1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэнэ www.ikon.mn

Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдаан Ханой хотноо болж, монголын талаас ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ахлан ажиллав.
 
ЗГХК-ын хуралдаанаар Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлэн Монгол Улсад “Дарханы арьс, ширний цогцолбор” байгуулах төслийг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдаа, нэр төрлийг нэмэгдүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, залуучуудын солилцоог идэвхжүүлэх чиглэлээр тодорхой тохиролцоонд хүрлээ.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны ажлын айлчлал БНСВУ-ын Кан Тхо хотноо үргэлжлэв. Кан Тхо хот нь Вьетнамын өмнөд хэсэгт байрладаг, ХАА-н бүтээгдэхүүнд суурилсан эдийн засагтай ялангуяа цагаан будаа, загасны аж ахуй, далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй Япон Улс, АНУ, Төв Азийн орнуудад экспорт хийдгээрээ онцлогтой юм. Тус хотын Ардын хорооны дарга Дао Ань Жүнь тэргүүтэй төлөөлөгчид ХХААХҮ-ийн сайдад бараалхаж ХАА-н гаралтай бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Төлөөлөгчид Кан тох хотод, Бүгд Найрамдах Куба Улсын хөрөнгө оруулалттай “Ла Био фам” үйлдвэрт ажиллав. Энэхүү үйлдвэр нь газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт ашиглагддаг биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тухайлбал, “Биорат” бэлчээрийн мэрэгч амьтан устгалын биологийн идэвхит бүтээгдэхүүнийг олон жилийн туршилт судалгаан дээр үндэслэн гаргаж авсан бөгөөд хүн, малд хор нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн болсон бөгөөд Ази, Африк, Өмнөд Америкийн улсуудад өндрөөр үнэлэгдэж байгааг танилцуулав.
 
Энэхүү бүтээгдэхүүн нь Монгол Улсад ашиглагдах биологийн бүтээгдэхүүний жагсаалтад бүртгэлтэй бөгөөд цаашид бүтээгдэхүүний үйлдвэрийг Монгол Улсад байгуулж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, ХАА-ын салбарт шинжлэх ухааны хамтарсан судалгаа хийх чиглэлээр санал солилцлов.
 
Мөн Монгол Улсын ХААИС-ийн харьяа Ургамал хамгаалалын Эрдэм шинжилгээний хүрээлэн, Биорат үйлдвэрийн хооронд хамтран ажиллах харилцан ойлголцолын санамж бичиг байгууллаа гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.


Нийтэлсэн огноо2019-12-11