1 MONGOLIA, EU HOLD 24TH JOINT COMMITTEE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/30      2 MONGOLIA HOSTS FOOD, AGRICULTURE, LIGHT INDUSTRY INVESTMENT FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/30      3 KOREA AND MONGOLIA TO HOLD 6TH ROUND OF CEPA NEGOTIATIONS WWW.M.AJUPRESS.COM PUBLISHED:2026/06/30      4 A PARTNERSHIP FOR THE NEXT 50 YEARS, MONGOLIA AND UNDP TOGETHER WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/06/30      5 120 FOREIGN INVESTORS MET WITH THE PRIME MINISTER OF MONGOLIA. WHAT WERE THE INITIAL RESULTS? WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/30      6 SIOP ASIA IN MONGOLIA WAS A GREAT SUCCESS WWW.ONCODAILY.COM PUBLISHED:2026/06/30      7 CHINA IS LIFTING A 1,800-KILOMETER RAILWAY OVER THE GOBI DESERT THAT’S ROOTED IN PRACTICALITY WWW.VOZPOPULI.COM PUBLISHED:2026/06/30      8 HUNGARIAN BANK EXPRESSES INTEREST IN LAUNCHING BRANCH IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/30      9 MONGOLIA: GEOPOLITICS OF BALANCING WWW.HUNGARIANCONSERVATIVE.COM PUBLISHED:2026/06/29      10 BRITISH POLYMATH ANTONY D. MILLER EXPANDS HIS LEGACY IN MONGOLIA THROUGH RESEARCH AND PUBLIC POLICY WWW.FINANCIALCONTENT.COM PUBLISHED:2026/06/29      ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, ИРЭХ НАМАРТ БАГТААН НОГДОЛ АШИГ ОЛГОЖ ЭХЛЭХ БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     “НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ” ЦЭС И-МОНГОЛИА СИСТЕМД ШИНЭЭР НЭВТЭРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 35 ХУВЬД ХҮРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН ХОРООНЫ XXIV ХУРАЛДААН БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ҮАБЗ ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛААР ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХУРАЛДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     УНГАРЫН OTP БАНК МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ СОНИРХЛОО АЛБАН ЁСООР ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН СОНИРХОЛ ТОМООХОН БОЛОН ДУНД ҮНЭЛГЭЭТЭЙ ХУВЬЦААНУУД РУУ ТӨВЛӨРЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ХҮҮХДИЙН ХОРТ ХАВДАР СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     НАЛАЙХ ДҮҮРЭГТ 79 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ШИНЭ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮХИЙ ГЭРЭЭ, САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээ www.montsame.mn

Хувь хүн болон хуулийн этгээд e-Mongolia вэб болон аппликейшнээр дамжуулан 900 гаруй үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч авах боломжтой бөгөөд Монгол Улсын 2.1 сая иргэн энэ системийг ашиглаж байна.

Энэхүү системд өнөөдөр “Нээлттэй парламент” цэсийг шинээр нэвтрүүлж буйг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа. “Нээлттэй парламент” цэс рүү e-Mongolia вэб болон аппликейшний “Нэмэлт” гэсэн цонхоор дамжин нэвтрэх бөгөөд үүгээр дамжуулан иргэд хууль тогтоомжийн төсөлд саналаа өгөх, нийтийн өргөдөл санаачлах, дэмжих эрхээ эдлэхээс гадна УИХ-ын гишүүдийн ирц, идэвх оролцооны талаарх мэдээллийг бодит цагийн горимоор хянах, чуулганы мэдээллийг хавар, намрын улирлаар шүүн үзэх зэрэг боломж нээгдэж буйг тэрбээр онцолсон юм.

Түүнчлэн хууль тогтоомжийн төсөлд саналаа өгч, төрийн эрх барих үйл хэрэгт оролцох эрхээ эдлэхээс гадна нийтийн өргөдөл санаачлах, дэмжих боломжийг энэ цэс иргэдийн гарт атгуулж байгааг УИХ-ын дарга тодотгосон. “Нээлттэй парламент” дахь “УИХ таныг сонсож байна” дэд цэсээр дамжуулан хуулийн хэрэгжилт таны амьдралд үр өгөөжөө өгч байгаа эсэх талаар саналаа өгөх боломжтой болсон бөгөөд хууль хоорондын хийдлээс болж иргэд ажил, амьдрал, бизнест нь тулгарч буй асуудлынхаа мэдээлж болохоор болж байна. Энэ цэс парламент иргэдийн холбох суваг болж, энэ сувгаар дамжуулан УИХ иргэдээ сонсдог болж байгааг УИХ-ын дарга тэмдэглэлээ.

Иргэний өгсөн саналыг хүлээн авсан болон асуудлыг шийдвэрлэх явц хэрхэн өрнөж байгаа талаарх мэдээллийг байнга эргэн мэдээлэх болсон нь энэхүү системийн шинэ шийдэл бөгөөд цаашид иргэд УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах хүсэлтээ энэ системээр дамжуулан гаргах боломжтой болно.


Туул.Б



Нийтэлсэн огноо2026-06-30