1 MONGOLIAN RAILWAY EXPANDS COAL EXPORT LOGISTICS WITH MIXED TRANSPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      2 FOREIGN MINISTER BATTSETSEG VISITS UPPSALA COUNTY IN SWEDEN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/03      3 POLICY SUPPORT TO BOOST WOOL AND CASHMERE EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      4 ULAANBAATAR APPROVES 2026 BUDGET AMENDMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      5 MONGOLIAN PEACEKEEPERS PROTECT OVER 1,400 CIVILIANS IN SOUTH SUDAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      6 ULAANBAATAR ELECTRICITY DISTRIBUTION NETWORK TO BE EXPANDED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      7 CAPITAL CITY SETS APRIL 15 DEADLINE TO LAUNCH ALL 2026 CONSTRUCTION PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      8 FOREIGN MINISTER TO PAY OFFICIAL VISIT TO SWEDEN AND NORWAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/02      9 PDAC 2026: MONGOLIA’S EXHIBITION BOOTH OFFICIALLY OPENED WWW.EN.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/03/02      10 APPROXIMATELY 281 CITIZENS OF MONGOLIA RESIDE IN THE MIDDLE EAST, 40 OF WHOM ARE IN ISRAEL WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/02      ШАНХАЙ-УЛААНБААТАР-ШАНХАЙ ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ОРЛОГО 2025 ОНД 74 ТЭРБУМААР ӨСӨЖ, 584.6 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ЗАСГИЙН ГАЗАР 5.95 ХУВИЙН ХҮҮТЭЙ, ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ 500 САЯ ДОЛЛАРЫН БОНД ГАРГАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     САНГИЙН ЯАМ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛД ИТГЭЖ ЭХЭЛСЭН НЬ БОНДЫН АРИЛЖААНААС ХАРАГДАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ТОМ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ГУРАВДАГЧ ХӨРШӨӨС ЧАНАГШ: ИХ ГҮРНҮҮДИЙН ӨРСӨЛДӨӨН ДУНДАХ МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАРИЛЦАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     МАНАЙ УЛС СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД ЧУХАЛ БАЙР СУУРЬ ЭЗЛЭХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 500 БАГШ ХИЙМЭЛ ОЮУНД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     СЗХ: 47 КОМПАНИ 946.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа www.eagle.mn

Монгол Улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсуудын жагсаалтаас гарахтай холбоотой төрийн болон мэргэжлийн холбоодын тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд 2019 оны 10 дугаар сард ФАТФ-аас өгөгдсөн 6 үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн. Уг үр дүнг ФАТФ-ын цахим хуудсанд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нийтэлсэн байна.
…Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ФАТФ-аас хяналтын жагсаалтад багтсан улс орнуудад үнэлгээ хийх ажлыг 2020.04.28-ны өдөр түр зогсоохоор шийдвэрлэсэн. Харин Монгол Улсын хүсэлтийг харгалзан үзэж, үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн бөгөөд бусад улс орнуудад хийх үнэлгээний хугацааг 4 сараар сунгалаа. Үүний үр дүнд ФАТФ-аас Монгол Улсын үнэлгээг хийж, холбогдох төлөөллүүдтэй цахим хурал зохион байгуулсан бөгөөд энэхүү хурлын үр дүнг танилцуулж байна.
 
 
Монгол Улс
2019 оны 10 дугаар сард Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэх, холбогдох техникийн дутагдлыг арилгах чиглэлээр ФАТФ болон Ази, Номхон далайн хамтарсан бүлэгтэй хамтран ажиллах улстөрийн өндөр түвшний үүрэг амлалт өгсөн. Энэ хүрээнд ФАТФ-ын 2020.06.24-ний өдрийн онлайн хурлаар Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэлээ.
 
 
Монгол Улс дараах гол шинэчлэлүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүнд:
(1) Санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хянан шалгах байгууллагын тухайн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар хийж гүйцэтгэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн хариуцлага оногдуулах;
(2) тодорхойлсон эрсдэлтэй нь уялдуулан мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, прокурорын түвшинд яллах ажиллагааг нэмэгдүүлэх;
(3) хилээр мэдүүлээгүй/худал мэдүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авах;
(4) хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах;
(5) санхүүгийн байгууллагууд болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн хориг арга хэмжээ авах үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авах зэрэг юм.
ФАТФ-аас Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол Улсад газар дээрх хяналт шалгалтыг хамгийн боломжит ойрын хугацаанд хийхээр шийдвэрлэлээ.


Нийтэлсэн огноо2020-07-02