1 RIO TINTO SHARES MOVE RED ON YEAR: MINING PAUSE ADDS TO PULLBACK WWW.THEBULL.COM.AU PUBLISHED:2026/11/02      2 10TH MEETING OF THE MONGOLIA-SOUTH KOREA INTERGOVERNMENTAL JOINT COMMITTEE HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/02      3 NIGHTTIME ELECTRICITY TARIFF DISCOUNTS BEGIN FOR GER DISTRICT HOUSEHOLDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/02      4 KHUSTAI PARK RECOGNIZED IN GREEN DESTINATIONS TOP 100 STORIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/02      5 FIRE DEVASTATED A MONGOLIAN NATURE RESERVE. WHO’S TO BLAME? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/01      6 PRIME MINISTER UCHRAL MEETS UK AMBASSADOR EDWIN SAMUEL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      7 MONGOLIA ON TRACK TO MEET TOURIST ARRIVAL TARGET THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/01      8 ON-SITE INSPECTION UNDERWAY FOLLOWING ROCKFALL ACCIDENT AT OYU TOLGOI UNDERGROUND MINE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      9 PRIME MINISTER REVIEWS POWER PLANT UPGRADES AHEAD OF 2026–2027 WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      10 FINAL CONTINGENT OF MONGOLIAN PEACEKEEPERS RETURNS HOME FROM SOUTH SUDAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      НЭГ БАЙРЫГ 65 ХҮНД ХУДАЛДСАН ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     КАЗАХСТАН УЛСЫН ХИЛ ДЭЭР УРТ ДАРААЛАЛ ҮҮССЭНИЙ УЛМААС ОРОСЫН ТЭЭВЭРЛЭГЧИД МОНГОЛООР ДАЙРСАН ЗАМЫГ СОНГОХ БОЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     УЛААНБААТАРЫН АГААРЫН БОХИРДЛЫГ ₮14.9 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТЭЭР ТАВАН ЖИЛИЙН ДОТОР 55% БУУРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 35 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН ТЭЗҮ-Г ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     МАХНЫ ҮНЭ 50 ГАРУЙ ХУВИАР ӨСЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ШАХАЛТАД ОРУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     УЛААНБАДРАХ СУМААС ЗӨӨВЧ-ОВОО ХҮРТЭЛХ 60 КМ АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     ДЭЛХИЙН ЭНХИЙН ҮЙЛСЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛ ЦЭРГҮҮД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     МОНГОЛ, СОЛОНГОСЫН ИРГЭД ХАРИЛЦАН ЗОРЧИХОД ҮҮСЭЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ МЕХАНИЗМЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЭХЛҮҮЛНЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     С.МӨНХСҮХ: ОСЛЫГ НУХАЦТАЙ АВЧ ҮЗЭЖ, ОЛОН ТАЛЫН ШАЛГАЛТ ХИЙНЭ. ДАХИН ОСОЛ ГАРГАХГҮЙ БАЙХАД АНХААРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Казахстан улсын хил дээр урт дараалал үүссэний улмаас Оросын тээвэрлэгчид Монголоор дайрсан замыг сонгох болжээ www.ikon.mn

Казахстан улс хилийн хяналт шалгалтаа чангатгасантай холбоотойгоор тус улсаар дамжин ОХУ-ыг чиглэдэг ачаа тээвэрлэлт эрс удааширч, импортлогчид өөр замыг сонгох болжээ.

Үүний улмаас бага хэмжээний импортлогчид болон жижиглэн худалдаа эрхлэгчид, ялангуяа нэг ачааны машиныг бусадтай хуваалцдаг хүмүүс хамгийн их хохирол амсаж байгаа гэнэ.

"Сүүлийн хоёр сарын хугацаанд ачаа тээвэр сугалаа шиг аз сорьсон зүйл боллоо" гэж есдүгээр сард Хятадаас гарсан гурван ачаагаа хүлээж байгаа автомашины сэлбэгийн худалдаачин ярьсан байна.

Өмнө нь нийтдээ 20 орчим хоног үргэлжилдэг байсан тээвэрлэлт одоо Казахстаны хил дээр дунджаар 20 хоног хүлээдэг болсныг бусад импортлогчид мэдээлжээ.

Казахстаны гаалийн ажилтнууд өнгөрсөн зунаас эхлэн Хятад, Киргизийн боомтуудад хяналт шалгалтаа эрчимжүүлснийг тээвэр зуучийн компанийн ажилтан мэдээлсэн байна. Тэд электрон бараа, машин механизм, автомашины бүтээгдэхүүн, дрон, онцгой хямд үнээр мэдүүлсэн барааны тээвэрлэлтийг илүү нарийн шалгадаг болсон гэнэ.

Өрнөдийн хориг арга хэмжээнээс болгоомжилсон Хятадын давхар зориулалттай цахилгаан бараа үйлдвэрлэгчид Орос руу шууд бүтээгдэхүүн илгээх хүсэлгүй байгаа учраас тээвэрлэгчид хуурамч мэдүүлэг бүрдүүлэн Киргизстаны нутгаар дамжуулах болсонтой энэ арга хэмжээ холбоотойг нэг мэргэжилтэн тайлбарлажээ.

Үүний улмаас аравдугаар сарын 28-30-ны хооронд хэд хэдэн тээвэрлэгч Казахстан, Киргизстаны нутгаар ачааны машин явуулахаа зогсоосон байна.

Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев улс дамнасан тээвэрлэлтээс их хэмжээний орлогоо алдаж байгааг шүүмжилж, чиглэл өгсний дагуу тус улсын тээврийн яам том оврын болон хүнд даацын тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг чангатгаж байгаагаа аравдугаар сарын 30-нд зарлажээ.

Үүний улмаас Орос, Беларусийг чиглэсэн бараг бүх ачааны машин жин хэмжилтийн нэмэлт шалгалтад хамрагдах болсон байна.

Ложистикийн компаниуд Орос руу шууд эсвэл Монголоор дамжин өнгөрөх замыг, эсвэл Алс Дорнодын боомтоор тээвэрлэхийг зөвлөх болжээ.

Аравдугаар сарын байдлаар нэг ачааны автомашины Казахстанаар дамжин өнгөрөх зардал $12-$13 мянга байсан бол Орос руу шууд тээвэрлэх зардал үүнээс 10-15 хувиар өндөр байна.

 

Эх сурвалж: The Moscow Times

 



Нийтэлсэн огноо2026-11-02