“Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл олонхийн дэмжлэгийг авлаа www.cnbc.mn
• Засгийн газраас “Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүллээ.
• Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авна.
• Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Засгийн газраас “Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүллээ. Засгийн газрын 2024 өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх 14 мега төслийн 12-т “Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна" гэж заажээ.
Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, импортын хараат байдлыг бууруулах, шатахууны үнийг бие даан, уян хатан зохицуулах боломж бүрдэнэ гэж албаныхан онцоллоо.
Нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Нийтэлсэн огноо2026-07-01





