1 KYRGYZSTAN PROCESSES GOLD-BEARING RAW MATERIALS FROM MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/24      2 EAM JAISHANKAR VISITS CONSTRUCTION SITE OF INDIA-FUNDED REFINERY IN MONGOLIA WWW.DAILYEXCELSIOR.COM PUBLISHED:2026/06/24      3 PARLIAMENT SPEAKER MEETS INDIAN EXTERNAL AFFAIRS MINISTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/24      4 MONGOLIA-CHINA CROSS-BORDER RAIL PROJECT 33% COMPLETE, SET FOR APR 2027 LAUNCH WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/06/24      5 CHINESE PREMIER CALLS FOR CONSOLIDATING POLITICAL MUTUAL TRUST, DEEPENING COOPERATION WITH MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/24      6 MONGOLIA ANNOUNCED A TENDER FOR THE CONSTRUCTION OF A 110 MW SOLAR POWER PLANT WITH A BESS SYSTEM WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/23      7 PARLIAMENT SPEAKER S.BYAMBATSOGT PLEDGES POLICY SUPPORT FOR ENERGY SECTOR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/23      8 COP17 GREEN ZONE SIDE EVENT SUBMISSION PERIOD EXTENDED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/23      9 KHAAN QUEST 2026 PEACEKEEPING DRILLS BEGIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/23      10 ITALY SHOWCASES ADVANCED TEXTILE TECHNOLOGIES IN MONGOLIA TO BOOST INDUSTRIAL COOPERATION WWW.TEXTILETODAY.COM PUBLISHED:2026/06/23      БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСТАЙ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     БОДЛОГЫН ХҮҮГ 12 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ЯНЖУУР ТАМХИНЫ ҮНЭ 2000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     Л.МӨНХТҮШИГ: КАЗАХСТАН УЛСААС БАЯН-ӨЛГИЙД КОНСУЛЫН ГАЗАР БАЙГУУЛАХ САНАЛ ТАВЬСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ҮСХ: 2026 ОНЫ I УЛИРЛЫН БАЙДЛААР САРЫН ДУНДАЖ НЭРЛЭСЭН ЦАЛИН 2 САЯ 934 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     НӨӨЦИЙН МАХНЫ ЖИЖИГЛЭН ХУДАЛДААГ ЗОГСООЖ ӨРГӨТГӨСӨН ЦЭГЭЭР ХУДАЛДААЛАГДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     2026 ОНЫ I УЛИРЛЫН БАЙДЛААР САРЫН ДУНДАЖ НЭРЛЭСЭН ЦАЛИН 2 САЯ 934 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

МБМҮХ: Цар тахлын нөлөөнөөс болж импортын барилгын материалын түүхий эд эрс буурсан www.bloombergtv.mn

Цар тахлын нөлөөгөөр импортоор орж ирж байгаа барилгын материалын түүхий эд, зарим нэр төрлийн барилгын материалууд эрс багассан талаар Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээллээ. Мөн гаднаас орж ирж чадахгүй байгаа боловсон хүчнээс шалтгаалж барилгын материал үйлдвэрлэдэг зарим компаниуд зогсонги байдалд оржээ. Гэхдээ дотоодын барилгын материал үйлдвэрлэгчид зах зээлийн 60 хувийг хангаж байгаа учраас барилгын ажлууд хэвийн явагдсаар байна. Тухайлбал, дотоодод үйлдвэрлэсэн барилгын материал болон импортоор орж ирсэн нөөцөөрөө хангаж байгаа талаар тус холбооноос мэдээлж байна. Барилгын гол түүхий эд болох цементийн хувьд дотоодод бага зэрэг хомсдол үүссэн ч, энэ нь түр зуурынх гэж салбарынхан “Barilga Expo”-д орохдоо онцолж байна. Хаврын улиралд ер нь цементийн эрэлт ихэсдэг ч, дотоодын цемент үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ бүрэн хангаж чадаж байгааг үйлдвэрлэгч компаниуд мэдээллээ. Үнийн хувьд үйлдвэрүүд нэмээгүй гэсэн мэдээллийг өгч байсан юм.
Дотоодын цементийн үйлдвэрүүдээс өнөөдрийн байдлаар дөрөв нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд хоногт есөн мянга гаруй тонн цемент үйлдвэрлэж байна. Энэ нь хоногт хэрэгцээтэй цементийг бүрэн хангаж чадаж байгааг БХБЯ-наас онцолж байна. 2019 онд цементийн зах зээлд дотоодын цемент үйлдвэрлэгчид 1.6 сая тонн цементийг нийлүүлсэн гэж салбарынхан “Барилга Экспо 2020” цахим хэлэлцүүлэгт оролцох үеэрээ онцоллоо.харин дараагийн гол түүхий эд болох арматур үйлдвэрлэдэг дотоодын компаниуд боловсон хүчний улмаас зогсонги байдалд ороод байгааг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээллээ. Учир нь тус компаниудын зөвлөх, ажилчид нь гадаад ажилчдаас хамааралтай юм байна. Арматурын хувьд дотоодын компаниуд бүрэн хангаж чадахгүй, 70 хувийг импортоор оруулж ирж байгаа. Одоогийн байдлаар импортоор орж ирсэн нөөцөөр барилгын ажлуудыг хангаж байгааг мөн онцолж байна.


Нийтэлсэн огноо2020-05-28