ХХААХҮЯ: Дэлхийн банкны санхүүжилтээр экспортыг дэмжих төсөл хэрэгжиж байна www.bloombergtv.mn
Дэлхийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсын экспортыг дэмжих шинэ төсөл хэрэгжиж эхэлснийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ. Төсөл 2023 оныг дуустал үргэлжилнэ. Ингэхдээ уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхыг бэхжүүлж, зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлнэ гэдгээрээ онцлог. Мөн “COVID-19” цар тахлын үр нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна. Манай улсын уул уурхайн бус экспортын дийлэнхийг БНХАУ, БНСУ, Япон, Иран зэрэг цөөн улс худалдан авч байна. Иймд цаашид хөрш орнууд руу экспортлох хэмжээ, нэр төрлийг өсгөж эцсийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлэх хэрэгцээ байгааг төслийн багаас тодотгож байлаа.
Нийтэлсэн огноо2020-09-28