1 INDIAN EXTERNAL AFFAIRS MINISTER JAISHANKAR TO VISIT MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/22      2 RECORD CURRENCY MANAGEMENT PARTICIPATES IN AN INNOVATIVE TRANSACTION FOR THE ACQUISITION OF MONGOLIAN TUGRIK BY EBRD WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/22      3 LAND BEHIND THE ZHUKOV MONUMENT TO BE REVOKED AND CONVERTED INTO PARK WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/22      4 PRIME MINISTER HEADS TO CHINA FOR SUMMER DAVOS FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/22      5 IN THE GOBI, THE DEVELOPMENT OF THE LARGEST COAL DEPOSIT IN RECENT YEARS, BORTEG, HAS BEGUN. WWW.OPEN.KG  PUBLISHED:2026/06/22      6 MONGOLIAN COKING COAL IMPORTS SURGE AS CHINA TIGHTENS DOMESTIC SUPPLY IN 2026 WWW.INDEXBOX.IO PUBLISHED:2026/06/22      7 U.S. PACIFIC COMMAND DEPUTY COMMANDER VISITS MONGOLIA, REAFFIRMS STRATEGIC ‘THIRD NEIGHBOR’ PARTNERSHIP WWW.DVIDSHUB.NET PUBLISHED:2026/06/22      8 MONGOLIA TENDERS 110 MW OF SOLAR WWW.PV-MAGAZINE.COM PUBLISHED:2026/06/19      9 BANK OF MONGOLIA, KAKAO BANK DISCUSS DIGITAL BANKING COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/19      10 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     Я.СОДБААТАР: ОРОН НУТГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД МАН 56.5 ХУВИЙН САНАЛААР ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ДЭЛХИЙН ТЭМЭЭНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛАН “МОНГОЛ ТЭМЭЭНИЙ ЭДИЙН ЗАСАГ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ГОВИЙН БҮСЭД 1500 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ БОРТЭЭГИЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     “АДУУЧИН СУРАН ЭДЛЭЛ” УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛАА ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАНИУЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-Д БОЛОХ "ЗУНЫ ДАВОС" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР ЯВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     "ТОРГОНЫ ЗАМЫН ТЭМЭЭН ЖИНГИЙН ЦУВАА" ОЛОН УЛСЫН АЯЛАЛ 6000 КМ ЗАМЫГ ТУУЛАН МОНГОЛД ИРНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     НӨАТ БОСГО 50 БИШ 400 САЯ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХОЁР ЖИЛ ДАРААЛАН УХАРЧ, 70 ОРНООС 67-Д ОРЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     ТЦА: СКҮҮТЕР, МОПЕДООР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ САНАЛ ГАРГАСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Экспортын уналт валютын ханшийг “өвтгөж” эхэллээ www.zgm.mn

Монгол Улсын Засгийн газар болон компаниудын бондын үнэ унаж, өгөөж нь гуравдугаар сараас эхлэн огцом өсөв
  • Экспорт дорвитой сэргэхгүй байгаа нь валютын зах зээлд багагүй хүндрэл авчрах шинжтэй байна. Гадаад худалдааны эргэлт буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал зузаарсаар
Төв банк мягмар гарагийн гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар зах зээлд 30 сая ам.доллар нийлүүллээ. Энэ өдөр ам.долларын ханш 2798.23 төгрөгт хүрэв. Өнгөрсөн сарын эцэст валютын хадгаламж 30 гаруй хувиар өссөн нь мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлжээ. Манай улсын гадаад валютын албан нөөц гуравдугаар сарын эцэст 4.1 тэрбум ам.долларт хүрээд байв. Энэ нь ойролцоогоор импортын нэг жилийн хэрэгцээг хангах дүн. Эдийн засгийн зогсонги байдлаас үүдэн дэлхий даяар хөрөнгийн зах зээлийн идэвхжил буурч байна. Хөрөнгө оруулагчид эрсдэлтэй багцаа зарж, хөрвөх чадвар өндөр хөрөнгө рүү хошуурч эхэллээ. Үүнээс болж Монгол Улсын Засгийн газар болон компаниудын бондын үнэ унаж, өгөөж нь гуравдугаар сараас эхлэн огцом өсөв. Тухайлбал, Засгийн газрын бондын өгөөж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ сард дунджаар 19.2 хувиар өсөж, үнэ нь 2.2 хувиар буураад байна. Гадаад зах зээлээс хямд эх үүсвэртэй хөрөнгө татах боломж улам хумигдсаар. Экспорт дорвитой сэргэхгүй байгаа нь валютын зах зээлд багагүй хүндрэл авчрах шинжтэй байна. Гадаад худалдааны эргэлт буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал зузаарсаар. Алдагдал тэлэх хэрээр валютын ханшийн дарамт нэмэгдэнэ гэсэн үг. Гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн сарын байдлаар 30 гаруй буурч, 210 сая ам.долларын алдагдал хүлээв. Өөрөөр хэлбэл, 200 гаруй сая ам.долларын өр “үйлдвэрлэжээ”. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 45.3 хувиар буурсан байна. Экспортын эрч саарч, орлого ийнхүү тасалдах болсноор валютын орлого дээрх хэмжээгээр хумигдана гэсэн үг. Төлбөрийн тэнцлийн нийт алдагдал 350 сая ам.долларт хүрчээ. COVID-19 цар тахлаас үүдэн валютын орох, гарах урсгал нарийсжээ. Энэ оны хувьд авч үзвэл, томоохон дүнтэй гадаад өрийн дарамт байхгүй. Харин ирэх таван жилд 14-15 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад өрийн үндсэн болон хүүгийн төлбөр биднийг хүлээж байна. Монгол Улс нийт гадаад өрийн хүүгийн төлбөрт жилд 1.3 тэрбум ам.доллар төлж байгаа. Энэ нь ДНБ-ий 17 хувийг бүрдүүлж байна. Валютын ханшийн зах зээлд энэ сар гарснаас хойш огцом өөрчлөлт ажиглагдсангүй. Худалдаа хөгжлийн банк таван жилийн өмнө 9.3 хувийн хүүтэй 500 сая ам.долларыг олон улсын зах зээлээс босгож байсан. Тэгвэл тус банк 100 хувийн өөрийн эх үүсвэрээр 500 сая ам.долларын бондыг хугацаанд нь төлж барагдууллаа. Ингэснээр олон улсын зах зээлд Монголын нэр хүндийг дахин өргөж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн үйл явдал болов. 500 сая ам.долларын бондын өр төлсөн ч дотоодын валютын зах зээлд хүчтэй нөлөө мэдрэгдсэнгүй. Улсын гадаад валютын албан нөөц 4.1 тэрбум ам.доллар байна. Энэ нь 2015 оноос хойших түүхэн дээд үзүүлэлт юм. Энэ оны долдугаар сард барагдуулах байсан хоёр тэрбум ам.доллартай тэнцэх Монголбанк, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах хэлэлцээр үргэлжилж буй. Своп хэлцлийн хугацааг сунгаснаар богино хугацаат өр төлбөрийн дарамтаас гарах юм. Ингэснээр төгрөгийн ханш тогтвортой байхад энэ нь голлох нөлөөтэй.


Нийтэлсэн огноо2020-05-21