Япон улсын 980 сая иений буцалтгүй тусламжаар ХСҮТ-ийн тоног төхөөрөмжийг шинэчилнэ www.cnbc.mn
• Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр” хэрэгжиж байна.
• Энэ хүрээнд “Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ.
• 980 сая иен буюу 21.9 тэрбум төгрөгөөр ХСҮТ-ийн тоног төхөөрөмжийг шинэчилнэ.
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн буцалтгүй тусламжийг солилцох албан бичиг болон хэлэлцээний тэмдэглэлд талуудын гарын үсэг зурах ажиллагаа зургаадугаар сарын 30-нд боллоо.
Япон улсын Засгийн газрын 980 сая иен буюу 21.9 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжих энэ төслийн хүрээнд хорт хавдрын чиглэлээр улсын хэмжээний мэргэшсэн лавлагаа эмнэлэг болох ХСҮТ-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэн, компьютер томограф, рентген, маммограф, хэт авиан оношилгооны төхөөрөмж, өвчтөний хяналтын монитор зэрэг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлнэ.
Нийтэлсэн огноо2026-07-01





