1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улсын эдийн засаг 4.5 хувийн өсөлттэй байна www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эдийн засгийг энэ онд 6.1 хувиар нэмэгдэнэ гэж төсөөлсөн ч 4.5 хувь болж багассан байна.
Эдийн засгийн өсөлт 2022 онд 7.2 хувь байхаар төсөөлсөн нь 5.2 хувь болохоор байгаа аж. Энэ өсөлт өнгөрсөн онд 5.4 хувь болж агшжээ. “Олон улсын эдийн засаг сэргэж байна. Түүхий эд, бүтээгдэхүүний эрэлт их байгаа нь экспортын цэвэр орлогыг нэмэгдүүлэхээс гадна вакцинжуулалт эерэг үр дүн авчирна” гэдгийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев онцоллоо.
Монгол Улсын эдийн засгийн байдлыг танилцуулсан хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану, “Хүн амынхаа 60-70 хувийг коронавирусний эсрэг вакцинд хамруулсан ч Монгол Улсад өөрийн гэсэн хүндрэлүүд байна. Одоогоор цар тахлын гурав дахь давалгаа дэгдээд байгаа. Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал чухал байна. Засгийн газрын дэмжлэгээр цар тахлын хямралын нөлөөг сааруулсан ч бусад орны адилаар эдийн засаг нь удааширч байна. Цар тахлын үед Монгол, Вьетнам зэрэг улс орон Засгийн газраас хүргэж буй дэмжлэгээрээ бүс нутагтаа тэргүүлж байгаа. Өмнө хийсэн тооцооноос эдийн засгийн өсөлт багассан нь худалдаа, хил, гаалийн асуудалтай холбоотой”-г тайлбарлав.
“Оюутолгой” компанийн хувьд зоронавирусний тархалт гаргахгүй тохиолдолд уурхайн үйл ажиллагаа жигд, харьцангуй гайгүй байх боломжтой. Цаашид өрхийн орлого ядуу иргэдийн дунд багасахаар байгааг ч онцолсон юм.
Тэрбээр, онцлох эрсдэлүүдийн талаар ярихдаа, “Засгийн газар нийгмийн халамжийн хөтөлбөрөөр дамжуулж айл өрхийг дэмжсэн нь томоохон зардал бий болгосон. Цар тахлын үед үр дүнгээ өгч байгаа ч төсвийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн хил дээрх худалдааны асуудлаас төсвийн орлого хэмжээндээ хүрэхгүй байх нөхцөл бүрдэж байна. Төсвийн алдагдал нэмэгдэж, төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас өрийн дарамт үүсэх магадлалтай. Энэ оны эхний хагас жилд инфляц нэмэгдсэн. Монголбанканд төлбөрийн тэнцэлтэй холбоотой дарамт ирсэн байгаа. Инфляцтай үр дүнтэй тэмцэхийн тулд төсвийн шинжтэй үйл ажиллагааг мөнгөний бодлогын хүрээнд зогсоох хэрэгтэй. Түүнчлэн, санхүүгийн салбарын тогтвортой байдалд мөнгөний бодлого барьж буй байгууллагаас тавьдаг шалгуур, шаардлагыг сулруулснаар цар тахлын үеийн дарамтыг нэмэх эрсдэлтэй. Цар тахлын үеийн зохицуулалт гарснаар чанаргүй зээлийн харьцаа нэмэгдэнэ” гэдгийг тэмдэглэлээ.
Иймээс цаашид вакцинжуулалтаа үргэлжлүүлж, эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлэн, тээвэр ложистикийн системээ сайжруулснаар цар тахлын хүндрэлийг даван туулах боломжтой. Мөн цар тахалтай тэмцэх үүднээс авсан арга хэмжээгээ аажмаар зөөлрүүлж, төсөвт ирэх дарамтыг багасгах шаардлагатай байна. Төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрөө танаж, шилжүүлэх хэрэгтэй. Түүнээс гадна санхүүгийн хяналт шалгалтын хүрээнд тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг буцаад зохих түвшинд нь тавьж чангалах нь зөв. Дунд хугацаандаа байгалийн нөөцөөс хэт хамааралтай байдлыг сааруулах, бүтцийн шинэчлэл хэрэгжүүлэх хэрэгтэйг Дэлхийн банк зөвлөлөө.


Нийтэлсэн огноо2021-09-28