1 INDIAN EXTERNAL AFFAIRS MINISTER JAISHANKAR TO VISIT MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/22      2 RECORD CURRENCY MANAGEMENT PARTICIPATES IN AN INNOVATIVE TRANSACTION FOR THE ACQUISITION OF MONGOLIAN TUGRIK BY EBRD WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/22      3 LAND BEHIND THE ZHUKOV MONUMENT TO BE REVOKED AND CONVERTED INTO PARK WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/22      4 PRIME MINISTER HEADS TO CHINA FOR SUMMER DAVOS FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/22      5 IN THE GOBI, THE DEVELOPMENT OF THE LARGEST COAL DEPOSIT IN RECENT YEARS, BORTEG, HAS BEGUN. WWW.OPEN.KG  PUBLISHED:2026/06/22      6 MONGOLIAN COKING COAL IMPORTS SURGE AS CHINA TIGHTENS DOMESTIC SUPPLY IN 2026 WWW.INDEXBOX.IO PUBLISHED:2026/06/22      7 U.S. PACIFIC COMMAND DEPUTY COMMANDER VISITS MONGOLIA, REAFFIRMS STRATEGIC ‘THIRD NEIGHBOR’ PARTNERSHIP WWW.DVIDSHUB.NET PUBLISHED:2026/06/22      8 MONGOLIA TENDERS 110 MW OF SOLAR WWW.PV-MAGAZINE.COM PUBLISHED:2026/06/19      9 BANK OF MONGOLIA, KAKAO BANK DISCUSS DIGITAL BANKING COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/19      10 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      “АДУУЧИН СУРАН ЭДЛЭЛ” УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛАА ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАНИУЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-Д БОЛОХ "ЗУНЫ ДАВОС" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР ЯВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     "ТОРГОНЫ ЗАМЫН ТЭМЭЭН ЖИНГИЙН ЦУВАА" ОЛОН УЛСЫН АЯЛАЛ 6000 КМ ЗАМЫГ ТУУЛАН МОНГОЛД ИРНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     НӨАТ БОСГО 50 БИШ 400 САЯ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХОЁР ЖИЛ ДАРААЛАН УХАРЧ, 70 ОРНООС 67-Д ОРЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     ТЦА: СКҮҮТЕР, МОПЕДООР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ САНАЛ ГАРГАСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АНХНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМИЙГ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭРИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ, НӨХӨР Б.ӨСӨХБАЯРЫГ НЬ 30 ХОНОГООР ЦАГДАН ХОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     БНСУ-ЫН “КАКАО БАНК”-НЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

12 сая ам.долларын зээлээр 5000 айлын янданг буулгана www.eagle.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив.
 
Мөн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Хуулийн төсөл нь 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах агуулгатай юм. Энэхүү зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх бөгөөд хүү нь 1.25 хувь байх юм. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Батболд “Хэрэгтэй бөгөөд ач холбогдолтой зээл байна. Зээлийн хэрэгжилтэд ямар хяналт тавьж байгаа вэ. Өмнө нь 15 сая ам.доллар, одоо 12 сая ам.доллар зээлэх юм байна. Үүний хэдэн хувь нь төсөлд тусгагдах талаар тайлбарлаж өгнө үү” гэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Дэд бүтцийн төв байгуулж, айлуудад халаагуур тарааж, 5000 айлын янданг буулгана гэж байна. Хаана, ямар айлын янданг цөөлж, айлуудад юу өгөх гэж байгаагаа тодорхой мэдээлнэ үү. Ингэхгүй бол үр дүнгүй зээл болох нь” гэдгийг хэлж байлаа. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн өмчит халаалтын зуухуудыг буулгана. Дэд бүтцийн төв, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын хэрэгслийг нэвтрүүлэх гэсэн олон ажил бий. Төслийн хүрээнд шаардагддаг ажлыг тогтсон журмын дагуу танилцуулж байгаа юм. Нэмэлт санхүүжилт шийдэгдээгүй учраас яг тэр байршил гэж шууд хэлж чадахгүй байна” гэлээ.
 
Хуралдааны төгсгөлд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ.


Нийтэлсэн огноо2019-12-11