Азийн орнуудын вакцины захиалга www.bloombergtv.mn
Энэтхэгт “AstraZeneca”-ийн вакциныг үйлдвэрлэгч “Serum Institute” ирэх оны II, III сар гэхэд вакцинаа бэлэн болгохоор төлөвлөжээ. Тус улсад мөн ОХУ-ын “Sputnik V” вакцины эцсийн шатны туршилтыг явуулж байна.
Харин БНХАУ-ын зохицуулах байгууллага “AstraZeneca”-ийн вакциныг ирэх оны дунд үед бүртгэж магадгүй байгаа аж. БНХАУ дахь түнш нь оны эцэс гэхэд үйлдвэрлэлийн жилийн хүчин чадлаа 100 сая тунд хүргэхээр төлөвлөжээ. Төрийн өмчит “Sinopharm”-ийн хөгжүүлсэн хоёр вакциныг энэ онд бүртгэж магадгүй байна.
Япон улс “Pfizer”, “BioNTech”-ийн вакцинаас ирэх оны эхний хагаст 120 сая тун, “AstraZeneca”-аас 120 сая тун вакцин авах гэрээ байгуулжээ. Эхний ээлжийн 30 сая тун вакцины хүргэлт ирэх оны гуравдугаар сар гэхэд хийгдэнэ.
Харин БНСУ “COVAX” хөтөлбөрийн хүрээнд 10 сая хүнд хүрэлцэх вакцин авахаар зорьж байна. Нэмж 20 сая тун вакцин авах гэрээг эм үйлдвэрлэгчидтэй энэ онд багтаан байгуулах юм. Улмаар вакцинжуулалт ирэх оны II улирлаас эхэлнэ гэж тооцоолж байгаа ажээ.
Нийтэлсэн огноо2020-12-03