Даатгалын хураамжийн орлого 2025 онд 74 тэрбумаар өсөж, 584.6 тэрбум төгрөгт хүрчээ www.eguur.mn
2025 онд даатгалын хураамжийн орлого 584.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 74.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Мөн даатгалын нөхөн төлбөрт 193.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос 33.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Даатгалын хураамжийн орлогын 88.2 хувийг сайн дурын даатгал, 10.3 хувийг албан журмын даатгал, 1.5 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байгаа бол нөхөн төлбөрийн 72.9 хувийг сайн дурын даатгал, 24.7 хувийг албан журмын даатгал, 2.4 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж буй юм.
Даатгалын хураамжийн орлого 2025 оны 4 дүгээр улиралд 122.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 12.1 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх улирлаас 94.5 тэрбум төгрөгөөр буурчээ.
Даатгалын нөхөн төлбөрт 2025 оны 4-р улиралд 46.4 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 792.4 сая төгрөгөөр, өмнөх улирлаас 12.6 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Даатгалын хураамжийн орлого 2025 онд өмнөх оноос 74 тэрбум төгрөгөөр өсөхөд гэнэтийн осол, эмчилгээний даатгалын хураамжийн орлого 26.7 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн даатгалын хурамжжийн орлого 17.7 тэрбум төгрөгөөр, авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 4.7 тэрбумаар өссөн нь голлон нөлөөлжээ.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2026-03-03





