1 MONGOLIA ESTIMATES 928 MLN USD IN DAMAGE FROM WILDFIRE LINKED TO JAPANESE-INVESTED COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/26      2 “SHOULD ALL OF RUSSIA THEN BE GIVEN TO MONGOLIA?” LUKASHENKO REFLECTED ON UKRAINE'S “PRIMORDIALLY RUSSIAN” LANDS WWW.NASHANIVA.COM PUBLISHED:2026/11/26      3 WILDFIRE CAUSES MNT 3.35 TRILLION IN DAMAGE TO NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      4 MONGOLIA UPGRADES ITS OPEN-SOURCE GOVERNMENT DATABASE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      5 DZUD THREAT LOOMS OVER 18% OF MONGOLIAN TERRITORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      6 PM UCHRAL PUSHES AIMAG LEADERS TO QUICKLY IMPLEMENT WINTER PREPARATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      7 CHINA-MONGOLIA-RUSSIA WEEKLY PASSENGER TRAIN STARTS OPERATION FROM NOVEMBER 25, BOOSTING CROSS-BORDER EXCHANGES WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/11/25      8 BEAR SIGHTINGS REPORTED IN RESIDENTIAL AREAS ACROSS MONGOLIA AMID WINTER CONDITIONS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/25      9 ULAANBAATAR TO SHIFT 7,800 HOUSEHOLDS TO ELECTRIC HEATING THIS WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/25      10 AMID POLITICAL CRISIS, HIGH STAKES FOR MONGOLIA’S 2027 PRESIDENTIAL ELECTION WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/25      БЕЛАРУСИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ А. ЛУКАШЕНКО: ПУТИНИЙ ЛОГИКООР БОЛ ОРОС УЛС НУТАГ ДЭВСГЭРЭЭ МОНГОЛД БУЦААЖ ӨГӨХ ЁСТОЙ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     ₮3.5 ТЭРБУМААР 1000 ТОНН БАРЬЦАЛДУУЛАГЧ АВЧ, ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ С.ДАВААСҮРЭНГ МАРГААШ ШҮҮНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     Н.УЧРАЛ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТАЙЛАНГААР БУС, БОДИТ ҮР ДҮНГЭЭР ДҮГНЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     АТГ-ААС 1.082 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧИЙГ БИТҮҮМЖИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     "ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД "BEIJING JIANLONG HEAVY INDUSTRY GROUP" ЯЛАЛТ БАЙГУУЛСАН" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     “ОНТРЭ” ХХК-ТАЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭГ ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРД ЭХЛҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ 3.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН ГЭЖ ДҮГНЭСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     WASHINGTON TIMES: ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХАМГААЛАХЫН ТУЛД МОНГОЛ УЛС ӨӨРИЙН БОГД ЛАМЫН ШАШНЫ ҮЙЛ ХЭРГИЙГ ДЭЭДЭЛЖ, ДЭЛГЭРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     "2027 ОНД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 5.5 ХУВЬД ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     МИАТ “ӨГЭДЭЙ ХААН” ШИНЭ АГААРЫН ХӨЛГӨӨ АНУ-ЫН СИЭТЛ ХОТОД ХҮЛЭЭН АВЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Компаниуд бонд гаргаснаар хөрөнгөө төрөлжүүлэх ач холбогдолтой www.zgm.mn

Хаалттай бонд гаргахад чиглэсэн биржийн бус арилжааны зохицуулалтыг боловсронгуй болгоно
Санхүүгийн зохицуулах хорооноос Япон улсын хамтын ажиллагааны байгууллага болох JICA-тай хамтран “Монголын хөрөнгийн зах зээлийг чадавхыг бэхжүүлэх төслийн хоёрдугаар шатыг эхлүүлж, компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Тэд Монголын компанийн бондын зах зээлийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хаалттай бонд гаргахад чиглэсэн биржийн бус арилжааны зохицуулалт, эрх зүйн тогтолцоог сайжруулах, зэрэг асуудлыг чухалчлан үзлээ. “Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэхийн тулд дотоодод компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн JICA-гийн бондын зөвлөх акамацу норитакаг онцлон хэллээ. Компаниудын бондод мэргэжлийн байгууллагууд хөрөнгө оруулдаг. Гэвч Монголд хязгаарлагдмал байна. Өнгөрсөн оны найман сарын байдлаар 20 хөрөнгө оруулалт менежментийн компани байна.
 
Зах зээлд нээллтэй бонд гаргахад чирэгдэл ихтэй байдаг
 
Эдийн засгийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс
2019 оны III улирлын байдлаар ДНБ 4.4 хувь хүрсэн нь эдийн засгийн өндөр өсөлт биш. Мөн инфляц сүүлийн үед өсөх хандлагатай байна. Компанийн бонд нь нийтийн болон хувийн гэсэн хоёр төрлөөр гардаг. 2018 онд 20 орчим тэрбум төгрөгийн бондыг 16-20 хувийн хүүтэй хувийн хэлцлээр гаргасан гэх тойм мэдээ байдаг. Бондыг нээлттэй гаргахаас хувийн хэлцлээр гаргах нь банкинд илүү ашигтай. Нээлттэй бонд гаргахад СЗХ-оос зөвшөөрөл авах ёстой, шимтгэлд нэлээд их мөнгө зарна гэх зэргээр чирэгдэл ихтэй. Тиймээс банкууд бондоо нээлттэй гаргах сонирхол төдийлөн байдаггүй. Компанийн бонд зах зээлд гарвал хүүгээрээ өрсөлдөж эхэлнэ. Хадгаламжийн хүү жигнэсэн дундаж нь 11.5 хувь, банкны олгож буй зээлийн жигнэсэн дундаж нь 16.9 хувь байна. Тэдгээр нь Засгийн газрын бондтой өрсөлдөж магадгүй.
 
Компанийн бонд гаргах нь IPO хийхтэй адил хэмжээний зардал, цаг хугацаа шаардаж байна
 
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан
 
Олон улсад компанийн бонд Засгийн газрын баталгаатай гаргадаг. Зүүн Азийн бүс нутгийн орнуудын хувьд компанийн бондын зах зээлийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад хоёр ба түүнээс дээш хувьтай байна. Манай улсын хувьд, компанийн бондын зах зээл 2001 оноос эхэлсэн ч 16 компани олон нийтэд бондоо санал болгож 25.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. хамгийн сүүлд, 2017 онд сүү хк “сүү” бондоо зургаан тэрбум төгрөгөөр нэг жилийн хугацаатай гарсан байна. Энэ бол чамлалттай тоо. Бонд гаргах нь IPO хийхтэй адилхан хэмжээний зардал, цаг хугацаа шаардаад байгаа юм. Тиймээс СЗХ-ны зүгээс зохицуулалтын орчныг тодорхой болгох ажлыг хийнэ. Энэ хүрээнд СЗХ-оос JICA-тай хамтран хоёр шаттай төсөл хэрэгжүүлж байна.
 
2019 онд 22 ХК манайхаар дамжуулан ногдол ашгаа хуваарилсан
 
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа
 
Манай компанид 327 үнэт цаасны компанийн хувьцаа байна. 2019 онд 22 ХК манай компаниар дамжуулан ногдол ашгаа хуваарилсан. Бүх ХК хувьцаагаа тараалгасан бол их хэмжээний хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа өөртөө үлдээгээд, бусдынхаа ногдол ашгийг манайхаар жуулчлуулан тараалгах гэсэн зохицуулалттай тогтоол СЗХ-оос гарах гэж байна. Хувьцаа эзэмшигч 100 төгрөг төлж манай байгууллагаар үйлчлүүлдэг. Гэхдээ шимтгэл хураамжаа бууруул гэсэн учраас бид 10,000-аас доош хувьцаа эзэмшигчтэй компанийн ногдол ашгийг үнэгүй тарааж өгнө, түүнээс дээш нэг хувьцаа эзэмшигчид 50 төгрөгөөр тараана гэсэн хүсэлтээ хороонд хүргүүлсэн.
 
Японд төдийгүй бусад улсад онлайнаар бондоо гаргадаг
 
Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн дарга тамура Эрико
 
Компанийн бонд гаргах нь ААН-ийн хувьд хөрөнгөө төрөлжүүлэхэд нэлээн ач холбогдолтой. Компанийн бондын зах зээлд холбогдогч байгууллагуудын мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Одоог хүртэл нийт 16 байгууллага компанийн бонд гаргасан гэсэн тоо байна. Энэ нь бонд гаргах үйл явц, хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэйг харуулж байна. Мөн тухайн бондыг худалдан авах дүрэм журмыг тодорхой болгох хэрэгтэй болов уу. Хууль эрх зүйн орчноос гадна, тухайн хуулийн заалтыг тодорхой болгох нь нэн тэргүүний ажил. Японд төдийгүй бусад улсад онлайнаар бондоо гаргаж, хаанаас ч худалдан авах боломж бүрдүүлж, худалдан авах хэлбэр хөгжсөн байдаг.


Нийтэлсэн огноо2020-01-19