1 EMERGENCY WEATHER WARNING: MONGOLIA TO BE HIT BY ABNORMAL HEAT, THUNDERSTORMS, AND A SHARP RISE IN RIVER WATER LEVELS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/05      2 1,439.2 KG OF PRECIOUS METALS PURCHASED LAST MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/05      3 MONGOLIA TO CHAIR COP17, STEERING GLOBAL ENVIRONMENTAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/05      4 TOURISM INDUSTRY ASSOCIATIONS URGE IMMEDIATE IMPROVEMENT IN FUEL SUPPLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/05      5 FUEL SALES RESTRICTED TO ODD-EVEN LICENSE PLATE SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/05      6 KOREAN LAW FIRMS BOOST MONGOLIA PRO BONO WITH NEW SUPPORT CENTER WWW.BIZ.CHOSUN.COM PUBLISHED:2026/08/05      7 MONGOLIA ATTRACTS NEARLY 569,000 FOREIGN TOURISTS THROUGH JULY WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/08/05      8 INVESTOR DEMAND CENTERS ON THE STOCK MARKET, KEEPING MARKET OUTLOOK POSITIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/04      9 FUEL EQUIVALENT TO 2.5 DAYS OF CONSUMPTION IMPORTED OVER THE WEEKEND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/04      10 AROUND 5,000 HOUSEHOLDS USING LIQUEFIED GAS HEATERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/04      ОРОСТ БОЛОВСРУУЛСАН НЕФТИЙН ХЭМЖЭЭ 30 ГАРУЙ ХУВИАР БУУРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     ӨНГӨРСӨН САРД 1,439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     Н.УЧРАЛ: БҮСИЙН ЧУУЛГАН, САЛБАРЫН ОЙ, ФОРУМ, ХУРАЛ ЗЭРЭГ БҮХ АРГА ХЭМЖЭЭГ ЦУЦАЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     Б.ПҮРЭВДАГВА: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ЭРДЭНЭШИШИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧ АШИГЛАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     Б.ДУЛАМСҮРЭН: МОНГОЛ АЯЛАХАД АЮУЛГҮЙ УЛС ГЭСЭН НЭР ХҮНДЭЭ АЛДАХ ЭРСДЭЛД ОРООД БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     НИЙСЛЭЛИЙН ӨР 4.6 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/05     СОР17 ХУРАЛД ОРОЛЦОХООР 5000 ОРЧИМ ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧ МОНГОЛД ХҮРЭЛЦЭН ИРНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     ЭРЧИМ ХҮЧНИЙ ИМПОРТЫН НЭГ УЛСЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     Б.НАЙДАЛАА: ОХУ ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙДАЛД ОРЧИХВОЛ БИД НӨӨЦ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙХ ЁСТОЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Өнгөрсөн жил 1940 оноос хойш ажиглагдсан 5 дахь дулаан жил байжээ www.eagle.mn

Монгол орны 2019 оны жилийн дундаж агаарын температур 1.2°C буюу 1940 оноос хойш ажиглагдсан 5 дахь дулаан жил байлаа.
 
Бүс нутгаар авч үзвэл говийн нутгийн өмнөд, Алтайн өвөр говиор +6-аас +9.6°С, тал хээр, Их нууруудын хотгор орчмоор +2-оос +5°С, Хангайн нуруу, Дархадын хотгор орчмын нутгаар -4°С аас -8°С, бусад нутгаар -1-ээс +2°С орчим байжээ.
 
Мөн 2019 он 1940 оноос хойш тохиолдсон 35 дахь хур тунадас багатай жил байв. Жилийн нийлбэр хур тунадсыг газарзүйн тархалтаар авч үзэхэд Хөвсгөлийн уулсын зарим нутаг, Хэнтийн нуруу, Архангайн хойд хэсэг, Идэр Тэсийн гол сав, Өвөрхөнгайн Хархорин, Увсын Малчин орчим нутгаар 306.9-419 мм, тал хээрийн говийн бүс нутгаар 69.5-166.2 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн гол орчмоор 25.1-62.4 мм орсон байна.
 
2019 оны өвлийн улиралд Ховд болон Говь-Алтайн баруун хэсэг, Өмнөговь аймаг орчмоор олон жилийн дунджаас 20-60 хувиар илүү, нутгийн зүүн хойд хэсгээр 20-40 хувиар бага тунадас оржээ.
 
2019 онд улсын хэмжээнд цаг агаарын гаралтай аюултай үзэгдэл 78, гамшигт үзэгдэл 21 удаа болсоноос салхи шуурга 19, нөөлөг салхи 13, их цас, нойтон цас 2, цочир хүйтрэл 6, их бороо 9, мөндөр 13, шар усны үер 2, аянга цахилгаан 17 удаа тус тус ажиглагджээ. Үүний улмаас 22 хүн амь насаа алдаж, 2 хүн гэмтэж, 22143 мал хорогдож, 5 зам, гүүр эвдэрч, 233 гэр, 226 хашаа нурж, 31 барилгын дээвэр хуурч, 27 эрчим хүчний шон унасан бөгөөд улс нийгэмд 15 тэрбум 139 сая 945 мянган төгрөгийн шууд хохирол учирсан байна.


Нийтэлсэн огноо2020-01-20