1 MONGOLIAN RAILWAY EXPANDS COAL EXPORT LOGISTICS WITH MIXED TRANSPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      2 FOREIGN MINISTER BATTSETSEG VISITS UPPSALA COUNTY IN SWEDEN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/03      3 POLICY SUPPORT TO BOOST WOOL AND CASHMERE EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      4 ULAANBAATAR APPROVES 2026 BUDGET AMENDMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      5 MONGOLIAN PEACEKEEPERS PROTECT OVER 1,400 CIVILIANS IN SOUTH SUDAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      6 ULAANBAATAR ELECTRICITY DISTRIBUTION NETWORK TO BE EXPANDED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      7 CAPITAL CITY SETS APRIL 15 DEADLINE TO LAUNCH ALL 2026 CONSTRUCTION PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      8 FOREIGN MINISTER TO PAY OFFICIAL VISIT TO SWEDEN AND NORWAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/02      9 PDAC 2026: MONGOLIA’S EXHIBITION BOOTH OFFICIALLY OPENED WWW.EN.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/03/02      10 APPROXIMATELY 281 CITIZENS OF MONGOLIA RESIDE IN THE MIDDLE EAST, 40 OF WHOM ARE IN ISRAEL WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/02      ШАНХАЙ-УЛААНБААТАР-ШАНХАЙ ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ОРЛОГО 2025 ОНД 74 ТЭРБУМААР ӨСӨЖ, 584.6 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ЗАСГИЙН ГАЗАР 5.95 ХУВИЙН ХҮҮТЭЙ, ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ 500 САЯ ДОЛЛАРЫН БОНД ГАРГАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     САНГИЙН ЯАМ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛД ИТГЭЖ ЭХЭЛСЭН НЬ БОНДЫН АРИЛЖААНААС ХАРАГДАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ТОМ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ГУРАВДАГЧ ХӨРШӨӨС ЧАНАГШ: ИХ ГҮРНҮҮДИЙН ӨРСӨЛДӨӨН ДУНДАХ МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАРИЛЦАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     МАНАЙ УЛС СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД ЧУХАЛ БАЙР СУУРЬ ЭЗЛЭХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 500 БАГШ ХИЙМЭЛ ОЮУНД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     СЗХ: 47 КОМПАНИ 946.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Худалдааны салбарын борлуулалтын орлого I улиралд ₮7 их наяд болж өсөв www.bloombergtv.mn

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны эхний улиралд сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрч өссөн байна.
Энэ оны эхний улиралд долоон их наяд төгрөгийн худалдаа хийсэн нь өмнөх сараас 35 хувиар, өмнөх оны мөн үеэс 26.5 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Инфляцын дүнгээр засварласан бодит өсөлт өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хороо тодотгож байна.
Хэдийгээр оны эхний улиралд үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн 3.8 хувиар буурсан ч худалдааны салбарын өсөлт дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтэд 0.7 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлсэн байна.
Өсөлтөд шатахууны жижиглэнгийн борлуулалт, бөөний худалдаа, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа, эм гоо, сайхан ахуйн хэрэглээний барааны борлуулалт голчлон нөлөөлсөн байна. Хөл хориог цуцалж, аж ахуйн нэгжүүд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн зэрэг нь худалдан авалтад бүх талаар эерэг нөлөө үзүүлсэн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Зөвхөн гуравдугаар сард худалдааны салбарын нийт борлуулалтын орлого өмнөх сараас өсөж, улирлын нийт орлоын 38 орчим хувийг бүрдүүлсэн байна.
Төв аймагт худалдааны салбарын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн бол бусад аймагт 2.6-62.7 хувиар өсжээ. Харин уул уурхайн бүтээгдэхүүний экспортын дийлэнх нь харьяалагддаг Өмнөговь аймагт борлуулалт өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар буурсан байна.
Монголбанк зах зээл дэх илүүдэл мөнгийг хумьж, инфляцын өсөлтийн хурдыг сааруулах зорилгоор мөнгөний бодлогоо чангаруулсан юм. Хэдий тийм боловч энэхүү бодлогын үр нөлөө 1-2 улирлын дараа илэрдэг болохыг эдийн засагчид тодотгож байна. Мөн I улиралд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулж энэ он дуустал сунгаад байгаа юм.


Нийтэлсэн огноо2022-05-24