1 KREMLIN-LINKED BUSINESSMAN JOINED DONALD TRUMP JR. ON MONGOLIAN HUNTING TRIP THIS SUMMER – FT WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/10/28      2 MONGOLIA EYES A NON-PERMANENT SEAT ON THE UNSC – IN 2048 WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/28      3 KOREA TO PILOT GROUP TOURIST VISAS FOR MONGOLIAN NATIONALS WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/10/28      4 TECROWD CLOSES ¥1.3B MONGOLIA PROPERTY FUND AT 16.5% TARGET YIELD WWW.APP.DEALROOM.CO PUBLISHED:2026/10/28      5 WILDFIRES BURN 76.4% OF NUMRUG STRICTLY PROTECTED AREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/28      6 THE HU PERFORMS AT UNESCO HEADQUARTERS TO PROMOTE PEACE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/28      7 MONGOLIA PROPOSES FOUR AREAS OF COOPERATION ON WATER-SAVING AGRICULTURE AT SCO ROUNDTABLE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/28      8 LUKASHENKO: BELARUS, MONGOLIA SHARE MUTUAL DESIRE TO IMBUE THEIR FRIENDLY RELATIONS WITH PRACTICAL CONTENT WWW.SB.BY PUBLISHED:2026/10/27      9 MONGOLIA PM DESCRIBES MASSIVE STEPPE FIRE IN E. MONGOLIA AS SERIOUS MATTER WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2026/10/27      10 JAPAN GOV'T RESPONDS FOR 1ST TIME TO MONGOLIA GRASSLAND FIRE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/27      ТӨСӨВ 2027: ГАНДАНГИЙН ДЭНЖИД 15 ТЭРБУМ, ХАРХОРУМД 5 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     УУЛ УУРХАЙН ОРЛОГОД НАЙДСАН 2027 ОНЫ ТӨСӨВ: ХҮЛЭЭЛТ БА БОДИТ ЭРСДЭЛҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ УЧИРСАН ХОХИРЛЫГ ТОГТООХ, НӨХӨН СЭРГЭЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯПОНЫ ТАЛТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ТРАМПЫН ХҮҮ МОНГОЛД ОРОСЫН БИЗНЕСМЭНТЭЙ ХАМТ АН ХИЙЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     "НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 1.9 САЯ ТОНН БОЛЖ БУУРСАН" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     "ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД БЭЛЭН" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГ МӨРДӨН ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГТ ₮173 ТЭРБУМЫН ХОХИРОЛТОЙ 2,208 ИРГЭНИЙ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     "БНХАУ ЗУГТСАН Г.ЗОЛЗАЯА Х.НЯМБААТАРЫН ЗАХИАЛГААР, ТӨСВИЙН МӨНГӨӨР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, УУЧЛАЛ ХҮССЭН" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Нүүрсний экспорт 1.9 сая тонн болж буурсан" www.news.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадоржоос өнөөдөр /2026.10.28/ нүүрсний экспортын нөхцөл байдал, экспортын хэмжээ буурсан шалтгаан, Ханги боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлаар тодрууллаа. 

-Нүүрсний экспортын асуудалд ямар нэгэн хүндрэл байгаа юу, Засгийн өнөөдрийн хуралдаанаар нүүрс болон зэсийн экспортын асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна?

-"Оюу толгой" компани зэсийн экспортын асуудлаар өөрсдөө байр сууриа илэрхийлэх байх. "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд өнгөрсөн онд Гашуунсухайт боомтоор 40 сая тонн нүүрс экспортлохоор Хятадын талтай боомтын түвшинд ОБЕГ-ын хурлаар ярилцсан.

Гүйцэтгэлээр 40.8 сая тонн нүүрс экспортолсон. Энэ жилийн хувьд албан бус мэдээллээр 45 сая тонн нүүрс импортлохоор төлөвлөсөн гэх мэдээлэл бий.

Өнөөдрийн байдлаар боомтын хэмжээнд 39 сая тонн нүүрс гарсан байна.

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорттой холбоотой асуудлыг хэлэлцээд ямар шийдвэр гаргасан бэ?

-Засгийн газрын хуралдаанаар экспортын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссон. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Ханги боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх тухай хэлэлцлээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний 20 хувийг Ханги боомтоор тээвэрлэж, экспортод гаргадаг.

Үүнийг 50 хувь хүртэл нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газар хэлэлцсэн.

-Нүүрсний экспорт буурсан уу, зэсийн баяжмалыг экспортолж чадахгүй олон зуун машины цуваа хил дээр үүсээд байна гэх мэдээлэл цацагдах боллоо?

-Өнгөрсөн долдугаар сарын байдлаар 3 сая тонн нүүрсийг сардаа экспортолж байсан бол одоогийн байдлаар сарын дундаж хэмжээ 1.9 сая тонн болсон. Үүний шалтгаан нь Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай уялдуулан хилийн татан авалтыг багасгасантай холбоотой.

– Экспорт буурахаар орлого буурна. Орлогын хэмжээ хэдэн хувьд хүрсэн бэ?

-Орлогын хувьд төлөвлөсөн хэмжээнээс давсан. Энэ жил БНХАУ-ын Шаньси мужид болсон дэлбэрэлтийн улмаас нүүрсний үнэ огцом өссөн. Бид үнэ өндөр байх үед нүүрсний арилжаагаа амжилттай зохион байгуулсан. Нүүрсний үнэ 205 ам.доллар хүртэл өссөн. Өмнө нь 130 ам.доллар байсан бол 70 гаруй ам.доллароор нэмэгдсэн гэсэн үг. Тиймээс орлогын хувьд ямар нэгэн эрсдэл үүсэхгүй.

– Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д менежерээр томилсон гурван хүнийг судлаачаар ажиллуулж байгаа. Тэднийг чөлөөлөхгүй юм уу?

-Өнөөдрийн байдлаар манай компанид судлаач болон менежер гэсэн орон тоо байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Бүтцийн өөрчлөлтөөр манайх 22 нэгжийг татан буулгасан.

Тухайн хүмүүсийг бүрэн чөлөөлсөн.



Нийтэлсэн огноо2026-10-28