СОР17 хуралд оролцохоор 5000 орчим зочид, төлөөлөгч Монголд хүрэлцэн ирнэ www.eguur.mn
Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (КOП17)-ын сэдэвчилсэн өдрүүдийн танилцуулга, амралтын өдрийн үзвэр үйлчилгээ, эвент арга хэмжээний талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр, "СОР17 хурлын үеэр ногоон болон цэнхэр бүсэд соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Энэ хүрээнд "Нүүдэлчин фестиваль"-ийг 8-р сарын 22-23-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайжийн ам гэх газарт зохион байгуулахаар төлөвлөж байна. Фестивалын хөтөлбөр нь СОР17-д зориулсан тусгай хөтөлбөр байх юм. Дан ганц ирэх зочид төлөөлөгч гэлтгүй жуулчид руу чиглэсэн сонирхолтой үйл ажиллагаа байх болно.
Цэнхэр бүсэд, соёлын арга хэмжээг хоёр үндсэн чиглэлээр буюу олон улсын өндөр зэрэглэлийн уулзалтуудад зориулах, нээлт хаалтын арга хэмжээг монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтарч хийнэ.
Ногоон бүсэд, нийт 12 өдрийн турш дан ганц хурал гэлгүй соёлын болон соёлын биет бус өвийг таниулах тал дээр ажиллахаар төлөвлөж байна.
Мөн Silk Road Caravan буюу Тэмээн жингийн цуваа арга хэмжээг олон улсаас 12-13 хүн 8-р сарын 8-нд Монголд хүрэлцэн ирж, 8-р сарын 15-16-ны хооронд малчдад зориулсан уулзалт, хурлууд хийгдэх юм.
"Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн"-тэй хамтран Архангай аймгийн Булган суманд Олон улсын малчдын чуулга уулзалт болно. СОР17-гийн нэгээхэн том хэсэг болж зохиогдоно. Улаанбаатарын хэмжээнд А болон Б зэрэглэлийн бүсэд 85 зочид буудал байдгаас 40 гаруйтай нь хамтран ажиллаж 1000 орчим өрөө захиалагдсан тоо бий.
Зочид төлөөлөгчдөд зориулсан тусгай хөтөлбөр болон ложистикийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд иргэд олон нийтэд "Нүүдэлчин фестиваль" нээлттэй хэвээр болно. Нээлттэй мэдээллээр 5000 орчим төлөөлөгч оролцоно гэсэн тоо бий. Дан ганц хурлын зочид гэхээсээ гадна жуулчид мөн бий тул үндсэн хөтөлбөрүүд веб сайтаар мэдээллээ хүлээн авч, үзэх сонирхох боломжтой. Ингэхдээ дотоодын аялал жуулчлалын холбоод, компаниудтай хамтран ажиллана" гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Нийтэлсэн огноо2026-08-04





