1 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      2 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      3 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      6 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      7 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      8 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      9 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ипотек: Иргэд нийт 700 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт гаргажээ www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 5 дугаар сарын байдлаар 2469 иргэнд, 256.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна.
Зээл олголт хэвийн үргэлжилж байгаа ч нийгэмд өндөр байгаа уг зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Он гарснаас хойш иргэд арилжааны банкуудад 700 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Үүнд төрөөс 270 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаад байгаа, үлдсэн зээл нь эргэн төлөлтөөс хүлээгдэж буйг БХБЯ-наас мэдээлж байна. Хөдөө, орон нутагт оршин сууж буй иргэд болон суурин газрын гэр хорооллынхны орлогод нийцсэн орон сууцанд хамрагдах хүсэлт их гаргадаг ажээ.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр жилд 300-400 тэрбум төгрөг гардаг. Үүн дээр арилжааны банкуудаас 200 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмэгддэг. Нийт 600 гаруй тэрбум төгрөг болдог ипотекийн энэхүү санхүүжилт нь зах зээл дээрх байр, орон сууцны үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй байх, хамгийн боломжит дүн гэж мэргэжилтнүүд тооцолж байна.
Санхүүжилтийн тогтолцоог авч үзэхэд эхний зээл авсан иргэдийн эргэн төлөлтөөр эргээд зах зээлд ипотекийн зээлийг гарган, дараагийнхаа зээлийг санхүүжүүлэх хэлбэрээр явуулж байна.
Монголбанк хариуцан хэрэгжүүлж байсан ипотекийн зээлийн үйл ажиллагааг ирэх 7 дугаар сарын 1-нээс Засгийн газарт буюу БХБЯ-нд шилжүүлэхээр Сангийн яам, БХБЯ, Монголбанкны төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байна.
Банкуудын олгосон зээлийг багцлаад үнэт цаас болгох үйл ажиллагаа явуулдаг Монголын Ипотекийн корпорац (МИК)-иас мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар 4 мянга гаруй зээлийн 260 орчим тэрбум төгрөгийн багцыг банкуудад санал болгоод байна.
Түүнээс гадна орон нутагт ипотекийн зээлийн батлан даалтыг 9 аймагт гаргаад байна. Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгосон. Урдчилгаа төлбөрийн 60 хувийн 30 хувийг төр, засаг батлан даахаар шийдвэрлэсэн юм. Урдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэж чадаагүй иргэд аймаг, орон нутагт их байгааг харгалзаж буй. Худалдан авах гэж буй орон сууцныхаа үнийн дүнгийн 12 хувийг бүрдүүлснээр хамрагдах боломжтой байгаа.
Уг зээлийн батлан даалтын эрэлт их байгааг Зээлий батлан даалтын сангийн Төсөл, бизнес хөгжлийн газраас мэдээлж байна. Ипотекийн зээлд:

199.2 тэрбум төгрөгийг Монголбанкнаас,
57.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудаас гаргасан дүнтэй байна.
Үүнээс 66 хувь нь нийслэлд, 34 хувь нь орон нутагт байна.



Нийтэлсэн огноо2023-06-08