1 INVESTOR DEMAND CENTERS ON THE STOCK MARKET, KEEPING MARKET OUTLOOK POSITIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/04      2 FUEL EQUIVALENT TO 2.5 DAYS OF CONSUMPTION IMPORTED OVER THE WEEKEND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/04      3 AROUND 5,000 HOUSEHOLDS USING LIQUEFIED GAS HEATERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/04      4 MONUMENT OF S.ZORIG MOVED BACK TO ORIGINAL LOCATION WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/04      5 ALL VEHICLES EXEMPT FROM LICENSE PLATE RESTRICTIONS ON SEPTEMBER 1 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/04      6 FUEL TO BE SOLD BY EVEN-ODD LICENSE PLATE, WITH MNT 50,000 LIMIT PER VEHICLE STARTING AUGUST 4 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/04      7 MONGOLIA TO IMPORT 6,000 TONS OF AI-92 AND AI-95 GASOLINE FROM CHINA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/04      8 REGIONAL INITIATIVE ON DUST STORMS TO BE LAUNCHED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/31      9 MONGOLIA TO IMPORT 6,000 TONS OF AI-92 AND AI-95 GASOLINE FROM CHINA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/31      10 MONGOLIA, JAPAN EXPAND ENERGY EDUCATION PARTNERSHIP WWW.MYANMARITV.COM PUBLISHED:2026/07/31      СОР17 ХУРАЛД ОРОЛЦОХООР 5000 ОРЧИМ ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧ МОНГОЛД ХҮРЭЛЦЭН ИРНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     ЭРЧИМ ХҮЧНИЙ ИМПОРТЫН НЭГ УЛСЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     Б.НАЙДАЛАА: ОХУ ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙДАЛД ОРЧИХВОЛ БИД НӨӨЦ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙХ ЁСТОЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ ЭНЭ ОНЫ ЭЦЭС ГЭХЭД 15 ХОНОГООР НЭМЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     ДЭЛХИЙН 190 ГАРУЙ ОРНЫ ТӨЛӨӨЛӨГЧ “НҮҮДЭЛЧИН” ФЕСТИВАЛИЙГ ҮЗЭЖ СОНИРХОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     СКҮҮТЕР, МОПЕДЫН ҮЙЛЧИЛГЭЭГ БУЦААН ЭХЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     ӨНӨӨДӨР ТЭГШ ТООГООР ТӨГССӨН УЛСЫН ДУГААРТАЙ АВТОМАШИНТАЙ ИРГЭДЭД ШАТАХУУН ОЛГОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     Б.ДАШПҮРЭВ: МАРГААШААС ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТ НЭМЭГДЭЖ, НӨХЦӨЛ БАЙДАЛ ЗӨӨЛӨРНӨ ГЭЖ ХАРЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР НҮБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     Н.УЧРАЛ "РОСНЕФТЬ"-ИЙН ЗАХИРАЛ ИГОРЬ СЕЧИНД ШАТАХУУНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эрчим хүчний импортын нэг улсын хамаарлыг бууруулна www.itoim.mn

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар баригдсан 220 кВ “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг албан ёсоор ашиглалтад оруулах нээлтийн ёслол өнөөдөр (2026.08.03) боллоо. Энэхүү 220 кВ-ын зургаан оруулгатай, 3 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт баригдсан иж бүрэн байгууламжийг ажиллагаанд залгаснаар өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-оос эрчим хүч импортлох техникийн нөхцөл бүрдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” болон “Диспетчерийн зохицуулалтын гэрээ”-нүүдийг үзэглэсэн (2025.12.16) билээ.

“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан нийт 600,000 хүн/цагийн хөдөлмөрөөр осол, гэмтэлгүйгээр бүтээн байгуулжээ. Нээлтийн ёслолд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Амарсанаа, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нарын зочид төлөөлөгчид оролцлоо. 
undefined
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Энэхүү ил хуваарилах байгууламж олон ач холбогдолтой. Юун түрүүнд өвөлжилтийн бэлтгэл болгоод 80 МВт чадлыг өмнөд хөршөөс импортлох боломж бүрдэж байна. Хоёрдугаарт, өмнийн говийн нийт эрчим хүчний хэрэглээг найдвартай болгох, цаашдаа хөгжлийнх нь зөв суурийг тавих, уул уурхайн олон олон төслийг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байна. Гуравдугаарт, Монгол Улс болон БНХАУ анх удаа эрчим хүчний сүлжээгээр холбогдлоо” хэмээн тодотгосон юм. 
“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламж ӨМӨЗО-ны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах гүүр болно 

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд энергиэр 6-8 хувь, чадлаар 10 орчим хувийн өсөлттэй байдаг. Өнгөрөгч 2025 оны өвлийн оргил ачаалал 1803.2 МВт хүрсэн бөгөөд 2026 оны өвлийн оргил ачаалал мөн л дээрх хувиар өснө. Тиймээс оргил ачааллын энэ үеэр “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийн тусламжтайгаар Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээний 80 МВт хүртэлх чадлыг импортоор хангах юм. 
Ингэснээр Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд очих ачаалал буурах, цахилгаан хязгаарлалт багасах, сүлжээний найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг ихээхэн ач холбогдолтой. Тухайлбал, “Зэс-Оюу” байгууламжаар дамжуулан импортлох чадал нь нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүргийн нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийг хангах хэмжээний чадал юм. 
Ийн ашиглалтад орж буй Оюу толгой уурхайн цогцолборт баригдсан “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламж нь тус уурхайн цахилгаан хангамжийг ирээдүйд дотоодын эх үүсвэрээр хангах талаар Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх ажлыг нэг алхам урагшлууллаа.
Түүнчлэн 2022 онд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу толгой уурхайг эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Үүний дараагаар, 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны зүгээс  “Оюу толгой” компанид ил хуваарилах байгууламжийн төслийг санхүүжүүлэх хүсэлт тавьснаар барилга угсралтын ажил 2024 онд эхэлжээ. 

“Зэс-Оюу” станцыг ашиглалтад оруулж, Монгол Улс болон ӨМӨЗО-ны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах техникийн нөхцөл бүрдэж байна. 
Монгол Улсын эрчим хүчний систем 1976 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 21:30 цагт ОХУ-ын эрчим хүчний системтэй холбогдон 50 орчим жилийн хугацаанд зэрэгцээ ажилласны дараа ӨМӨЗО-ны эрчим хүчний системтэй техникийн хувьд холбогдож, хоёр хөрштэйгөө эрчим хүчний хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх боломжийг бүрдүүлж байна.
undefined
Эх сурвалж: Energy Insight Magazine - Энержи Инсайт сэтгүүл



Нийтэлсэн огноо2026-08-04