1 INDUSTRIAL PRODUCTION GROWS BY 5% WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/01/21      2 CHINA MAY SEEK MORE COAL FROM MONGOLIA AS RUSSIA’S SHARE SHRINKS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2025/01/21      3 IFC ANNOUNCES MATTHIEU LE BLAN AS NEW RESIDENT REPRESENTATIVE FOR MONGOLIA WWW.IFC.ORG PUBLISHED:2025/01/21      4 AGREEMENT ON AIR RELATIONS SIGNED BETWEEN MONGOLIA AND KUWAIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/21      5 SAVINGS IN THE NATIONAL CURRENCY INCREASED BY MNT 4.9 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/21      6 AN ESTEEMED MAN TO BE HONORED AND CHERISHED IN THE HEART AND MIND OF THE PEOPLE OF MONGOLIA IN PERPETUITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/21      7 FROM MONGOLIA TO DUBLIN: ‘COMING TO IRELAND WAS A BLESSING. IT WAS A GREAT MOVE FOR MY LIFE, I HAVE NO REGRETS’ WWW.IRISHTIMES.COM PUBLISHED:2025/01/21      8 AGRICULTURE ACCOUNTS FOR 48.6 PERCENT OF TOTAL WATER USE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/20      9 PRIME MINISTER OF MONGOLIA DELIVERS REMARKS ON INVESTMENT AGREEMENT ON MONGOLIA-FRANCE URANIUM PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/20      10 POPE PRAISES BUDDHIST REVIVAL IN POST-SOVIET MONGOLIA WWW.VATICANNEWS.VA  PUBLISHED:2025/01/20      МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д НИЙЛҮҮЛЭХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ ХЭВЭЭР ХАДГАЛАГДАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/21     ӨНГӨРӨГЧ ОНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛООР 87 ХҮН АМИА АЛДСАН НЬ ӨМНӨХ ЖИЛЭЭС 50 ХУВЬ ӨСЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/01/21     БАГАНУУРЫН БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦ ТӨВИЙН СИСТЕМД 7.566.000 КВТ.ЦАГ ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/21     ОУСК-ИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР МАТЬЮ ЛЕ БЛАН ТОМИЛОГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/21     БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ 2024 ОНД 1.3 ХУВИАР ӨСӨЖ, БҮХ ЦАГ ҮЕИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/21     “MONGOLIAN MINING CORPORATION”-ИЙН НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ, БОРЛУУЛАЛТ 2024 ОНЫ IV УЛИРАЛД ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/21     МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУНД ТУЛГУУРЛАСАН СТРАТЕГИЙН ПЛАТФОРМ АШИГЛАХАД ДЭЗФ-ТАЙ ХАМТАРНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/21     $1.6 ТЭРБУМЫН "ЗӨӨВЧ-ОВОО" ТӨСЛИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ "СЭРГЭН МАНДАЛТ"-ЫН ҮЕТЭЙ ДАВХЦАХААР БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/20     ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ 2024 ОНЫ ЭЦЭСТ ₮776.2 ТЭРБУМЫН АЛДАГДАЛТАЙ ГАРЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/20     "ТОСОН" ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫГ СҮЛЖЭЭНД ЗАЛГАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/20    

$1.6 тэрбумын "Зөөвч-Овоо" төслийн хөгжүүлэлт цөмийн эрчим хүчний "сэргэн мандалт"-ын үетэй давхцахаар байна www.bloombergtv.mn

Монгол Улс Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
1.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэх “Зөөвч-Овоо” ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц улсын Төрийн өмчит “Orano Mining” компани гарын үсэг зурснаар Монгол Улс гуравдагч хөрш орноосоо “Оюу Толгой”-ийн дараа орох хоёр дахь том хөрөнгө оруулалт татах зам нээгдлээ.
Дэлхийн зэрэглэлийн төсөл
Түүхэн ач холбогдолтой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар “Orano Mining” болон Төрийн өмчит “Мон-Атом” ХХК хамтран нийт 90 мянган тонн ураны нөөцтэй гэж тооцоологдсон “Зөөвч-Овоо” ордыг хөгжүүлэхээр болж байна. Дэлхийн түвшний ураны төсөлд тооцогдож буй тус ордын онцлог, үзүүлэлтүүдээс дурдвал:
Уурхайн насжилт 30 жил байх бөгөөд жил бүр 2500 тонн уран үйлдвэрлэх боломжтой.
Төслийн бүтээн байгуулалт дөрвөн жил үргэлжилж, 2028 онд ашиглалтад орох хүлээлттэй.
Ашиглалтын хугацаанд нийт 68.9 мянган тонн уран үйлдвэрлэнэ.
Лицензүүдийн нөөцийг нэгтгэн тооцвол Монгол Улс ураны нөөцөөр дэлхийд 12 дугаарт бичигдэнэ.
Төслийн анхан шатны хөрөнгө оруулалт 500 сая орчим ам.доллар байх бол нийт ашиглалтын хугацаанд 1.6 тэрбум ам.доллар хүрэхээр байна.
2023 оны 10 дугаар сард дээрх гэрээний ерөнхий нөхцөлөөр хоёр улс зөвшилцөлд хүрсэн ч стратегийн ордын ашиглалт, Монголын талын хүртэх өгөөж зэрэг асуудлаар санал зөрөлдсөний улмаас гэрээнд гарын үсэг зурах хугацаа олон сараар хойшлоод байсан юм. Төслийг хэрэгжүүлэхэд Монголын тал 51 хувийн өгөөж хүртэхээр тохиролцсон бөгөөд гэрээний нөхцөлүүд нь ирээдүйд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд жишиг болохоор байгааг Засгийн газраас онцолж байлаа.
Төсөл хэрэгжих хугацаанд Монгол Улс ямар нэг санхүүгийн хариуцлага хүлээхгүй.
Төрийн эзэмшлийн 34 хувийг давуу эрхийн 10 хувийн хувьцаа ба өсөн нэмэгдэх нөхцөлтэй тусгай АМНАТ-өөр орлуулахаар болсон.
Олборлосон ураны нэг фунтыг 80 ам.доллароор тооцоход төслөөс нийт 17.1 их наяд төгрөгийн ашиг хүртэхээр байгааг ТЭЗҮ-д тооцоолжээ.
Монголын талын хүртэх өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд хөрөнгө оруулагч тал тохируулга хийж, нэмэлт төлбөр Засгийн газарт төлөхөөр зохицуулсан.
Ялгаралгүй, тасалдалгүй эрчим хүчний эх үүсвэр болох цөмийн эрчим хүчний “сэргэн мандалт” тохиож, улс орнууд атомын цахилгаан станцын төслүүдээ эрчимжүүлж буй чухал цаг үед “Зөөвч-Овоо” төсөл урагшлахаар болж байна. Цөмийн эрчим хүчний энэ сэргэлтийн цар хүрээ, хурдыг илтгэх хүчин зүйл нь ураны үнийн огцом өсөлт юм. Сүүлийн таван жилийн хугацаанд ураны үнэ 233 хувиар өссөн нь алт болон зэсийн өсөлтийг гурав нугалахаар үзүүлэлт болжээ.
Салбарын датаг шинжилдэг “TradeTech” компанийн тооцооллоор 2030-аад оны үед ураны эрэлт нь нийлүүлэлтээ жилд дунджаар 100 сая фунтээр давахаар байгаа аж.
“Зөөвч-Овоо”-оос олборлосон уранаас жилд үйлдвэрлэх эрчим хүч 55 сая тонн нүүрснээс үйлдвэрлэсэн эрчим хүчтэй дүйцэх болно. Жил болгон шүү. Үүнийг олборлолтын хугацаагаар үржүүлж, ялгарлыг тооцоолбол уурхайн нийт ашиглалтын явцад дөрвөн тэрбум тонн CO2 ялгарахаас сэргийлэх юм.
Төслийн талбайг байгуулах, ашиглалтад оруулах болон олборлолтоо эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, лиценз авах асуудал дараагийн гол сорилтууд байх болов уу. Төслийг төлөвлөгөөний дагуу эхлүүлж, үргэлжлүүлэхийн тулд үүнд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.


Нийтэлсэн огноо2025-01-20