“Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төслийг хэрэгжүүлж эхэллээ www.montsame.mn
“Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төслийг Дархан, Эрдэнэт хотод хэрэгжүүлж эхэллээ.
Даян дэлхийн байгаль орчны сан, Засгийн газар, орон нутгийн хамтарсан санхүүжилтээр 5 жил хэрэгжүүлэх төслийг НҮБХХ-ийн дэмжлэгээр БОУАӨЯ хэрэгжүүлнэ. Ингэхдээ оролцогч хотуудын орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг ногоон хотын шалгуур үзүүлэлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах, хүртээмжтэй үйлчилгээтэй уялдуулахад дэмжлэг үзүүлэх юм.
Нээлтийн семинарт байгаль орчны салбарын бодлого, ногоон хөгжлийг дэмжих бодлогын шинэчлэл, сайн туршлагыг хэлэлцэж, Орхон, Дархан-Уул аймгийн ЗДТГ, ИТХ-ын төлөөлөл оролцож, хотыг тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, иргэдэд ээлтэй хөгжүүлэх, төслийн хүрээнд хийх ажлын талаар санал бодлоо солилцлоо.
Хот төлөвлөлтөд ногоон шалгуурыг тусгаx, байгальд түшиглэсэн шийдэл нэвтрүүлэх, тойрог эдийн засгийг хөгжүүлэх зэрэг ажлыг дэмжиж, байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ирээдүйг цогцлооход хувь нэмэр оруулах ажээ.
Нийтэлсэн огноо2026-09-27





