1 WORLD BANK APPOINTS NEW COUNTRY DIRECTOR FOR PAKISTAN WWW.WORLDBANK.ORG PUBLISHED:2025/07/01      2 MONGOLIAN NATIONAL APPOINTED AS UN RESIDENT COORDINATOR IN KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/01      3 MONGOLIA AND EURASIAN ECONOMIC UNION SIGN INTERIM FREE TRADE AGREEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/01      4 PRESIDENT U.KHURELSUKH CONGRATULATES MONGOLIAN WOMEN’S 3X3 BASKETBALL TEAM ON HISTORIC WORLD CUP ACHIEVEMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/07/01      5 THE HU BRING EPIC MONGOLIAN METAL TO HELLFEST 2025 WWW.METALTALK.NET  PUBLISHED:2025/07/01      6 KHAAN QUEST 2025: AN ARMY RESERVE ENGINEER’S JOURNEY IN MONGOLIA WWW.USAR.ARMY.MIL PUBLISHED:2025/07/01      7 THE INFLUENCE OF NATURAL FACTORS ON THE SPATIAL DISTRIBUTION OF AUFEIS IN ULAANBAATAR, MONGOLIA WWW.FRONTIERSIN.ORG  PUBLISHED:2025/07/01      8 TMK DRILLS FINAL MONGOLIAN PILOT HOLE AMID DEVELOPMENT PARTNERSHIP TALKS WWW.THEWEST.COM.AU PUBLISHED:2025/06/30      9 PM PLANS TO CUT BUDGET BY 2 TRILLION MNT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/30      10 THE MONGOLZ ANNOUNCE ACADEMY ROSTER / MONGOLIAN PASSION FOR COUNTER-STRIKE / WHY ARE MORE TEAMS INVESTING MORE IN ACADEMY ROSTERS? WWW.ESPORTS-NEWS.CO.UK  PUBLISHED:2025/06/30      ДЭЛХИЙН БАНКНЫ ПАКИСТАН ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР МОНГОЛ ХҮН ТОМИЛОГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ, НАЙДВАРТАЙ ГАДААД ОРЧИН БҮРДҮҮЛЭХЭД АНХААРЧ БУЙГ ТОДОТГОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     Х.НЯМБААТАР ГАДНЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС БОСГОСОН 500 САЯ ДОЛЛАРЫН БОНДОО АРИЛЖААНЫ БАНКУУДАД БАЙРШУУЛЖ, 5.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮҮГИЙН АЛДАГДАЛД ОРЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ НЭГ ТҮВШИН АХИУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     MMC-ИЙН ХУВЬЦАА СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД 36 ОРЧИМ ХУВИАР УНАЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ БҮРЭН ХОРИГЛОХ ХУУЛЬ ӨНӨӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     МОНГОЛД ВИЗГҮЙ ИРЭЭД ТӨЛБӨРТ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ХИЙСЭН БНСУ-ЫН 15 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     Г.ЗАНДАНШАТАР: УУЛ УУРХАЙН ЛИЦЕНЗИЙГ ШАМШИГДУУЛЖ АВСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/30     С.БАДРАЛ: ШИЙДВЭР ГАРГАГЧИД AI НЭРИЙН ДОРХ ШОУГАА ЗОГСООЖ, ХИЙМЭЛ ОЮУНЫ СТРАТЕГИЭ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/30     THE MONGOLZ АКАДЕМИЙНХАА БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЗАРЛАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/30    

Х.Нямбаатар гаднын зах зээлээс босгосон 500 сая долларын бондоо арилжааны банкуудад байршуулж, 5.7 тэрбум төгрөгийн хүүгийн алдагдалд оржээ www.itoim.mn

Нийслэл хот өнгөрсөн хугацаанд дотоодод болон гадаад зах зээлээс хэд хэдэн удаа үнэт цаас гаргасан. 798.3 тэрбум төгрөгийн дотоодын үнэт цаас гаргасан бол 500 сая ам.долларыг гадаад зах зээлээс босгосон.
Тэгвэл босгосон бондын мөнгөнийхөө дийлэнхийг арилжааны банкуудад 24 хүртэлх сарын хугацаатай байршуулсныг Үндэсний аудитын тайланд тусгажээ. Тодруулбал, нийслэл эхний ээлжийн нээлттэй арилжаалсан 500 тэрбум төгрөгийн бондынхоо 300 тэрбумыг 14 хувийг хүүтэй босгосон бөгөөд энэ санхүүжилтийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтад зарцуулжээ. 13 хувийн хүүтэй босгосон 100 тэрбум төгрөгийг зам засвар арчилгаанд, 12 хувийн хүүтэй босгосон 100 тэрбумыг мөн зам засвар арчилгаанд зарцуулжээ. Харин нэмэлтээр 300 орчим тэрбум төгрөгийн бонд босгосон бөгөөд энэ бүх бондын хүүгийн төлбөрт 33.4 тэрбум төгрөг төлсөн байна. Дотоодын зах зээлээс 1.5 жилийн хугацаатай, 13 хувийн хүүтэй үнэт цаас гаргаж зам засвар, арчилгаа, батарей хуримтлалын станц барих төсөлд зарцуулахаар төлөвлөсөн нь Өрийн удирдлагын тухай хуультай нийцээгүй гэж Үндэсний аудит дүгнэсэн байна.
Харин гадаад бондын тухайд 500 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийн гадаад үнэт цаасыг 7.75 хувийн хүүтэй босгосон. Үүгээр Сэлбэ дэд төвийн төслийг санхүүжүүлнэ гэж байсан. Харин тус төсөл эхлээгүй шалтгааныг аудитын дүгнэлтэд 400 сая ам.долларыг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн ханшаар тооцож 1.329 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад 6-24 сарын хугацаатай, жилийн 12.5-16.1 хувийн хүүтэй байршуулсан. Харин үлдэгдэл 100 сая ам.долларыг Худалдаа хөгжлийн банкинд 24 сарын хугацаатай жилийн 8.05 хувийн хүүтэй валютын хадгаламжид байршуулжээ. Жилийн эцэст арилжааны банкуудад байршуулсан хадгаламжийн хүүгээс 11.6 тэрбум төгрөгийн хүүгийн авлага бүртгэсэн боловч хуримтлагдсан хүү 14.7 тэрбум төгрөг, ханшийн зөрүүнээс 2.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, бондын эх үүсвэрийг ашиглаагүй 5.7 тэрбум төгрөгийн алдагдалд орсон байна гэж аудитын байгууллага дүгнэжээ.
Нийслэл 500 сая ам.долларыг 5 жилийн хугацаатай 7.75 хувийн хүүтэй босгосон. Гаднын зах зээлээс бонд босгоод хэрэглээгүй ч хүүг нь хэдийнээ төлж эхэлсэн. Гэтэл энэ зээлээс нийт 5.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Цаашдаа өдөр ирэх бүр энэ алдагдал нэмэгдэнэ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар анх гаднын зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгохдоо Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ гэж мэдэгдэж байсан ч 4 багцад хувааж тендер зарласан ч өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалт нь эхлээгүй байна. Гэхдээ бүтээн байгуулалт эхлээгүй шалтгааныг санхүүжилтийг арилжааны банкуудад байршуулсан явдал гэж аудит дүгнэжээ. Ямар ч төлөвлөлтгүй дотоод, гадаадын зах зээл дээрээс бонд босгож, түүнийгээ ашиглаж чадахгүй хүүгийн алдагдалд ороод байгаа хариуцлагыг хэн хүлээх вэ.
Түүнчлэн дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасантай холбоотойгоор төсөвт тодотгол хийж, Засгийн газрын хэрэгжүүлэхээр зарлаад байсан 14 мега төслийг ч эрэмбэлж, ихэнхийг нь хэрэгжүүлэхгүй болсон. Тэгвэл нийслэлийн хэрэгжүүлэхээр зарласан төслүүдийг ч хэрэгжүүлэхгүй гэдгийг Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал мэдэгдсэн. Тухайлбал, Богд уулын туннелийн төслийг зогсоох бөгөөд ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд нийслэлийн төслүүдийг танилцуулж, хэрэгжүүлэхгүй төслүүдийг тодорхой болгох аж.
BY
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-07-01