“Turquoise Hill Resources”-ийн Тусгай хорооны гишүүд “Rio Tinto”-ийн $3.3 тэрбумын саналыг шударга гэж үзэж байна www.bloombergtv.mn
“Turquoise Hill Resources” хувьцаа эзэмшигчдийн хурал, санал хураалтын талаар мэдээлэл гаргав
“Turquoise Hill Resources” компани “Rio Tinto”-той хийж буй хэлцэл, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, санал хураалтын талаар мэдээлэл гаргалаа.
“Rio Tinto” анх компанийн 49 хувьд ногдох хувьцааг худалдан авах санал тавихад “Turquoise Hill Resources”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл Тусгай хороо байгуулж, саналыг хэлэлцсэн юм. Эхний хоёр саналаас татгалзсаны дараа “Rio Tinto” саналын дүнг нэмэгдүүлж, 3.3 тэрбум ам.доллар болгосноор саналыг хүлээж аваад байна.
Тусгай хорооны гишүүд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, бүгд хараат бус гишүүд гэдгийг тус компани онцоллоо. Мөн 3.3 тэрбум ам.долларын санал компанийн ашиг сонирхлыг бүрэн хангаж, хувьцаа эзэмшигчдэд шударга санал болсон гэж гишүүд санал нэгтэй үзэж байгаа аж. Тиймээс саналыг хүлээн авч, дэмжсэн санал өгөхийг жижиг хувьцаа эзэмшигчдэд зөвлөж байна.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 11 дүгээр сарын нэгэнд болох товтой байгаа юм. Хуралд өөрийн биеэр болон виртуалаар оролцож байгаа, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг бүх талууд санал өгч, гуравны хоёр нь дэмжсэн тохиолдол хүчин төгөлдөр болно. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн 50-иас их хувь нь дэмжсэн байх ёстой.
Компанийн зүгээс хэр их хувьцаа эзэмшдэг байх нь хамаагүй. Том жижиг бүх хувьцаа эзэмшигчдийн санал чухал гэдгийг тодотголоо.
Нийтэлсэн огноо2022-10-05