1 INDIAN EXTERNAL AFFAIRS MINISTER JAISHANKAR TO VISIT MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/22      2 RECORD CURRENCY MANAGEMENT PARTICIPATES IN AN INNOVATIVE TRANSACTION FOR THE ACQUISITION OF MONGOLIAN TUGRIK BY EBRD WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/22      3 LAND BEHIND THE ZHUKOV MONUMENT TO BE REVOKED AND CONVERTED INTO PARK WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/22      4 PRIME MINISTER HEADS TO CHINA FOR SUMMER DAVOS FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/22      5 IN THE GOBI, THE DEVELOPMENT OF THE LARGEST COAL DEPOSIT IN RECENT YEARS, BORTEG, HAS BEGUN. WWW.OPEN.KG  PUBLISHED:2026/06/22      6 MONGOLIAN COKING COAL IMPORTS SURGE AS CHINA TIGHTENS DOMESTIC SUPPLY IN 2026 WWW.INDEXBOX.IO PUBLISHED:2026/06/22      7 U.S. PACIFIC COMMAND DEPUTY COMMANDER VISITS MONGOLIA, REAFFIRMS STRATEGIC ‘THIRD NEIGHBOR’ PARTNERSHIP WWW.DVIDSHUB.NET PUBLISHED:2026/06/22      8 MONGOLIA TENDERS 110 MW OF SOLAR WWW.PV-MAGAZINE.COM PUBLISHED:2026/06/19      9 BANK OF MONGOLIA, KAKAO BANK DISCUSS DIGITAL BANKING COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/19      10 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      Я.СОДБААТАР: ОРОН НУТГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД МАН 56.5 ХУВИЙН САНАЛААР ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ДЭЛХИЙН ТЭМЭЭНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛАН “МОНГОЛ ТЭМЭЭНИЙ ЭДИЙН ЗАСАГ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ГОВИЙН БҮСЭД 1500 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ БОРТЭЭГИЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     “АДУУЧИН СУРАН ЭДЛЭЛ” УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛАА ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАНИУЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-Д БОЛОХ "ЗУНЫ ДАВОС" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР ЯВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     "ТОРГОНЫ ЗАМЫН ТЭМЭЭН ЖИНГИЙН ЦУВАА" ОЛОН УЛСЫН АЯЛАЛ 6000 КМ ЗАМЫГ ТУУЛАН МОНГОЛД ИРНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     НӨАТ БОСГО 50 БИШ 400 САЯ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХОЁР ЖИЛ ДАРААЛАН УХАРЧ, 70 ОРНООС 67-Д ОРЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     ТЦА: СКҮҮТЕР, МОПЕДООР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ САНАЛ ГАРГАСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АНХНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Торгоны замын тэмээн жингийн цуваа" олон улсын аялал 6000 км замыг туулан Монголд ирнэ www.montsame.mn

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтан зохион байгуулж буй “Торгоны замын тэмээн жингийн цуваа” олон улсын аялал Монгол Улсыг зорин хөдөллөө.

НҮБ-аас 2026 оныг "Олон улсын бэлчээр, малчдын жил" болгон зарласантай холбогдуулан дэлхий дахинд хэрэгжүүлж буй энэхүү өргөн цар хүрээтэй төсөл нь Турк улсаас эхлэн ОХУ, Узбекстан, Казахстан, Киргиз, БНХАУ зэрэг орныг дамжин нийт 6,000 километр замыг туулан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сард хүрэлцэн ирнэ.

“Газраа нөхөн сэргээж, Итгэл найдвараа сэргээе” уриан дор Монгол Улсад зохион байгуулах COP17 хурлын чиглэлтэй уялдан, тус аялал нь дэлхийн хамгийн чухал бэлчээр, мал аж ахуйн бүс нутгуудаар дайран өнгөрөх юм. Энэхүү түүхэн цувааны гол зорилго нь газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нийтлэг сорилтыг даван туулахад газар нутгаа нөхөн сэргээх үйл явцын "гол тоглогч" болсон малчдын үүргийг алдаршуулахад оршиж байна.

Аяллын хүрээнд Торгоны замын дагуух улс орнуудын бэлчээрийн экосистем, малчдын уламжлалт аж ахуй, байгальтай зохицон амьдрах ухаан, газрын нөхөн сэргээлтийн бодит шийдлийг баримтат хэлбэрээр дүрслэн үлдээж, олон улсын үзэгчдэд хүргэх медиа төслийг хэрэгжүүлнэ.

Монгол Улсад аялал үргэлжлэх хугацаанд говь, тал хээрийн өвөрмөц экосистем, нүүдлийн соёл иргэншлийн өв, бэлчээрийн менежментийн сайн туршлагуудыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулах юм.

Энэхүү аялал нь Торгоны замаар холбогдсон улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ газрын менежментийн бодит үр дүнг дэлхийн түвшинд түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой.

Болор.Ж



Нийтэлсэн огноо2026-06-22