1 MONGOLIA AND AFRICA: TIME TO REIGNITE A FORGOTTEN PARTNERSHIP WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/17      2 PROTESTERS BLOCK COPPER EXPORTS TO CHINA FROM RIO TINTO MINE IN MONGOLIA WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/06/17      3 GOVERNMENT RESTRUCTURES ERDENES MONGOL, DISSOLVES 14 COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      4 MINISTER CONFIRMS FUEL STABILITY, WARNS OF GEOPOLITICAL RISKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      5 QUALITY TESTING BEGINS FOR WIDELY USED MEDICINES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      6 KOREA, MONGOLIA DISCUSS WAYS TO ACCELERATE ECONOMIC TIES, TRADE TALKS WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/06/17      7 CHINA SECTION OF CHINA-MONGOLIA CROSS-BORDER RAILWAY COMPLETES T-BEAM INSTALLATION WWW.CEIC.COM PUBLISHED:2026/06/17      8 BUDGET REVENUE UP BY MNT 2.1 TRILLION IN FIRST FIVE MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      9 NATIONAL MEDICINE TESTING LABORATORY INAUGURATED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      10 15,000+ HECTARES OF LAND REHABILITATED OVER PAST FIVE YEARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/16      ГУРВАН БАЯНЫ ХӨНДИЙД УРАНЫ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Г.ДАМДИННЯМ: ОЮУ ТОЛГОЙН ТЭЭВРИЙГ ЗОГСООВОЛ ӨДӨРТ 5 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ТАСАРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Б.ДАВААДАЛАЙ: "ЭРДЭНЭС МОНГОЛ" НЭГДЛИЙГ "ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ" БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Т.ДАВААДАЛАЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ 1 САРААР СУНГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     НӨХӨН СЭРГЭЭЛТ НЭРИЙН ДООР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     ЗГ: ЭРДЭНЭС МОНГОЛЫГ "ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН" НЭГДЭЛ БОЛГОЖ, 14 ТӨК-ИЙГ ТАТАН БУУЛГАЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     КСАВЬЕ СЭН МАРТЭН ТИЙЕ: МОНГОЛ УЛС УРАН ҮЙЛДВЭРЛЭГЧ ТОМООХОН ОРНУУДЫН НЭГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     ОЮУ ТОЛГОЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛЖ, ЗАМ ХААСАН ИРГЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     100 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ЭЛДЭВ” САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВЫГ ТАВИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     МОНГОЛ УЛС ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

COVID-19-ийн эсрэг вакцинд огт хамрагдаагүй 120,000 гаруй иргэн байгаа нь хүн амын 3.7 хувийг эзэлж байна www.ikon.mn

Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүн амын 69.1 хувь буюу 2,246,445 хүн коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагджээ. Үүнээс 2,113,931 хүн буюу хүн амын 65 хувь нь хоёрдугаар тунг хийлгээд байгаа.
Тэгвэл вакцины хоёр тунг хийлгээгүй үлдсэн 35 хувьд ямар хүмүүс багтаж байна вэ?
Манай улс 12-оос дээш насны бүх иргэдээ дөрвөн төрлийн вакцинаар дархлаажуулж буй. Харин вакцинд хамрагдах боломжгүй хүн ам буюу 0-11 насны 903,758 хүүхэд байгаа нь 27.7 хувийг эзэлж байна.
Мөн вакцины нэг тунд хамрагдсан ч хоёрдугаар тунг хийлгээгүй 120,000 гаруй хүн байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тэдгээр иргэний тухайд эхний тунг хийлгэсэн ч халдвар авсан эсвэл урвал хүндрэл өгсөн, хоёрдугаар тунг хийлгэх хугацаа нь арай болоогүй зэрэг тодорхой шалтгааны улмаас хийлгээгүй тухай ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.
Тэрбээр вакцинд хамрагдаагүй үлдсэн хүмүүсийн талаар “Хүн амын 69 хувь нь нэгдүгээр тундаа хамрагдаад байгаа нь тулсан тоо гэж ойлгож болно. Учир нь 0-11 насны нэг сая орчим хүүхэд, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд вакцин хийлгээгүй үлдсэн 31 хувьд багтаж байгаа.
Вакцины хоёр тунд хамрагдаагүй үлдсэн гэвэл нэг тунгаа хийлгээд хоёр дахиа хийлгээгүй байгаа 120,000 гаруй хүний асуудал л яригдана гэхэд болно. Гэхдээ бас вакцины эсрэг заалттай эсвэл огт хийлгэхгүй гэж байгаа хүмүүс ч бий. Тэр нарийн тоон мэдээлэл одоогоор байхгүй. Ямартай ч манай улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт дээд хэмжээндээ явж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Тэгвэл,
Хоёрдугаар тунг бүрэн хийлгэсэн 2,113,931 хүн буюу хүн амын 65 хувь,
0-11 насны 903,758 хүүхэд буюу хүн амын 27.7 хувь,
Нэгдүгээр тундаа хамрагдсан ч хоёрдугаар тунг хийлгээгүй 120,000 иргэн хүн амын 3.6 хувийг эзэлж байгаа гэж үзвэл үлдсэн 3.7 хувь буюу ойролцоогоор 120,000 гаруй хүн вакцинд огт хамрагдаагүй гэж тооцож болохоор байна.


Нийтэлсэн огноо2021-09-14