1 MONGOLIAN RAILWAY EXPANDS COAL EXPORT LOGISTICS WITH MIXED TRANSPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      2 FOREIGN MINISTER BATTSETSEG VISITS UPPSALA COUNTY IN SWEDEN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/03      3 POLICY SUPPORT TO BOOST WOOL AND CASHMERE EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      4 ULAANBAATAR APPROVES 2026 BUDGET AMENDMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      5 MONGOLIAN PEACEKEEPERS PROTECT OVER 1,400 CIVILIANS IN SOUTH SUDAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      6 ULAANBAATAR ELECTRICITY DISTRIBUTION NETWORK TO BE EXPANDED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      7 CAPITAL CITY SETS APRIL 15 DEADLINE TO LAUNCH ALL 2026 CONSTRUCTION PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      8 FOREIGN MINISTER TO PAY OFFICIAL VISIT TO SWEDEN AND NORWAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/02      9 PDAC 2026: MONGOLIA’S EXHIBITION BOOTH OFFICIALLY OPENED WWW.EN.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/03/02      10 APPROXIMATELY 281 CITIZENS OF MONGOLIA RESIDE IN THE MIDDLE EAST, 40 OF WHOM ARE IN ISRAEL WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/02      ШАНХАЙ-УЛААНБААТАР-ШАНХАЙ ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ОРЛОГО 2025 ОНД 74 ТЭРБУМААР ӨСӨЖ, 584.6 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ЗАСГИЙН ГАЗАР 5.95 ХУВИЙН ХҮҮТЭЙ, ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ 500 САЯ ДОЛЛАРЫН БОНД ГАРГАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     САНГИЙН ЯАМ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛД ИТГЭЖ ЭХЭЛСЭН НЬ БОНДЫН АРИЛЖААНААС ХАРАГДАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ТОМ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ГУРАВДАГЧ ХӨРШӨӨС ЧАНАГШ: ИХ ГҮРНҮҮДИЙН ӨРСӨЛДӨӨН ДУНДАХ МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАРИЛЦАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     МАНАЙ УЛС СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД ЧУХАЛ БАЙР СУУРЬ ЭЗЛЭХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 500 БАГШ ХИЙМЭЛ ОЮУНД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     СЗХ: 47 КОМПАНИ 946.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Газрын цахим дуудлага худалдаагаар 11.2 сая төгрөг төвлөрүүлэхээр болжээ www.eagle.mn

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/829 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны 09:00 цагаас 15:06:45 цагийн хооронд 26 байршилд цахим дуудлага худалдаа зохион байгуулжээ. Эдгээр байршлаас 21 байршилд 41 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд дараах 12 байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 11.2 сая төгрөг төвлөрүүлэхээр болов.
 
Үүнд:
 
Холбоо, мэдээлэл хүлээн авах станцын зориулалтаар
 
Баянзүрх дүүргийн 20 дүгээр хороо, Хадат вилла төслийн орчимд 100м² /#2021-8517/,
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархаан уулын орой дээр 100м² /#2021-8519/,
Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баруун салааны Шороотын аманд 80м² /#2021-8520/,
Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баруун салааны Нумтын аманд 48м² /#2021-8521/,
Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Хадатын аманд 48м² /#2021-8528/,
Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Цээнийн аманд 100м² /#2021-8529/,
Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний аманд 100м² /#2021-8530/,
Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний аманы урд толгой дээр 100м² /#2021-8531/,
Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын аманд толгой дээр 64м² /#2021-8536/,
Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын арын хошуун дээр 100м² /#2021-8537/,
 
Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар
 
Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо “Өндөр толгой Хангай цогцолбор” сургуулийн баруун талд 900м² /#2021-8538/,
 
Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газрын зориулалтаар
 
Багахангай дүүрэг, 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын зүүн талд, Багахангай, Багануур чиглэлийн төмөр замын хойд талд 0,5 га /#2021-8539/.
 
Хүсэлт ирүүлсэн боловч нэг оролцогчтой 9 байршил нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 9.11-т “Дуудлага худалдаанд 1 оролцогч ирсэн, эсхүл дуудлага худалдааны анхны үнээс дээш үнийн санал гаргаагүй бол дуудлага худалдаа явагдаагүй гэж үзнэ” гэж заасан байдаг тул тус 9 байршилд дуудлага худалдаа явагдаагүй аж.


Нийтэлсэн огноо2021-12-08