1 WORLD’S BIGGEST MINING COMPANIES NOW WORTH $2.17 TRILLION WWW.MINING.COM PUBLISHED:2026/08/10      2 WORLD BANK COUNTRY MANAGER PRESENTS CREDENTIALS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/10      3 70 MW THERMAL POWER PLANT FIRED UP AHEAD OF WINTER PEAK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/10      4 MONGOLIA’S NEXT PRESIDENT? RACE TO SUCCEED KHURELSUKH RESHAPES POLITICAL LANDSCAPE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/09      5 REQUEST SUBMITTED TO SUPPLY 12,000–15,000 TONNES OF AI-92 GASOLINE MONTHLY FROM CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      6 DIRECTIVE ISSUED TO EXCHANGE 80 PERCENT OF GOVERNMENT DATA DIGITALLY BY NEXT YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      7 KAZAKHSTAN, MONGOLIA STRENGTHEN WATER COOPERATION WWW.KT.KZ PUBLISHED:2026/08/09      8 BRIDGE TO THE PERSIAN GULF: WHAT THE AGREEMENT BETWEEN GOLOMT BANK AND MASHREQ BANK MEANS FOR THE CITIZENS OF MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/09      9 MIAT TO EXPAND COOPERATION WITH BOEING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      10 MONGOLIA'S FOREX RESERVES HIT RECORD HIGH OF 7.9 BLN USD WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/07      ЕРӨНХИЙ САЙД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭХНИЙ 87 КМ-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     АХБ-НЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ЖОН ЖҮХЁНЬ ЖОНГИЙГ ТОМИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     420 БИЗНЕСТ ТАТВАРЫН БОЛОН ТАТВАРЫН БУС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     МОНГОЛЫН МЕТАН ХИЙГ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ “JADE GAS” -ЫН ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭХ БАРИМТУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ЧОЙР–МАНДАЛГОВЬ–АРВАЙХЭЭРИЙН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ 2028 ОНД БҮРЭН ДУУСНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БЯМБА ГАРАГААС ЭХЛЭН НИЙСЛЭЛД ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ШИНЭ СТАНЦЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     БНХАУ-ААС САР БҮР 12-15 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН ТОГТМОЛ НИЙЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВИЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Гүний уурхайн ажиллагаа нь эрчимжсэнээр Оюутолгойн зэсийн олборлолт IV улиралд өмнөх оны мөн үеэс 63 хувиар өсжээ www.bloombergtv.mn

“Оюутолгой” төслийн гол хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани өнгөрсөн оны үйл ажиллагаа, төлөвлөсөн шинэ төслүүд, сорилт болон цаашдын стратегиа тайландаа хэрхэн зурагласныг сонирхуулж байна
Дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани “Rio Tinto”-ийн зэсийн гарц 2024 оны IV улиралд өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөн байна.
Оюутолгой эрчийг авав
Чилийн “Эскондида” төсөлд зэсийн агуулга сайжирсан, Монголын “Оюутолгой” төсөлд гүний уурхайн олборлолт эрчимжсэн нь “Rio Tinto”-ийн олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны эцсийн байдлаар 697 мянган тонн хүрч, өмнөх оноос 13 хувиар өсөхөд түлхэц болжээ.
Аравдугаар сард Оюутолгойн гүний уурхайн 1300 метрийн гүнээс гадарга руу хүдэр тээвэрлэх туузан дамжуурга ашиглалтад орсон нь төслийн гол ахиц болсон байна. Ингэснээр Оюутолгойн олборлосон зэсийн хэмжээ 2023 оны IV улиралтай харьцуулахад 63 хувиар, өмнөх улирлаасаа 33 хувиар өсжээ.
Тайлант улиралд гүний уурхайгаас олборлосон хүдэр дэх зэсийн дундаж агуулга 1.96 хувь, ил уурхайн агуулга 0.43 хувьтай байжээ. Олборлолт ийнхүү сайжирсан нь 2028-2036 оны хугацаанд төслийн нийт олборлолтыг жилд 500 мянган тонн хүргэх зорилттой нь нийцэж буйг тус компани онцолсон байна.
Энэ онд компани төслийн “Панель 0” болон “Панель 2” хэсгүүдээс олборлолт явуулахаар байгаа аж. Харин “Панель 1”-ийн тусгай зөвшөөрөл “Entrée/Oyu Tolgoi” хамтарсан компанид шилжсэн бөгөөд цаашид тус хэсгийн олборлолтод урт хугацааны шийдэл олохоор оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж байгаагаа “Rio Tinto” тайландаа дурджээ.
Харин компанийн экспортоороо дэлхийд тэргүүлдэг төмрийн хүдрийн хувьд IV улиралд 85.7 сая тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс нэг хувиар буурсан хэмжээ болов. БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд IV улиралд тийм ч сайнгүй байж, ялангуяа орон сууцны зах зээлийнх нь нийлүүлэлтийн илүүдэл сорилт болж буйг “Rio Tinto” тодотгосон байна.
Литийн алсын хараа
Баруун Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн гол уурхайнуудынх нь агуулга муудаж буй асуудлыг шийдэхийн тулд “Rio Tinto” 2030 он хүртэл дор хаяж дөрвөн шинэ уурхай нээх амбицтай зорилт тавьжээ. Үүнээс гадна компанийн Африк дахь нүсэр төсөл "Simandou" энэ оны эцсээр ашиглалтад орж, явцдаа жилд 60 сая тонн төмрийн хүдэр экспортолдог болох хүлээлттэй байгаа юм.
Үүнээс гадна тус компани өнгөрсөн улиралд “Arcadium Lithium”-ийг 6.7 тэрбум ам.доллароор худалдан авснаар дэлхийн литийн топ олборлогчдын нэг болох замаа зассан. Уг хэлцэл нь “Rio Tinto”-ийн одоо эзэмшдэг Сербийн “Jadar”, Аргентины ”Rincon” литийн давсны төслүүдийн хамт компанийн литийн зорилтод том дэмжлэг болох юм. Сүүлд ”Rincon” төсөлдөө 2.5 тэрбум ам.долларын өргөтгөлийг баталснаар цэнэг хураагуурт ашиглагддаг литийн карбонатын жилийн гарц нь 60 мянган тонн хүрэхээр байгаа аж.
“Цахилгаан автомашины борлуулалт даацтай өссөнөөр литийн эрэлт хоёр оронтой тоогоор үргэлжлэн өсөх төлөвтэй. 2024 оны эхний 11 сард дэлхийн литийн эрэлт 25 өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн” хэмээн “Rio Tinto” мэдээлжээ.


Нийтэлсэн огноо2025-01-17