ЭЗССХ: 2020 оны дунд үед Монгол улсын эдийн засаг уналтын мөчлөгт орох эрсдэлтэй www.bloombergtv.mn
Ирэх оны дунд үе гэхэд Монгол Улсын эдийн засаг уналтын мөчлөгт орох эрсдэлтэй байгааг монголбанкны харьяа эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн мэдээллээ.
Хэдийгээр ДНБ өсөлттэй гарсан ч улирлын дүнгээр харвал удаашралтай байгааг тус хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл ярьсан юм.
Монголбанкны дэргэдэх эдийн засгийн сургалт судалгааны хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл
Мөн өнгөрсөн жилүүдийн дунджийг харвал эдийн засгийн өсөлт тогтвортой бус 3-4 жилийн өрнөл, уналтын мөчлөгтэй байгааг Үндэсний статистикийн хороо "Үндэсний тооцоо 2019" хурлын үеэр танилцуулсан. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн мөчлөг, хэрэглээний үнийн өөрчлөлтөд гадаад шок хүчтэй нөлөөлж байгааг анхаарууллаа. Мөн хөгжиж буй орнуудад өрийн эргэн төлөлт буюу хөрөнгийн гарах урсгал томоохон эрсдэл болж байгаа учир урьдчилан бэлтгэлтэй байхын тулд санхүүгийн нөөц бүрдүүлэх шаардлагатайг Төв банкны шинжээчид хэлж байсан юм.
Нийтэлсэн огноо2019-12-12