1 RIO TINTO SHARES MOVE RED ON YEAR: MINING PAUSE ADDS TO PULLBACK WWW.THEBULL.COM.AU PUBLISHED:2026/11/02      2 10TH MEETING OF THE MONGOLIA-SOUTH KOREA INTERGOVERNMENTAL JOINT COMMITTEE HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/02      3 NIGHTTIME ELECTRICITY TARIFF DISCOUNTS BEGIN FOR GER DISTRICT HOUSEHOLDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/02      4 KHUSTAI PARK RECOGNIZED IN GREEN DESTINATIONS TOP 100 STORIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/02      5 FIRE DEVASTATED A MONGOLIAN NATURE RESERVE. WHO’S TO BLAME? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/01      6 PRIME MINISTER UCHRAL MEETS UK AMBASSADOR EDWIN SAMUEL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      7 MONGOLIA ON TRACK TO MEET TOURIST ARRIVAL TARGET THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/01      8 ON-SITE INSPECTION UNDERWAY FOLLOWING ROCKFALL ACCIDENT AT OYU TOLGOI UNDERGROUND MINE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      9 PRIME MINISTER REVIEWS POWER PLANT UPGRADES AHEAD OF 2026–2027 WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      10 FINAL CONTINGENT OF MONGOLIAN PEACEKEEPERS RETURNS HOME FROM SOUTH SUDAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      НЭГ БАЙРЫГ 65 ХҮНД ХУДАЛДСАН ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     КАЗАХСТАН УЛСЫН ХИЛ ДЭЭР УРТ ДАРААЛАЛ ҮҮССЭНИЙ УЛМААС ОРОСЫН ТЭЭВЭРЛЭГЧИД МОНГОЛООР ДАЙРСАН ЗАМЫГ СОНГОХ БОЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     УЛААНБААТАРЫН АГААРЫН БОХИРДЛЫГ ₮14.9 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТЭЭР ТАВАН ЖИЛИЙН ДОТОР 55% БУУРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 35 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН ТЭЗҮ-Г ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     МАХНЫ ҮНЭ 50 ГАРУЙ ХУВИАР ӨСЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ШАХАЛТАД ОРУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     УЛААНБАДРАХ СУМААС ЗӨӨВЧ-ОВОО ХҮРТЭЛХ 60 КМ АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     ДЭЛХИЙН ЭНХИЙН ҮЙЛСЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛ ЦЭРГҮҮД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     МОНГОЛ, СОЛОНГОСЫН ИРГЭД ХАРИЛЦАН ЗОРЧИХОД ҮҮСЭЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ МЕХАНИЗМЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЭХЛҮҮЛНЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     С.МӨНХСҮХ: ОСЛЫГ НУХАЦТАЙ АВЧ ҮЗЭЖ, ОЛОН ТАЛЫН ШАЛГАЛТ ХИЙНЭ. ДАХИН ОСОЛ ГАРГАХГҮЙ БАЙХАД АНХААРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ www.news.mn

Орон сууцны залилангийн гэмт хэргийн улмаас 2208 иргэн хохирч, нийт 173 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Орон сууцны залилангийн гэмт хэргийг мөрдөн шалгах дэд ажлын хэсэг энэ оны долдугаар сард байгуулагдан ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар тус ажлын хэсэгт дээрх хэмжээний хохиролтой хэргүүд бүртгэгдээд байна.
Тухайлбал, нэг орон сууцыг 65 иргэнд давхардуулан худалдсан залилангийн хэргийг Цагдаагийн ерөнхий газраас олон нийтэд анхааруулж, хохирогчийн жишээг танилцуулав.

Тодруулбал, иргэн Б өөрийн гэсэн орон сууцтай болохын тулд 10 жилийн турш хөдөлмөрлөж, хуримтлуулсан мөнгөөрөө “Э” компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна. Улмаар урьдчилгаа төлбөрт 50 орчим сая төгрөг шилжүүлжээ. Тэрбээр зах зээлийн үнээс хямд, зээлийн уян хатан нөхцөлтэй, богино хугацаанд ашиглалтад орох тухай компанийн саналд итгэж, орон сууц захиалсан байна. Гэвч захиалсан байрандаа орох үедээ тухайн орон сууцыг өөрөөс нь гадна нийт 65 иргэнд давхардуулан худалдсан болохыг мэджээ. Үүний дараа цагдаагийн байгууллагад хандсан байна.

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?

Цагдаагийн байгууллагаас иргэдийг орон сууц худалдан авахдаа дараах зүйлсийг сайтар нягталж, болзошгүй залилангаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Opendatalab.mn, Egazar.mn болон барилгын салбарын нэгдсэн систем болох Mcis.gov.mn цахим эх сурвалжаас холбогдох мэдээллийг шалгах;
Орон сууц захиалгын гэрээг нотариатаар баталгаажуулах;
Барилгын үйл ажиллагаа эрхэлж буй компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тогтвортой байдлыг судлах;
Худалдан авах гэж буй орон сууцыг өөр иргэн давхар захиалсан эсэхийг нягтлах;
Гэрээнд тусгасан нөхцөлийг холбогдох баримт бичигтэй тулган шалгах.
Иргэд орон сууц худалдан авахдаа зөвхөн хямд үнэ, урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөл, ашиглалтад орох хугацаанд үндэслэн шийдвэр гаргахгүй байх шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Орон сууцны захиалга хийхээс өмнө тухайн компанийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн байдал болон гэрээний нөхцөлийг сайтар шалгах нь иргэдийг санхүүгийн эрсдэл, залилангийн хохирлоос хамгаалах чухал алхам юм.



Нийтэлсэн огноо2026-11-02