ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн 3х3 сагсан бөмбөгийн тамирчдад гавьяат цол олголоо www.eagle.mn
Монгол Улсад анх удаа зохион байгуулсан 3Х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа.
3Х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ.
Мөн багийн дасгалжуулагч, Канад улсын иргэн Стив Серт хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Найрамдал” одон гардуулав.
Нийтэлсэн огноо2025-07-02