1 ACWA AND SUN STEPPE POWER EXPLORE 4.5GW PROJECT IN MONGOLIA WWW.ASIAN-POWER.COM PUBLISHED:2026/10/15      2 PRESIDENT KHURELSUKH TO PAY STATE VISIT TO GERMANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      3 ZAMIIN-UUD LOGISTICS CENTER TO HANDLE 111,000 CONTAINERS THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      4 VEHICLE MAY HAVE SPARKED MONGOLIA WILDFIRE, PUTTING CHINA RESCUERS ON HIGH ALERT WWW.SCMP.COM PUBLISHED:2026/10/15      5 CHINA-MONGOLIA TRADE DEEPENS WIN-WIN COOPERATION, STRENGTHENING GOOD-NEIGHBORLY TIES WWW.NEWS.CGTN.COM PUBLISHED:2026/10/15      6 TAKHI POPULATION REACHES 160 IN KHOMIIN TAL THROUGH INTERNATIONAL COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      7 DUNDGOBI BUILDS 1.5-HECTARE POND TO BOOST WATER RESOURCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      8 AZZURO RESOURCES SECURES STRATEGIC A$3.06M INVESTMENT TO ADVANCE MONGOLIAN PROJECTS WWW.THEASSAY.COM PUBLISHED:2026/10/14      9 MONGOLIA'S INFLATION RATE RISES TO 12.9 PCT IN SEPTEMBER WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/14      10 BEAR SIGHTINGS RISE IN MONGOLIA'S RESIDENTIAL AREAS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/14      ОЮУ ТОЛГОЙН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ III УЛИРАЛД 27 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД МАРГААШНААС ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА 37 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ БИТҮҮМЖИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     “МОНГОЛ, ХЯТАДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН НЭРЭМЖИТ СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ФИФА-ГААС ҮНДЭСНИЙ ХОЛБОО БҮРД 25 САЯ ДОЛЛАР ОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 5.3 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 14 ЖИЛИЙН ДАРАА ГЕРМАНД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     “ОНТРЭ”-ТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙГ САЙД Г.ТЭМҮҮЛЭН АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     Н.НОМТОЙБАЯР: ЭРХҮҮД ГАРСАН ТАХЛЫН ШИНЖ ТЭМДЭГ ӨМӨЗО-Ы ХӨЛӨНБУЙР ХОТОД ИЛЭРСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Валютын нөөцөө өсгөх ганцхан жил үлдлээ www.zgm.mn

Төсвийн орлого, зарлагад эзлэх гадаад өрийн дарамт өндөр хэвээр байна
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь "Оюутолгой" төслийн гүний уурхайн санхүүжилтээс бүрдэх бөгөөд шинэ хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилийн хугацаанд нэмэгдсэнгүй. Гэтэл эдийн засгийн "хувь заяа"-г тодорхойлж буй уг төслийг тойрсон улстөржилт даамжирсаар. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөхийг хэн хүнгүй харзнаж, хүлээж эхэллээ
Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай бондын эргэн төлөлт ирэх жилүүдэд биднийг хүлээж байна. Нийт дүн нь 2.9 тэрбум ам.доллараар хэмжигдэх бөгөөд эдгээр бондын эхний төлбөр барагдуулах хугацаа 2021 он. Бидэнд өрөө төлөхөд ганцхан жил үлджээ. Улсын гадаад валютын албан нөөцөө нэмэгдүүлэхэд дээрх хугацаа л байна. Төв банкны мэдээлснээр, манай улсын гадаад валютын албан нөөц өрийн хэмжээтэй харьцуулахад үлэмж бага хэвээр. Дөнгөж импортын найман сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Тодруулбал, аравдугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц дөрвөн тэрбум ам.доллар арай чүү хүрэх аж. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийн валютын зээлд тодорхой хэмжээний хязгаарлалт тавих тухай яригдаж эхэллээ. Валютын нөөцөө цаашид 50-100 орчим хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Монголбанкны Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэллээ. Төлбөрийн тэнцэл ашигтай байвал гадаад валютын нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Есдүгээр сарын байдлаар төлбөрийн тэнцэл 264 сая ам.долларын ашигтай гарсан. Тэгэхээр валютын нөөц тэр хэрээр ялимгүй нэмэгдэнэ гэсэн үг. Хэдий тийм боловч энэ нь 2.9 тэрбум ам.долларын дэргэд дорвитойхон өсөлт биш юм. Уул уурхайн бараа, бүтээгдэхүүний ирэх оны төлөв ихээхэн сөрөг дүр зурагтай байна. Тодруулбал, манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн сараас хумигдаж эхэллээ. Монгол Улсаас импортоор авсан Хятадын коксжих нүүрсний хэмжээ аравдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурав. БНХАУ өнгөрсөн оны аравдугаар сард манай улсаас гурван сая тонн коксжих нүүрс импортолж байсан бол энэ оных 2.8 сая тонн болжээ. Энэ нь өмнөх сартай харьцуулахад 730 мянган тонноор бага дүн юм. Ирэх жилийн улсын төсөвт 42 сая тонн нүүрс борлуулж, 1.4 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн. Амаргүй цаг үе бидний өмнө тулгарч ирээд байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь “Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилтээс бүрдэх бөгөөд шинэ хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилийн хугацаанд нэмэгдсэнгүй. Гэтэл эдийн засгийн “хувь заяа”-г тодорхойлж буй уг төслийг тойрсон улстөржилт даамжирсаар. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөхийг хэн хүнгүй харзнаж, хүлээж эхэллээ. Гэтэл өндөр дүнтэй бондын эргэн төлөлт хажууд иржээ. Засгийн газрын өрийн хүүгийн зардал 2017 онд төсвийн орлогын 16.4 хувийг эзэлж, төсөвт тэр хэмжээгээр дарамт учруулж байсан. Ирэх оны хувьд төсвийн орлого, зарлагад үзүүлэх дарамт өндөр хэвээр байна. Төв банкнаас зохион байгуулсан “Гадаад валютын нөөц” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон зочдын хамгийн их хөндсөн асуудал гадаад өрийн эргэн төлөлт байв. Үүнээс гадна ирэх оны тавдугаар сард ОУВС-тай байгуулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хугацаа дуусгавар болно. Мөн УИХ-ын ээлжит сонгууль тохиож байгаа нь эдийн засгийн эрсдэлийг улам нэмэгдүүлэхээр байгаа юм. Тэрчлэн гадаад өр өндөр байгаа учраас хамгийн наад зах нь валютын нөөцөө зургаан тэрбум ам.долларт хүргэх шаардлага бидэнд тулгарч байна. Ирэх онд ДНБ болон эдийн засгийн өсөлтийг Сангийн яам ихээхэн өөдрөг тооцоолсон. Тухайлбал, эдийн засаг 2020 онд зургаан хувиар өсөхөөр байгаа юм. Гэвч өр төлбөрөө барагдуулах нь ач холбогдол багатай хөрөнгө оруулалтаас илүү чухал болохыг дийлэнх эдийн засагч тэмдэглэж буй.


Нийтэлсэн огноо2019-12-02