1 RIO TINTO AGREES NEW FINANCIAL TERMS FOR $18BN COPPER MINE PROJECT WWW.FT.COM PUBLISHED:2026/07/01      2 RIO TINTO'S OYU TOLGOI RESET: MONGOLIA PUSHES FOR A BIGGER SHARE OF ITS MINING WEALTH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/07/01      3 PRIME MINISTER UCHRAL: GOVERNMENT ACHIEVES HISTORIC BREAKTHROUGH IN OYU TOLGOI NEGOTIATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      4 STATE BUDGET RECORDED A MNT 1 TRILLION DEFICIT IN 2025 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/01      5 JAPAN TO SUPPLY DIAGNOSTIC EQUIPMENT TO NATIONAL CANCER CENTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      6 MIAT - MONGOLIAN AIRLINES MULLS 10 AIRBUS JETS WWW.CH-AVIATION.COM PUBLISHED:2026/07/01      7 MONGOLIAN PRESIDENT HAILS CHINA-AIDED CENTRAL SEWAGE TREATMENT PLANT WWW.NEWS.CGTN.COM PUBLISHED:2026/07/01      8 RIO TINTO AND GOVERNMENT OF MONGOLIA AGREE TO ADJUST OYU TOLGOI SHAREHOLDER LOAN INTEREST RATE WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/07/01      9 CENTRAL WASTEWATER TREATMENT PLANT SUPPORTS CITY EXPANSION, CUTS POLLUTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      10 MONGOLIA SECURES USD 545 MILLION IN INVESTMENT AGREEMENTS AND MOUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ 100 ХУВЬ ЦАХИМД ШИЛЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     ЯПОН УЛСЫН 980 САЯ ИЕНИЙ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ХСҮТ-ИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛНЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ДӨРӨВДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     “ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛ ОЛОНХИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВЛАА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     ЗАСГИЙН ГАЗАР: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     “НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ” ЦЭС И-МОНГОЛИА СИСТЕМД ШИНЭЭР НЭВТЭРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 35 ХУВЬД ХҮРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН ХОРООНЫ XXIV ХУРАЛДААН БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ҮАБЗ ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛААР ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХУРАЛДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     УНГАРЫН OTP БАНК МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ СОНИРХЛОО АЛБАН ЁСООР ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Улсын тусгай хамгаалалттай газрыг 1.3 сая га-гаар нэмнэ www.zgm.mn

Засгийн газрын хуралдаанаар Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгох, зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, аврах анги байгуулах зэргийг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, Биеийн тамирыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталжээ.
 
ХӨВСГӨЛ НУУРЫГ "ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС" БОЛГОНО
 
Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус бүс нутгийг “Эко аялал жуулчлалын бүс” болгохоор шийдвэрлэв. Тус шийдвэрийн хүрээнд Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, эрхийн бичиг аваагүй, усны тоолуургүй болон холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхийг хоригложээ. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт шалгалтаар зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байгаа аж.
 
ЗАРИМ НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАВ
 
Байгалийн унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХын тогтоолын төслийг хэлэлцэн зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 1.3 сая га газрыг Улсын тусгай хамгаалалтад авахаар болов. Тухайлбал Увс, Баян-Өлгий заагт орших Ачит нуур, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын тал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн давааХөмүүл голын эх, Баянхонгорын Хан уул, байглийн цогцолборт газрын ангиллаар, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсэг, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөхнуур-Бумбат орчмын газар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.
 
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫГ БАТАЛЛАА
 
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 136 орноос Монгол Улс 102 дугаарт эрэмбэлэгдэж байна. Жуулчин хүлээж авах өнөөгийн ор/ хоногийн даацыг тооцвол манай улс зуны гурван сард 1,6 сая гадаадын жуулчин хүлээж авах боломжтой гэж Засгийн газар үзжээ. Тиймээс Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгожээ.


Нийтэлсэн огноо2019-08-22