Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болголоо www.eagle.mn
Өнөөдрөөс эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгануудыг нээж, иргэдэд нээлттэй болгов.
Ингэснээр аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд иргэд хүрээлэнд алхах, гүйх, дасгал хөдөлгөөн хийх боломж бүрдэж байна.
Түүнчлэн "Төв цэнгэлдэх хүрээлэн нь тоглолт, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдаагүй өдрүүдэд иргэдэд нээлттэй байж, нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна" гэлээ.
Хоёр жилийн өмнө буюу 2024 онд "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийг нийслэлийн өмчид бүрэн авч, засвар хийсэн билээ
Нийтэлсэн огноо2026-10-15





