Барилга.мн: Шинэ орон сууцны үнэ 1 М² нь 1-4.5 сая төгрөг байна www.bloombergtv.mn
Шинэ орон сууцны талбайн үнэ энэ оны 11 дүгээр сарын 28-ны байдлаар нэг ам метр нь дунджаар 1-4.5 сая төгрөг байгааг “Барилга.мн” мэдээлж байна.
Захиалга авч байгаа шинэ орон сууцны 13 мянга гаруй айлын орон сууц нь Хан-Уул дүүрэгт байна. Харин Баянзүрх дүүрэгт 12 мянга 590 айлын орон сууцны төсөл захиалга авч байгааг “Тэнхлэг зууч” компани мэдээллээ. Шинэ орон сууцны үнийг дүүргүүдээр харвал Хан-Уул дүүрэгт нэг ам метр нь хамгийн өндөр буюу 2.5 сая төгрөгөөс таван сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин Баянзүрх, Баянгол болон Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны үнэ дунджаар 1.6-2.8 сая төгрөг байгааг “Барилга.мн”-ийн судалгаанаас харж болохоор байна.
Нийтэлсэн огноо2019-12-11