“Mongolian Mining Corporation”-ийн нүүрсний олборлолт, борлуулалт 2024 оны IV улиралд өсөв www.bloombergtv.mn
“Mongolian Mining Corporation”-ийн боловсруулаагүй нүүрсний олборлолт өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсжээ
Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголын өндөр чанартай коксжих нүүрсний гол экспортлогч “Mongolian Mining Corporation”-ийн боловсруулаагүй нүүрсний олборлолт 2024 оны IV улиралд өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсөж, 3.6 сая тонн хүрснийг компани аудитлагдаагүй олборлолтын тайландаа мэдээллээ.
Тайлант хугацаанд угаасан коксжих нүүрсний гарц нь 22 хувиар өсөж, 1.7 сая тонн хүрсэн бол борлуулалт нь найман хувиар өссөн байна.
“Mongolian Mining Corporation” компанийн хувьцааны ханш энэ он гарсаар гурав гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Нийтэлсэн огноо2025-01-21