Монгол Улс БНХАУ-тай 8.9 тэрбум ам.долларын худалдаа хийжээ www.eagle.mn
Монгол Улс өнгөрсөн онд БНХАУ-тай 8.9 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.4 хувийг, нийт экспортын 89.1 хувийг эзэлж байна.
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 44.4 хувийг чулуун нүүрс, 26.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа юм. Тэгвэл Их Британи Улсад экспортолсон барааны 77.5 хувийг, Сингапур Улсад экспортолсон барааны 76.7 хувийг, Швейцар Улсад экспортолсон барааны 98.8 хувийг алтны экспорт эзэлж байна.
Нийтэлсэн огноо2020-01-23