1 SECURITIES TRADING REACHES MNT 1 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/27      2 MINISTRIES MEET ICC DELEGATION WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/27      3 VERIFICATION DEMANDED OVER CITIZENSHIP OF CONTESTANT REPRESENTING MONGOLIA AT MISS GRAND INTERNATIONAL WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/27      4 ULAANBAATAR DESIGNATES EIGHT SITES FOR AUTUMN TREE PLANTING WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/27      5 OUTSTANDING BANK LOANS RISE 14.3 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/24      6 CENTRAL ASIA AND MONGOLIA GROWTH TO REMAIN ROBUST WWW.EBRD.COM PUBLISHED:2026/09/24      7 A NEW OIL STORAGE FACILITY WITH A CAPACITY OF 16,000 CUBIC METERS HAS BEEN PUT INTO OPERATION IN MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/24      8 RUSSIA, MONGOLIA FORM WORKING GROUP TO EXAMINE FEASIBILITY OF A WESTERN RAIL CORRIDOR WWW.RUSSIASPIVOTTOASIA.COM PUBLISHED:2026/09/24      9 MONGOLIA SUBMITS CANDIDACY FOR UN SECURITY COUNCIL NON-PERMANENT SEAT FOR 2048–2049 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/24      10 ‘GASOLINE DISRUPTION MAY LAST 2 TO 3 YEARS’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/24      ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/27     MININGWEEK 2026: НИЙТ ГАЗАР НУТГИЙНХАА 21 ХУВЬД АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗ ОЛГОХ БОЛОМЖТОЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/27     ДҮНЖИНГАРАВЫН УУЛЗВАРТ БОЛСОН ДЭЛБЭРЭЛТИЙН ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТ ХИЙЛГЭХЭЭР ПРОКУРОРТ БУЦААВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/27     “МОНГОЛЫН НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ ХОТУУД” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/27     АГААРЫН ТЭЭВРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/27     26 МЯНГАН ХҮН УРГАЦ ХУРААЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/27     ШҮҮХЭЭС НАЙРУУЛАГЧ Б.БААТАРТ ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/26     "ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ГОМДЛЫГ 30 ХОНОГТ ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/24     “МЯНГАД НАР” 19.8 МВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/24     ГОВИЙН БҮСЭД ЗАРЛАСАН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АУКЦИОНД ГУРВАН КОМПАНИЙН ХАМТАРСАН ТҮНШЛЭЛ ШАЛГАРЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаав www.ikon.mn

Нийслэлийн Прокурорын газраас Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн гэмт хэрэгт холбогдогч "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Р-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2026 оны зургаадугаар сарын 19-ний өдөр тойргийн шүүхэд ирүүлсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хүлээн авч, 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр яллагдагч болон иргэний хариуцагч нарын өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх явцад тус гэмт хэрэгт холбогдогчийг зөвхөн бусдыг амь нас, эрүүл мэндээр хохироосон үйлдэлд нь яллагдагчаар татсан бөгөөд бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар буруутгаж байгаа нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл дэлбэрэлтийн улмаас шатсан гэх 207-р байрны оршин суугчдыг хохирогчоор тогтоохдоо Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн хохирогч болохыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоогоогүй байна.

Мөн тус шүүхийн 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжид заагдсан зарим ажиллагаа бүрэн хийгдээгүй, тодруулбал гал түймрийн улмаас шатсан барилгыг улсын комисс ашиглалтад хүлээж авахдаа Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлага хангасан барилга хүлээж авсан эсэх талаар шаардлагатай ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй байна.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсон байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв.



Нийтэлсэн огноо2026-09-27