1 ‘CITIZENS BEAR CONSEQUENCES WHEN COURTS FALL UNDER POLITICAL INFLUENCE’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/30      2 CABINET APPROVES DRAFT TAX LAW AMENDMENTS OFFERING MNT 2.2 TRILLION IN RELIEF WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/30      3 MEAT PRICE CRISIS DRIVES INFLATION SPIKE ACROSS MONGOLIA WWW,GOGO.MN PUBLISHED:2026/04/30      4 DIRECT COOPERATION TO BE ESTABLISHED WITH MAJOR GLOBAL TECH COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/29      5 ‘EU DAY 2026’ TO BE HELD IN LOCAL AREA FOR THE FIRST TIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/29      6 CHINA BEGINS CONSTRUCTION OF 4 GW RENEWABLE TRANSMISSION PROJECT IN INNER MONGOLIA WWW.ALCIRCLE.COM PUBLISHED:2026/04/29      7 BURYATIA WANTS TO IMPORT 5,000 TONS OF MEAT AND FROZEN BULL SEMEN FROM MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/29      8 REAL WAGE GROWTH LAGS BEHIND NOMINAL GAINS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/29      9 LOWER THE PRESSURE INSTEAD OF CLOSING BUSINESS ACCOUNTS! WWW.UBPOST.MN  PUBLISHED:2026/04/29      10 BANK OF MONGOLIA TO SUPPORT COMMERCIAL BANKS SECURING LONG-TERM FOREIGN FUNDING WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/29      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГААС ОНЦЛОХ НЬ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/30     УИХ: ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УНАГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/30     С.НАРАНЦОГТ: ГАДНЫН БАНК ОРЖ ИРЛЭЭ ГЭЭД МОНГОЛ СҮЙРЧИХГҮЙ, БИД ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     МАХНЫ ҮНЭ 24 ХУВИАР ӨСӨЖ, ИНФЛЯЦЫГ ХӨӨРӨГДӨВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     Ж.МЭНДСАЙХАН: НӨАТ-ЫН БОСГЫГ 400 САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭЖ, ИМПОРТЛОГЧДЫН НӨАТ ТӨЛӨХ ХУГАЦААГ ХОЁР САРААР ХОЙШЛУУЛЖ ТООЦДОГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ БАГАСГАЖ, ТӨЛБӨРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ЭНТОНИ БЛИНКЕНД ХҮРСЭН МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨХ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААРХ ЗАХИДАЛД ЯМАР АГУУЛГУУД ТУСГАЖ БАЙВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     Б.ДАВААДАЛАЙ: 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГАА ӨВЛҮҮЛЖ ҮЛДЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Дотоодын даатгалын компаниудаас ₮5 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн www.zgm.mn

Өнгөрсөн жил 34 мянган малчин өрхийг даатгалд хамруулсан. Энэ нь малчин болон мал бүхий иргэдийн тоотой харьцуулбал 20 хувийг эзэлж байна
 
“Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай малын индексжүүлсэн даатгалын талаар ярилцлаа. Тэрбээр дотоодын даатгалын компаниудын дүрмийн сангаас давсан нөхөн олговрыг гаднын компанид давхар даатгуулах журмаар шийдвэрлэх боломжийн талаар ярилаа. Мөн малчдыг олон улсын давхар даатгалд хамруулсан байна.
-Малчдын даатгалын хамрагдалтад ямар өөрчлөлт гарч байна вэ?
 
-2020 оны нэгдүгээр сарын 1-нээс малын индексжүүлсэн даатгалын борлуулалт 21 аймагт эхэлсэн. Тухайлбал, 21 аймгийн бүх Хаан банк, Төрийн банкны салбар болон тухайн орон нутгийн малын индексжүүлсэн даатгалын агентаар дамжуулан борлуулалт хийж байна. Өнгөрсөн жил 34 мянган малчин өрхийг даатгалд хамруулсан. Энэ нь малчин болон мал бүхий иргэдийн тоотой харьцуулбал 20 хувийг эзэлж байна гэсэн үг.
 
-Байгалийн гамшиг болон малын хулгайгаас үүдэн малын тоо буурч байна. Энэ нь танай бүтээгдэхүүнтэй хэрхэн холбогдох вэ?
 
-Малын индексжүүлсэн даатгалд байгалийн гамшиг, малын хулгай, түймэр болон хүний хүчин зүйлээс хамаарсан эрсдэлүүд хамаардаг. Өнгөрсөн жилүүдэд малын хулгайд өртсөн малчдад нөхөн төлбөр олгосоор ирсэн. Мөн УИХ-аар Малын хулгайтай тэмцэх хуулийг хэлэлцэж байна. Уг хуульд малаа даатгалд хамруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх тухай үзэл баримтлал орох байх
 
-Малчдад хамгийн эрсдэлтэй хүчин зүйл нь юу вэ?
 
-Хамгийн том эрсдэл нь байгаль, цаг уурын эрсдэл буюу зуд. 2001-2003 онд тохиосон гурван жил дараалсан зуднаар манай улсын мал сүргийн 50 хувь нь хорогдсон. 2009-2010 онд 16 аймгийг хамарсан зуд болсон. Тухайн үед малын индексжүүлсэн даатгалд дөрвөн аймгийг туршилтын журмаар даатгаж байлаа. Гэвч 2.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Манaй компани өнгөрсөн жил даатгуулсан малчдын судалгаанд үндэслэн олон улсын давхар даатгалд даатгууллаа. Гэнэтийн зуд тохиовол компани өөрөөсөө 12 тэрбум төгрөгийг малчдад шууд нөхөн олгоно. Харин 12 тэрбумаас дээш зардал гарах тохиолдолд олон улсын давхар даатгалын компанид нэхэмжлэн, хохирлыг барагдуулах боломжтой.
 
-Малын тоо толгой өссөнөөс бэлчээрийн даацгүй боллоо. Энэ нь ямар эрсдэлийг бий болгож байна вэ?
 
-Сүүлийн 20 гаруй жилд ямаан сүрэг нийт сүргийн 50-иас дээш хувийг эзэлсэн. Гэтэл 1990 онд ямаан сүрэг 10 хүрэхгүй хувийг эзэлж байв. Энэ нь бэлчээрийн даац хэтрэх, цөлжилт үүсэх, бэлчээрийн мал ахуй эрхлэх боломжтой газрын хэмжээг багасах гэх мэт сөрөг үр дагаврыг авчирч байна. Малчид малын тоо толгойг нэмэхээс илүү чанар, үр ашигт анхаарч, фермийн болон эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр ажиллах хэрэгтэй.
 
-Даатгалын компаниуд гадаадад давхар даатгал хийх хандлага цөөнгүй. Танай компани давхар даатгалд хамрагдсанаар ямар үр ашигтай вэ?
 
-2018 оны аравдугаар сард Засгийн газрын тогтоолоор манай компанийг Үндэсний давхар даатгалын компани болгож өргөжүүлсэн. Ингэснээр зах зээлд үйл ажиллагаа явуулж буй 15 даатгалын компанитай хамтран ажиллаж байна. Бид 2019 онд хөрөнгийн болон хариуцлагын хэд хэдэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж, үйлчилгээ үзүүлсэн. Тухайлбал, уул уурхай, иргэний нисэх, ноолуурын болон худалдааны чиглэлийн компаниудыг даатгасан. Манайхыг үндэсний давхар даатгал болгосны үр ашгаар гадны компаниудад төлж байсан дотоодын компаниудын хураамж Монголдоо үлдэх боломж нээгдсэн.
 
-Хэдий хэмжээний мөнгөн урсгалыг дотоод авч үлдэх боломж нээгдсэн бэ. Давхар даатгалын эрсдэл нь юу вэ?
 
-Даатгалын компанийн жилийн дунджийг харахад, 20 орчим сая ам.долларыг гадаадад төлж, үүнийхээ 10 хүрэхгүй хувийг нь буцааж авч байсан. Тэгвэл дотоодын давхар даатгалын компани бий болсноор валютын урсгалыг эх орондоо авч үлдэх боломж бүрдсэн. 2020 оны төлөвлөгөөгөөр тав орчим тэрбум төгрөгийг дотоодын даатгалын компаниудаас хураамж хэлбэрээр төвлөрүүлнэ гэж тооцоолсон.
 
-Монголын даатгалын компаниудын эрсдэл даах чадвар ямар байна вэ?
 
-Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компаниудын чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дүрмийн санг нэмэх үүрэг өгсөн. Одоогийн журмаар таван тэрбум төгрөгийн дүрмийн сантай даатгалын компани үйл ажиллагаа эрхэлж байгаа. Ийм компани 50-100 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилгыг даатгана гэдэг ойлгомжгүй. Тиймээс давхар даатгалын систем ажилладаг. Улс төрийн болон байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн эрсдлүүдэд томоохон нөхөн олговор олгодог. Emart-д гарсан хохиролд даатгалын компаниуд 10 орчим тэрбум төгрөг нөхөн олговорт өгсөн.
 
-Экспортын даатгалыг хөгжүүлэх ажлууд хийж байгаа юу?
 
-Манай компани Дэлхийн банктай хамтран Экспортын санхүүжилтийн төсөл хэрэгжүүлж байна. Экспортод бүтээгдэхүүнээ гаргаж буй компаниудад тодорхой хэмжээний эрсдэл учирсан тохиолдолд түүнийг нь даатгалын компани төлдөг. Ноолуурын компаниуд гадаадад бүтээгдэхүүнээ экспортлоход худалдан авагч тал мөнгөө төлөхгүй, худалдан авагч талаас үл шалтгаалсан байдлаар бараа бүтээгдэхүүний чанарын сертификатад өөрчлөлт орж, бүтээгдэхүүн нь тухайн орондоо нэвтэрч чаддаггүй. Эсвэл тухайн орны банк санхүүгийн байгууллагын системээс хамааран төлбөр тооцоо нь уддаг. Үүнийг экспортын санхүүжилтийн даатгалаар бүрэн хамгаалдаг.


Нийтэлсэн огноо2020-01-14