1 INDIAN EXTERNAL AFFAIRS MINISTER JAISHANKAR TO VISIT MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/22      2 RECORD CURRENCY MANAGEMENT PARTICIPATES IN AN INNOVATIVE TRANSACTION FOR THE ACQUISITION OF MONGOLIAN TUGRIK BY EBRD WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/22      3 LAND BEHIND THE ZHUKOV MONUMENT TO BE REVOKED AND CONVERTED INTO PARK WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/22      4 PRIME MINISTER HEADS TO CHINA FOR SUMMER DAVOS FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/22      5 IN THE GOBI, THE DEVELOPMENT OF THE LARGEST COAL DEPOSIT IN RECENT YEARS, BORTEG, HAS BEGUN. WWW.OPEN.KG  PUBLISHED:2026/06/22      6 MONGOLIAN COKING COAL IMPORTS SURGE AS CHINA TIGHTENS DOMESTIC SUPPLY IN 2026 WWW.INDEXBOX.IO PUBLISHED:2026/06/22      7 U.S. PACIFIC COMMAND DEPUTY COMMANDER VISITS MONGOLIA, REAFFIRMS STRATEGIC ‘THIRD NEIGHBOR’ PARTNERSHIP WWW.DVIDSHUB.NET PUBLISHED:2026/06/22      8 MONGOLIA TENDERS 110 MW OF SOLAR WWW.PV-MAGAZINE.COM PUBLISHED:2026/06/19      9 BANK OF MONGOLIA, KAKAO BANK DISCUSS DIGITAL BANKING COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/19      10 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     Я.СОДБААТАР: ОРОН НУТГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД МАН 56.5 ХУВИЙН САНАЛААР ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ДЭЛХИЙН ТЭМЭЭНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛАН “МОНГОЛ ТЭМЭЭНИЙ ЭДИЙН ЗАСАГ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ГОВИЙН БҮСЭД 1500 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ БОРТЭЭГИЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     “АДУУЧИН СУРАН ЭДЛЭЛ” УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛАА ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАНИУЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-Д БОЛОХ "ЗУНЫ ДАВОС" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР ЯВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     "ТОРГОНЫ ЗАМЫН ТЭМЭЭН ЖИНГИЙН ЦУВАА" ОЛОН УЛСЫН АЯЛАЛ 6000 КМ ЗАМЫГ ТУУЛАН МОНГОЛД ИРНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     НӨАТ БОСГО 50 БИШ 400 САЯ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХОЁР ЖИЛ ДАРААЛАН УХАРЧ, 70 ОРНООС 67-Д ОРЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     ТЦА: СКҮҮТЕР, МОПЕДООР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ САНАЛ ГАРГАСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ардчилсан нам 10 аймагт, МАН нийслэлд ялалт байгууллаа www.news.mn

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч (ИХТ)-ийг сонгох санал хураалт өчигдөр (2020.10.15) болж, МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан бол Ардчилсан нам Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл зэрэг 10 аймагт ялж, засаглах боломжтой боллоо.
Үндсэндээ эрх барьж буй МАН орон нутагт ард иргэдийн итгэлийг алдаж эхэлснийг энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс харж болохоор байна.
Гэхдээ энэ удаагийн сонгууль хамгийн бохир болж, өндөрлөлөө. Мөнгө тараасан, хүний амь эрсэдсэн, санал тоолох хар машиныг хакердах яриаг нэр дэвшигч өрнүүлсэн, сонгогч саналаа хоёр дахь удаагаа өгөх гэж байгаад баригдсан, бөглөсөн саналын хуудсыг сонгогчдод өгсөн гээд тоочвол эрүүгийн шинжтэй гэмт хэрэг олноор үйлдэгдлээ.
Цагдаагийн байгууллагад Сонгуулийн хууль зөрчсөн тухай нийт 369 гомдол мэдээлэл ирсний 23-ыг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн бол мөн 8 хэргийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, шалгаж байна. Харин 331 гомдол мэдээлэлд Зөрчлийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ. Хамгийн гол нь хэргийг үйлдэгчдэд тохирсон ял зэмийг нь оноох ёстой. Нуун дарагдуулах, замхруулах зэргээр хэргийг алга болговол сонгуулийн бохир тактикийг үгүй хийж чадахгүй. Харин ч хууль бус аргаар сонгогддог буруу жишиг дахин давтагдана гэсэн үг. Иймээс сонгогчид сонгууль дагаж гарсан бүхий л зөрчил, хэрэг маргааныг хуулийн байгууллагууд шийдвэрлэж тогтоохыг хүсч байна.
Ардчилсан нам УИХ-ын сонгуульд гаргасан алдаагаа давтахгүйн тулд МАХН, Шинэ намтай хамтран, энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцсон ч нийслэлд амжилт олсонгүй. Нэг ёсны 2016 оны орон нутгийн сонгуулиар авсан суудлын тоогоо бууруулсан гэж хэлж болно. Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч (НИХТ)-ийн 45 мандатын 34-ыг МАН-аас нэр дэвшигчид, найм нь Ардчилсан нам, гурав нь ХҮН-аас нэр дэвшигчид сонгогдож, хотыг МАН дахин дөрвөн жил удирдах боллоо.
Дүүргүүдээс Ардчилсан нам Сүхбаатар дүүрэгт мандатын тоогоо хадгалж үлдэж чадсаныг эс тооцвол бусад найман дүүрэгт хавтгай ялагдлаа.
Баянгол дүүргийн 41 мандатын 20 МАН, 18 нь Ардчилсан нам, нэг МАХН, хоёр мандатад ХҮН-аас нэр дэвшигчид ,
Баянзүрх дүүргийн 43 мандатын 23 МАН, 18 Ардчилсан нам, 2 ХҮН,
Сонгинохайрхан дүүргийн 43 мандатын 42 МАН, 1 Ардчилсан нам,
Сүхбаатар дүүргийн 35 мандатын 7 нь МАН, 26 Ардчилсан нам,
Хан-Уул дүүргийн 35 мандатын 26 МАН, 4Ардчилсан нам, 1Ногоон нам, 4 ХҮН
Чингэлтэй дүүргийн 35 мандатын 30 МАН , 3 Ардчилсан нам, 2 ХҮН
Багануур дүүргийн 17 мандатын 16 МАН, 1 АН,
Багахангай дүүргийн 17 мандат 17 МАН,
Налайх дүүргийн 25 мандатын 20 МАН, 4 Ардчилсан намаас нэр дэвшигч, 1 мандат дээр дахин санал хурааж, шийдвэрлэх боллоо.


Нийтэлсэн огноо2020-10-16