1 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      2 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      3 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      4 PGL ANNOUNCES 2027 $1 MILLION TOURNAMENT IN MONGOLIA WWW.DUST2.US PUBLISHED:2026/11/11      5 STATE FLAG RAISED, NINE WHITE BANNERS DISPLAYED TO MARK CHINGGIS KHAAN’S BIRTH ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      6 MONGOLIAN ACADEMY OF SCIENCES RECEIVES THE ORDER OF CHINGGIS KHAAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      7 CABINET TO DISCUSS WHISTLEBLOWER PROTECTION AMONG 20 AGENDA ITEMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      8 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      9 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      10 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕСӨН УЛСЫН 129 ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕС, АРАВДУГААР САРД УЛСЫН ХЭМЖЭЭНД ДӨРВӨН ИРГЭН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     РИО ТИНТО 2027 ОНД ОЮУ ТОЛГОЙГООС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА ГЭДГЭЭ БАТЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Дотоодын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч конмпаниуд гуравдагч зах зээлийг сонирхож байна www.bloombergtv.mn

2021 он гэхэд хиймэл оюун ухааны хөгжүүлэлт бизнесүүдэд 2.9 их наяд ам.долларын үнэ цэн бий болгоно гэж Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Gartner” агентлаг тооцоолсон байна. Үүгээр зогсохгүй компаниудын 70 хувь нь ажилтнуудынхаа бүтээмжийг өсгөхийн тулд энэхүү технологийг нэвтрүүлэх төлөвтэй байна.
Харин дотоодын зах зээлд зургаадугаар сард “Soft Launch”-аа хийсэн харилцагч, байгууллага хоорондын харилцааг автоматжуулах “Chatbot.mn” платформыг “Facebook”-т бүртгэлтэй 100 мянган хэрэглэгч ашиглаж байгаа талаар “Чатбот” ХХК мэдээллээ.
 
“Миг даатгал” компани цахим даатгал, хэрэглэгч бүртгэх зэрэг үйлчилгээгээ энэ платформоор хийж, операторын үйлчилгээний зардлаа 50 орчим хувиар бууруулсан байна. Харин “Techstore.mn” сайт байгууллагын нөөц болон цагийг хэмнэх энэхүү платформыг ашиглан хоёр долоо хоногийн хугацаанд 240 саяын борлуулалт хийжээ. “Чатбот” ХХК ирэх оноос Сингапураар дамжуулан Филиппин, Малайз, Индонез зэрэг зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрэхээр төлөвлөж байна.
Дотоодын зах зээлд финтек бизнес моделийг анх нэвтрүүлсэн “ЛэндМН” ББСБ-ын зээлийн гэрээт харилцагчдын тоо 12 хувь, олгосон зээлийн тоо 10 хувь, олгосон зээлийн дүн 16 хувь, зээлийн багц 19 хувиар өсжээ. Мөн цахим зээлийн үйлчилгээний “ЛэндМН” аппликейшнийг гар утсандаа татаж суулгасан хүмүүсийн тоо нэг саяыг даваад байгаа юм байна. Тус компани хиймэл оюун ухаанд суурилсан технологиор зээлдэгчийн өргөдлийг хянадаг.
Зээлдэгчдийн 98 хувь нь зээлээ цагт нь төлдөг гэсэн тоон үзүүлэлтийг Японы “Nikkei Asian Review” хэвлэлд дурджээ. “ЛэндМН”-ийн үндсэн платформын хөгжүүлэлтийг хариуцдаг “Анд системс” ХХК дотоодын зах зээлийн туршлагадаа үндэслэн гуравдагч зах зээлд нэвтрэхээр төлөвлөж байгаа талаараа мэдээллээ.
 
Харин дунд хугацааны стратегиараа финтек салбарыг тодорхойлоод байгаа “Инвескор” ББСБ хиймэл оюун ухааны хөгжүүлэлт дотоодод эхлэлийн шатандаа явж байна гэж үзэж байна. Энэ төрлийн технологийн хамгийн гол шаардлага болох цэгцтэй дата мэдээлэл бий болгох талд ажиллах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийллээ. Тус компани хиймэл оюун ухаанд суурилсан шинэ бүтээгдэхүүнээ 12 дугаар сард нээхээр ажиллаж байгаа талаар мэдээллээ. Одоогоор хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд байгаа юм байна.
“Инвескор” ББСБ энэ ондоо багтан Киргиз улсад салбараа нээж, 2020 онд финтект суурилсан шинэ бүтээгдэхүүнээ Киргизстан улсын зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Харин урт хугацаандаа Төв Азийн дөрвөн улс, Зүүн Өмнөд Азийн гурван улсад шууд салбарыг нээх, Латин Америк, Африкийн зах зээлд технологиор дамжуулсан хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.


Нийтэлсэн огноо2019-11-19