1 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      3 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      4 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      8 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      9 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      10 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ирэх онд хувийн хэвшлийг татварын шинэ орчин хүлээж байна www.zgm.mn

Зөрчлийн тухай хууль татварын шинэчлэлтэй зөрчилдөх үү
Чихэнд чимэгтэй өөр нэг мэдээ гэвэл, нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хувийн буцаан олголтыг улирал тутам иргэдэд олгохоор болсон явдал. Өөрөөр хэлбэл, худалдан авалтынхаа НӨАТ ­ын баримтаа бүртгүүлснээр тухайн улирлын эцэст буцаан олголтоо авч эхлэх нь.
 
Улсын төсвийн түүхэнд байгаагүй өндөр орлогын дарамт татварын шинэчлэлийн хүчийг сулруулах, үр ашгийг бууруулах эрсдэлтэй. Татварын хоёр дахь шатны шинэчлэлд цэг хатгасан Засгийн газар 2020 оны төсвийн төсөлд шинээр хэрэгжих татварын талаарх мэдээллийг ерөнхийд нь дурджээ. Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтот зүйл, заалт болгон нь ихээхэн өөрчлөгдсөн татварын орчин хувийн хэвшлийг ирэх онд хүлээж байна. Тодруулбал, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагах бусад хуулийн шинэчлэлийг ирэх жилээс бид дагаж мөрдөх юм. Манай улс сүүлийн 10 гаруй жил татварын багц хуульд гар хүрээгүй байсныг дээрх шинэчлэлээр нэг мөр шийдэж, нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулж буй тулгуур хэдэн хуулиа эргэж харсан билээ. Татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачаалал ирэх онд буурч, татварын хялбаршуулсан горим хэрэгжих бөгөөд бүртгэл, тайлагнал цахим хэлбэрт бүрэн шилжиж байгааг төсөвт онцолжээ. Улсын төсвийн орлогын эх үүсвэр нь татвар болдог. Тэгвэл шинэчлэлд юу багтсан бэ. Тухайлбал, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс татварын тайлангийн тоог цөөрүүлж, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн төлсөн татварын 90 хувийг буцаан олгохоор болов. Мөн 300 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлөх бөгөөд жилд хоёр удаа тайлан гаргах юм. Түүнчлэн анх удаа амьдран суух орон сууц зээлээр болон бэлэн мөнгөөр худалдан авсан иргэдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Өмнө нь гурван сая төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсныг зургаан сая болгон нэмжээ. Чихэнд чимэгтэй өөр нэг мэдээ гэвэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хувийн буцаан олголтыг улирал тутам иргэдэд олгохоор болсон яв­дал. Өөрөөр хэл­бэл, худалдан авалт бол го ны хоо НӨАТ­-ын баримтаа бүртгүүлж, тухайн улирлын эцэст буцаан олголтоо авч эхлэх нь. Мон­голын эдийн засаг 2006 оноос хойш зургаа дахин том­роод байгаа. Хувийн хэвшлийн ашиг, орлогын хэмжээ ч мөн адил тэр хэрээр энэ хугацаанд өсөн нэмэгдсэн. Татварын өр төлөх хугацааг хоёр сар байсныг 24 сар бол­госон бол алслагдсан орон нутагт татварын дэмжлэгийг 90 хүртэлх хувиар хөнгөлж байхаар зохицуулжээ. Энэ нь аймаг, сум, тосгонд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэг­жүүдийг дэмжиж буй нааштай алхам юм. Нийслэлээс 1000 км-ээс дээш алслагдсан бол төлсөн татварыг 90 хувиар хөнгөлөх аж. Харин 500 км бол хөнгөлөлтийг 50 хувиар тогтоох юм байна. Шинэчлэлийн хү­рээнд татвар энгийн, хялбар байх зарч­мыг баримталжээ. Үүний дагуу зургаан тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж жилд дөрвөн удаа тайлан гаргахаар болж байна. Одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад улам дөхөм, хялбар жишигт шилжиж байгаа нь энэ. Ирэх жилийн төсвийн орлогыг Засгийн газар 11.8 их наяд төгрөг байхаар тооцсон. Урьд өмнөх жилүүдэд байгаагүй хамгийн өндөр орлого, зарлагатай төсвийг татварын шинэчлэлтэй хамт хэрэгжүүлэхээр эрх баригчид боловсруулжээ. Нэг талаар татварын шинэч­лэл цөөнгүй боломжийг хувийн хэвшилд олгож байгаа мэт боловч нөгөө талд татварын байцаагчийн эрх мэдэл, тат­варын албаны дарамт шахалт үүнтэй хамт нэмэгдэхгүй гэх газаргүй. Төсвийн ийм орлогыг бүрдүүлэхийн тулд татвар төлөгч аж ахуйн нэгжүүдээ Зөрчлийн хуулиар дамжуулан торгох, шалгахыг үгүйсгэх аргагүй юм. Бүр аж ахуй, нэгжүүд рүү утас цохиж, эхнээс нь дарамталж буй нь сонсогдох болсон. Татварын багц хуулийн шинэчлэл бизнес эрхлэгчдийн таалалд 100 хувь нийцээгүй ч ахиц дэвшил тодорхой хэмжээнд гарсныг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын бизнесийн зөвлөл үгүйсгээгүй. Гэхдээ Зөрчлийн тухай хууль шинэчлэлд хамгийн том тээг болж мэдэхээр байна. Тэрчлэн төсвийн түүхэнд байгаа­гүй өндөр орлогын дарамт тат­варын шинэчлэлийн хүчийг сул­руулах, үр ашгийг бууруулах эрс дэлийн эхэнд эрэмбэлэгдэж байна.


Нийтэлсэн огноо2019-11-08