1 ULAANBAATAR ELECTRICITY DISTRIBUTION NETWORK TO BE EXPANDED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      2 CAPITAL CITY SETS APRIL 15 DEADLINE TO LAUNCH ALL 2026 CONSTRUCTION PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      3 FOREIGN MINISTER TO PAY OFFICIAL VISIT TO SWEDEN AND NORWAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/02      4 PDAC 2026: MONGOLIA’S EXHIBITION BOOTH OFFICIALLY OPENED WWW.EN.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/03/02      5 APPROXIMATELY 281 CITIZENS OF MONGOLIA RESIDE IN THE MIDDLE EAST, 40 OF WHOM ARE IN ISRAEL WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/02      6 MONGOLIA ISSUES ALERT FOR BLIZZARDS, DUST STORMS, STRONG WINDS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/03/02      7 DRAFT LAW ON RECALLING MEMBER OF PARLIAMENT INITIATED BY PRESIDENT TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      8 PM ZANDANSHATAR: GOVERNMENT TO IMPLEMENT PHASED POLICY REFORMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      9 MOU SIGNED TO REDUCE MEDICINE SUPPLY DISRUPTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      10 GROUNDWATER AND FLOOD PROTECTION PROJECT TO BE IMPLEMENTED IN SIX CENTRAL DISTRICTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      МАНАЙ УЛС СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД ЧУХАЛ БАЙР СУУРЬ ЭЗЛЭХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 500 БАГШ ХИЙМЭЛ ОЮУНД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     СЗХ: 47 КОМПАНИ 946.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫГ ШАХАЖ, ЯАРАВЧЛАН ЗАРЛАХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     МАК ХХК, ЭХЭМҮТ-ТЭЙ ХАМТРАН “ЭНХ-МЭНД” ХӨТӨЛБӨРИЙГ 330 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     УЛААНБААТАР-МОСКВА ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙГ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЛҮҮЛЭХЭЭР ЯРИГДАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ШВЕД, НОРВЕГИ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     Т.АЮУРСАЙХАН: Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАХИАЛЖ, НАМАЙГ ХИЛСЭЭР ЯЛЛУУЛСАН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ ТӨСЛИЙГ НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     "МОПЕД, СКҮҮТЭРИЙГ 16 НАС ХҮРСЭН ХҮНД ТҮРЭЭСЛҮҮЛНЭ" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эрээн-Замын-Үүдийн боомтоор тээвэрлэх барааны төрөл нэмэгдэж, экспорт сэргэлээ www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрээн-Замын-Үүдийн боомтоор тээвэрлэх барааны төрөл нэмэгдэж, экспорт сэргэлээ. Тодруулбал, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар, орон нутгийн удирдлагын түвшинд хийсэн уулзалт, хэлэлцээний дүнд Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээхээр болоод байна.
Манай улсын ГХЯ-наас мэдээлж буйгаар Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс энэ сарын 20-ны өдөр №104, №105 тоот шийдвэр гаргажээ. Үүгээр мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
Замын-Үүд төмөр замын боомтоор нурмаг, нунтаг ачааны тээвэрлэлтийг сэргээж байна.
Ковидын цар тахлын улмаас өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд манай улсаас БНХАУ-д хийх уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт зогсонги байдалд орсон. Тэгвэл Монгол Улсаас БНХАУ-д экспортолдог уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх, тээвэрлэлтийг эхлүүлэх талаар дипломат шугамаар бүх түвшинд ярилцаж, харилцан ажилласны дүнд 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор чингэлэг тээврийн горимоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан зэрэг бараа бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг эхлүүлэх асуудлыг урд хөршийн талтай тохиролцож, хэрэгжүүлэх нөхцөлийг мөн бүрдүүлжээ.
Цар тахлаас өмнөх хил, гаалийн хэвийн нөхцөл байдлын үед Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор өдөрт дунджаар өргөн царигаар экспортын ачаатай 14-15 цуваа галт тэрэг, нарийн царигаар импортын болон дамжин өнгөрөх чингэлгийн 6-7 цуваа галт тэрэг нэвтэрдэг байв. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод коронавирус бүртгэгдсэний улмаас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-наас Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор галт тэргээр нүүрс, нефть, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, ХАА-н дайвар бүтээгдэхүүн болон бусад бүх төрлийн гар аргаар ачдаг ачаа, барааг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй байх талаар БНХАУ-ын талаас мэдэгдэж байлаа. Улмаар тус улсын талтай ажилласны дүнд энэ оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дээрх шийдвэр цуцлагдсан боловч нурмаг нунтаг ачаа буюу нүүрсийг задгай вагоноор тээвэрлэх үйл ажиллагаа зогсонги байдалтай хэвээр байсан юм.


Нийтэлсэн огноо2022-05-24