ҮҮСЭЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ МЕХАНИЗМЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЭХЛҮҮЛНЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     С.МӨНХСҮХ: ОСЛЫГ НУХАЦТАЙ АВЧ ҮЗЭЖ, ОЛОН ТАЛЫН ШАЛГАЛТ ХИЙНЭ. ДАХИН ОСОЛ ГАРГАХГҮЙ БАЙХАД АНХААРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     МОНГОЛ УЛС НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ ЗОРИЛТЫНХОО 91.9 ХУВИЙГ БИЕЛҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     АҮЭБЯ: ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙД ОСОЛ ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАЗАР ДЭЭР НЬ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     14.5 МЯНГА ГАРУЙ БАРИЛГА ДУЛААНД ХОЛБОГДОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     ӨНӨӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ 5 ШИЙДВЭР WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ШИНЖТЭЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ 15 АЖИЛТАН БЭРТЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ 2027 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БАГТААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     З.МЭНДСАЙХАН: ГАШУУНСУХАЙТЫН ЦААД ТАЛЫН БООМТЫН ЗАСВАРААС БОЛЖ ОЮУТОЛГОЙН ЗЭСИЙН ЭКСПОРТ ГУРАВ ДАХИН БУУРААД БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     БНХАУ-ААС ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 25,000 ОРЧИМ ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ТАТАЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

С.Мөнхсүх: Ослыг нухацтай авч үзэж, олон талын шалгалт хийнэ. Дахин осол гаргахгүй байхад анхаарна www.itoim.mn

Оюу толгойн гүний уурхайд өчигдөр чичирхийллээс үүдсэн чулуулгын нуралт болж тэнд ажиллаж байсан 15 ажилтан өртөж, бэртэл авсан. Ажилчдад эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд 13 ажилтны бэртэл гэмтэл хөнгөн байсан бөгөөд одоогоор эмнэлгийн хяналтаас гараад байна. Харин 2 ажилтны биеийн байдал амь насанд халгүй ч тодорхой бэртэл байсан учраас өчигдөр хотод ирж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Оюу толгой ХХК-ийн захирал С.Мөнхсүх: Уурхайчид байнга аюултай нөхцөлд ажилладаг. Уурхай бол амаргүй ажил. Бид газрын 300 метрийн гүнд олборлолт явуулж байна. Уулын асар их хэмжээний чулуулгийг хөндөж үйл ажиллагаа явуулдаг тул үүнийг дагаад зарим хэсэгт чулуулаг хөдөлгөөнд ордог. Үүнийг чичирхийлэл гэж нэрлэдэг. Нийт 160 км урт газар доорх байгууламжаас 20–30 метр хэсэгт нуралт гарсан. Уурхайн үйл ажиллагаа бүхэлдээ хөндөгдөөгүй, зөвхөн хэсэгчилсэн талбайд нөлөөлсөн. Тухайн хэсэгт ажиллаж байсан 15 хүн үүнд өртсөн бөгөөд тэднийг цаг алдалгүй гаргаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Осолд өртсөн 15 уурхайчны 2 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Бусад нь гэртээ харьчихсан байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй байх талаас нь анхаарна. Компани үүнийг ноцтой биш гэж байр суурь илэрхийлэх боломжгүй. Энэ бол хүний амь настай холбоотой асуудал. Осол болсон газарт Ханбогд сумын цагдаагийн хэлтэс болон бусад байгууллагууд ажиллаж байна. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шуурхай ажлын хэсэг наашаа гарсан байгаа. Рио тинто группийн түвшинд шалгалт хийнэ. Бид асуудлыг шалгаж, шүүн тунгааж ахиж ийм осол гаргахгүй байх тал дээр анхаарна. Үүнийг маш нухацтай авч үзнэ гэв.
Мөн сэтгүүлчдийн Оюу толгойн зэсийн баяжмалын тээвэр, экспорт доголдоод байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ гэсэн асуултад тэрээр дараах хариултыг өглөө.
С.Мөнхсүх "Ерөнхий нөхцөл байдлыг тайлбарлахад, манайх хэвийн үед өдөрт 12–13 цуваагаар хил гаалиар гардаг. Харин одоо 4 болтлоо хязгаарлагдсан байна. Ингэснээр бид борлуулалтынхаа дөрөвний нэгийг л гүйцэтгэж байна. Энэ асуудлаар холбогдох байгууллагуудтай уулзаж байна. БНХАУ-ын талаас хилийн нэвтрэх цэгт засвар үйлчилгээний ажил хийгдэж байгаа гэсэн албан тайлбар өгсөн. Одоогийн төлөвлөгөөгөөр арванхоёрдугаар сарын сүүлээр ашиглалтад орно гэж байгаа.
Компанийн хувьд энэ нь маш их хүндрэл авчирч байна. Олох ёстой орлогынхоо дөрөвний нэгийг л олно гэдэг бол ноцтой асуудал. Үүнийг аль болох шийдэхийн тулд олон талтай хамтран ажиллаж байна. Энэ бол дан ганц нэг компанийн асуудал биш, улс орны эдийн засагтай холбоотой учраас холбогдох яамдын сайд нартай ч уулзаж байна. Борлуулалт хийж чадахгүй байгаа компани ногдол ашиг төлөх боломжгүй. Тиймээс компанийн санхүү, үйл ажиллагаанаас гадна татвар, АМНАТ, орлого, мөнгөн урсгал гээд бүх зүйлд нөлөөлнө. Энэ асуудал маш богино хугацаанд шийдэгдэх ёстой. Бид ярилцаж байна. Одоогоор урсгал зардлаа арай ядан төлж байна. Алдагдал гэхээсээ илүү хуримтлуулсан мөнгөнөөсөө хумслан зардлаа санхүүжүүлж байна гэсэн үг" гэв.

Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ

Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-11-01