1 ULAANBAATAR ELECTRICITY DISTRIBUTION NETWORK TO BE EXPANDED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      2 CAPITAL CITY SETS APRIL 15 DEADLINE TO LAUNCH ALL 2026 CONSTRUCTION PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      3 FOREIGN MINISTER TO PAY OFFICIAL VISIT TO SWEDEN AND NORWAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/02      4 PDAC 2026: MONGOLIA’S EXHIBITION BOOTH OFFICIALLY OPENED WWW.EN.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/03/02      5 APPROXIMATELY 281 CITIZENS OF MONGOLIA RESIDE IN THE MIDDLE EAST, 40 OF WHOM ARE IN ISRAEL WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/02      6 MONGOLIA ISSUES ALERT FOR BLIZZARDS, DUST STORMS, STRONG WINDS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/03/02      7 DRAFT LAW ON RECALLING MEMBER OF PARLIAMENT INITIATED BY PRESIDENT TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      8 PM ZANDANSHATAR: GOVERNMENT TO IMPLEMENT PHASED POLICY REFORMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      9 MOU SIGNED TO REDUCE MEDICINE SUPPLY DISRUPTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      10 GROUNDWATER AND FLOOD PROTECTION PROJECT TO BE IMPLEMENTED IN SIX CENTRAL DISTRICTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      МАНАЙ УЛС СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД ЧУХАЛ БАЙР СУУРЬ ЭЗЛЭХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 500 БАГШ ХИЙМЭЛ ОЮУНД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     СЗХ: 47 КОМПАНИ 946.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫГ ШАХАЖ, ЯАРАВЧЛАН ЗАРЛАХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     МАК ХХК, ЭХЭМҮТ-ТЭЙ ХАМТРАН “ЭНХ-МЭНД” ХӨТӨЛБӨРИЙГ 330 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     УЛААНБААТАР-МОСКВА ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙГ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЛҮҮЛЭХЭЭР ЯРИГДАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ШВЕД, НОРВЕГИ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     Т.АЮУРСАЙХАН: Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАХИАЛЖ, НАМАЙГ ХИЛСЭЭР ЯЛЛУУЛСАН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ ТӨСЛИЙГ НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     "МОПЕД, СКҮҮТЭРИЙГ 16 НАС ХҮРСЭН ХҮНД ТҮРЭЭСЛҮҮЛНЭ" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

446.4 мянган тэтгэвэр авагчдад 185 тэрбум төгрөгийг арилжааны зургаан банкаар дамжуулан олгожээ www.ikon.mn

Өчигдрийн байдлаар 446.4 мянган тэтгэвэр авагчдад 185 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны зургаан банкаар дамжуулан олгожээ.
 
Тодруулбал 353.5 мянган даатгуулагч өндөр насны, 71.9 мянган даатгуулагч тахир дутуугийн, 21.0 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм.
 
Коронавирус нь ахимаг насны, архаг хууч өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэй тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын байгууллагаас онцгой анхаарал хандуулж, тэтгэвэр авагчдыг халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлд хэд, хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
 
Нэн түрүүнд банкин дээр дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг арилжааны банкуудтай хамтран 11 дүгээр сарын 14-нөөс эхлүүллээ. Улсын хэмжээнд 32,159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээх ажлыг зохион байгуулж байна.
Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймаг зэрэг коронавирусийн халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тэтгэвэр авагчидтай нэг бүрчлэн утсаар холбогдож нийт 14,911 хүнд зөвлөгөө, мэдээлэл хүргээд байна.
 
Тэтгэвэр олгох өдөр яам, агентлагийн албан хаагчид хяналт тавьж, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэж газар дээр нь ажиллана.
 
Тэтгэврийг хугацаанд нь олгож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчдадаа зөвлөж байна.


Нийтэлсэн огноо2020-12-02